• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах газар 2015 оны тайлан гаргажээ

CRI       (GMT+08:00) 2016-03-01 10:33:03

Саяхан НҮБ-ын Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах газар 2015 оны тайлан гаргажээ. Тус тайланд: Хүн төрөлхтөн агаарын дулааныг тэмдэглэдэг болсноос хойш 2015 он хамгийн дулаан жил болсон бөгөөд 2015 онд дэлхий дахинд гарсан төрөл бүрийн байгалийн гамшгийн улмаас 23 мянган хүн амиа алдаж, 100 сая шахам хүн гамшигт өртсөн хэмээн тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд цаг агаар, уур амьсгалаас үүдэлтэй байгалийн гамшиг улам нэмэгдсэн тул хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах талаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа тухай тус тайланд тэмдэглэжээ.

НҮБ-ын Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах газар 2000 онд Женевт байгуулагдсан бөгөөд дэлхий даяар тохиолдох аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд зохицуулалт хийж, удирдамжийн чанартай санал санаачилга дэвшүүлэх үүрэгтэй байгууллага юм. Тус байгууллагын статистик бүртгэлээс үзвэл 2015 онд Хятад, Америк, Энэтхэг, Филиппин, Индонейз таван улсад хамгийн олон байгалийн гамшиг тохиолдсон байна.

Хамгийн олон хүний амь нас эрсэдсэн гамшиг Балбын газар хөдлөлт байсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас 8800 гаруй хүн амь насаа алджээ. Мөн Европ, Азид хэт халуун болсны улмаас 7300 гаруй хүн нас барсан явдал энэ жагсаалтыг удаалсан байна. Эдийн засгийн гарз хохирлын хувьд байгалийн гамшиг АНУ-д хамгийн их буюу 25 тэрбум, харин Хятад улсад 13.6 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Бүс нутгийн хувьд Азид хамгийн олон байгалийн гамшиг болж, хүний амь нас эрсэдсэн үзүүлэлтээр дэлхий нийтийн 72 хувийг эзэлсэн байна. Гэхдээ сүүлийн арван жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулбал 2015 онд байгалийн гамшгаас үүдсэн амь насны болон эд хөрөнгийн хор хохирлын хэмжээ зохих хэмжээгээр буурсан гэнэ.

Азийн улс орнуудын гамшигийн эрсдэлийг бууруулах байгууллагууд далайн хар салхины гамшгаас цаг тухайд нь урьдчилан сэрэмжлүүлэх, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх талаар хүчин чармайлт гаргасан нь илэрхий үр дүнд хүрсэн юм. Ялангуяа Хятад, Филиппин, Япон, Номхон далайн арлын орнууд энэ талаар үр ашигтай ажиллаж байна.

Үүнээс гадна газар хөдлөлт бол хамгийн аюултай байгалийн гамшиг юм. Иймээс байшин барилгын чанарыг стандартын шаардлагад хүргэх нь юу юунаас илүү чухал асуудал болоод байна.

Гамшгийн тухай судалгаа шинжилгээнээс авч үзвэл хүлэмжийн хийн гаргалтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах талын хүчин чармайлтаа эрчимжүүлэх нь байгалийн гамшгийг бууруулах чухал хүчин зүйл юм гэдгийг НҮБ-ын Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах газар онцолжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе