|
|
||
20160229yingguo003.mp3 |
2016 оны 6 дугаар сарын 23-нд Их Британи Европын холбооноос гарах эсэх тухай асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэнээс хойш тус улсын дотоодод Европын холбооноос гарах эсэх тухай асуудлаар хүчтэй маргаан дэгдээд байна.
Энэ сарын 21-нд тус улсын Консерватив намын нөлөө бүхий гишүүд Их Британи улс Европын холбооноос гарахыг дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлжээ. Мөн олон нийтийн анхаарлын төвд байдаг Лондон хотын дарга Борис Жонсон Их Британи Европын холбооноос гарах ёстой гэсэн байр сууриа илэрхийлэн "Их Британи, Европын холбоо хоёр цоо шинэ харилцаатай болохыг хүсэж байна" гэжээ.
Их Британийн ажил олголт, тэтгэврийн сангийн үйл хэрэг хариуцсан сайд Дункан Смит "Их Британи Европын холбооны гишүүнээр үлдвэл үр дагаварт нь Парист болсон террорист халдлагтай адил балмад хэрэг Их Британид гарч болзошгүй" хэмээн сэрэмжлүүлжээ.
Харин Их Британийн хүчтэй сөрөг хүчин болох Лейборист нам болон Шотландын үндэстний намын удирдагчид Их Британи Европын холбоонд үлдэхийг дэмжиж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |