• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразилын засгийн газар зика вирусын тархалтыг таслан зогсоож байна

CRI       (GMT+08:00) 2016-03-01 10:24:41

Энэ оны 8 дугаар сарын 5-21-нд Бразилын Рио-де-Жанейро хотод зуны олимпын 31 дэх наадам болно. Гэтэл сүүлийн үед Латин Америкт газар аваад байгаа зика вирусын халдвараас шалтгаалж Рио-гийн олимп амжилттай болох эсэх талаар хүн төрөлхтөн эргэлзэж байгаа юм. Тэгвэл Бразилын засгийн газар зика вирусын тархалтыг таслан зогсоож, олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд улс даяараа шумуул устгах компанит ажил өрнүүлээд байна.

Өдгөө Бразил улсад зика вирус ийнхүү өргөн хэмжээгээр дэлгэрсний гол шалтгаан нь тус вирусыг тараагч "Aedes" төрлийн шумуул хэмээн үзэж байна. Орон нутгийн цагаар 13-нд Бразилын ерөнхийлөгч Дилма Русеф болон засгийн газрын сайд, муж хотын дарга нар улс даяар "Зикаг тэглэх" хэмээх шумуул устгах компанит ажлыг эхлүүлж, энэ ажлыг бүх нийтээрээ чухалчлан, зика вирусын тархалтыг таслан зогсоохыг уриалжээ.

Бразилын засгийн газар тус улсын 350 гаруй хотод "Зикаг тэглэх" бүх нийтийн үйл хэргийг эхлүүлэв. Шумуул устгах ажилд 220 мянган цэрэг, 46 мянган сайн дурынхан, 266 мянган эрүүл мэндийн ажилтан оролцож, 4 сая хувь ухуулах хуудас тарааж, 3 сая гаруй айл өрхөөр орж ухуулга, шалгалт хийсэн байна.

Бразилын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдэгдэлд: Тус улсын жирэмсэн эхчүүдийн урагт нөлөөлсөн байж магадгүй хэмээн сэжиглэгдсэн тохиолдол 5079 хүрснээс 462 нь оношлогдсон бол тэдний 41-ийг зика вирустэй шууд холбоотой хэмээн үзэж байгаа тухай дурджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд гаргасан тоо баримтаас үзвэл зика вирусын халдварын тохиолдол 36 оронд илэрсний 28 нь Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн улс юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе