|
|
||
20160229maomi004.mp3 |
Япончууд 1987 оноос жил бүрийн 2 дугаар сарын 22-ныг "Муурын өдөр" болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд энэ жил 30 дахь удаагаа зохион байгууллаа. Өнгөрөгч 2015 онд Япон улсын эдийн засагт мууртай холбоотой бизнес 2.3 их наяд иенийн орлого оруулсан тул энэ баярыг урьд урьдынхаас илүү өргөн дэлгэр тэмдэглэж мууранд талархал илэрхийлжээ. Баярын үеэр ялангуяа мууртай холбоотой бизнес эрхэлдэг компани, дэлгүүрүүд маш их ашиг орлого олсон байна.
"Муурын өдөр"-өөр Японы олон хотод төрөл бүрийн үйл ажиллагаа зохиож, мухлаг дэлгүүрүүд муурын хумсан боов, муурын дүрстэй зайрмаг, мууртай холбоотой янз бүрийн хоол хүнс, амтат ундаа худалджээ.
Токио хотын нэгэн зайрмагны мухлагийн эзэн Ямамото "Би муурны харшилтай. Гэхдээ муур гэдэг амьтан миний бизнест олон боломж нээж өгсөн тул би мууранд талархаж явдаг" хэмээн ярьж байлаа.
Хирошима хотын Ономичи сууринд Япон даяар алдартай муурын хотхон байдаг. Тэнд жил бүр маш олон жуулчин ирж мууртай хамт цагийг зугаатай өнгөрүүлдэг. Энэ жилийн "Муурын өдөр"-өөр жуулчид тус хотхонд ирж, нүүрэн дээрээ муур зуруулж, муурын чих зүүж, муурын хүнс худалдан авч муужгайнуудыг хооллон, тэдэнтэй зургаа авахуулж байлаа.
Саяхан Японы нэгэн телевиз сонирхолтой санал асуулга явуулжээ. Санал асуулгаар Японы хүүхэд залуусын 20 гаруй хувь нь Hello Kitty-гийн зургийг японы мөнгөн тэмдэгт иен дээр хэвлүүлэх хүсэлтэй байдаг тухай гайхширмаар үр дүн гарсан байна.
Японы Кансай их сургуулийн профессор Кацухиро Мияамато "2015 онд хэрэглэгчдийн муур худалдан авах болон муурын хоол хүнс, хувцас, тоглоом, эмчилгээ гэх мэт мууртай холбоотой нийт зардал 1.1 их наяд, Япончуудын худалдан авсан муурын дүрстэй төрөл бүрийн хүнс, бараа бүтээгдэхүүн, муурын зурагтай ном дэвтрийн хэрэглээ 3 тэрбум, муураар сэдэвлэсэн аялал жуулчлалд зарцуулсан нийт зардал 4 тэрбум иен хүрч, эдгээрийн нийлбэр дүн Япон улсын GDP-д 2.3 их наяд иенийн хувь нэмэр оруулсан" хэмээн ярьсан юм.
Японы зарим иргэд "Муурын эдийн засаг" хэмээх шинэ нэр томьёо хэрэглэж эхэлсэн бөгөөд тэд сүүлийн үед тааруухан байгаа Японы эдийн засагт "Муурын эдийн засаг" шинэ хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |