|
|
||
20160201agaaraaraylah005.mp3 |
Саяхан Швейцарийн Chateau-d`Oex тосгонд агаарын бөмбөлгийн олон улсын 38 дахь наадам боллоо. 15 улсаас ирсэн агаарын бөмбөлөгийн хэдэн зуун хорхойтон, тамирчид, олон орны жуулчид цуглан, цас мөсөнд хучигдсан Альпийн сүрлэг уулсын дундах алс бөглүү тэр жижиг тосгонд баяр хөөрөөр бялхсан байна.
Chateau-d`Oex тосгон цаст уулсаар хүрээлэгдсэн хөндийд байрладаг бөгөөд газар зүйн өвөрмөц тогтоц, уур амьсгалын онцлог нь агаарын бөмбөлгийн спортод тун тохиромжтой. Тийм ч учраас 1979 оноос эхлээд жил бүрийн 1 дүгээр сард Chateau-d`Oex тосгонд Олон улсын агаарын бөмбөлгийн наадам зохиох уламжлалтай болжээ.
1999 оны 3 дугаар сард Швейцарийн иргэн Бертранд Пикарт, Их Британийн иргэн Брайн Жонс нар Chateau-d`Oex тосгоноос гараагаа авч, агаарын бөмбөлгөөр хөөрөн, нэг ч удаа газар буулгүйгээр анх удаа дэлхий тойрон аялсан түүхтэй.
Агаарын бөмбөлөгөөр нисэхээс өмнө урт хугацааны бэлтгэл ажил хийх шаардлагатай байдаг гэнэ. Агаарын бөмбөлгөө дэлгэж, халуун агаар оруулах үед бөмбөлөг амархан гэмтдэг тул нарийн нямбай ажиллагаа шаардана. Белгийн иргэн Мак Кейрл агаарын бөмбөлгөөр 20 гаруй жил аялсан туршлагатай тамирчин бөгөөд энэ тосгонд болдог агаарын бөмбөлгийн наадамд 17 удаа оролцсон юм.
Мак Кейрл "Хэрэв та хаа нэг газраас агаарын бөмбөлгөөр хөөрвөл салхинд туугдан хаашаа явж, хаана очиж буухаа мэдэхийн аргагүй. Энэ бол агаарын бөмбөлгөөр нисэхийн хамгийн өвөрмөц бөгөөд сонирхолтой тал нь юм. Агаарын бөмбөлгөөр аль зүгт чиглэн нисэхийг хүн удирдах аргагүй байдаг. Дээш хөөрөх, эсвэл өндрийн хэмжээг тохируулахыг хүн удирдах боловч аль зүгт нисэхийг салхи удирдана. Яг эндээс хөөрөн нисвэл хаана очиж, хаана газардахыг мэдэхгүй учраас энэ нь олон бэрхшээл, эрсдэлийг дагуулдгаараа онцлогтой. Алсын бараа, уул усны үзэмж 3000 метрийн өндрөөс хамгийн яруу сайхан харагддаг. Альпийн нурууг өндрөөс харах мэдрэмж бол үгээр илэрхийлэхийн аргагүй гайхамшигтай" хэмээн ярьж байлаа.
Швейцарийн Chateau-d`Oex тосгонд болж буй Агаарын бөмбөлгийн олон улсын 38 дахь наадам 1 дүгээр сарын 31 хүртэл үргэлжлэх болно.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |