|
|
||
20160229mianshui005.mp3 |
Хятадаас гадаадад жуулчлах хүний тоо жил бүр 20 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд гадаадад жуулчлах Хятад иргэд, Хятадад ирэх гадаадын жуулчдыг мөнгөө Хятадын хил дотор зарцуулдаг болгохын төлөө тусгай бодлого явуулж байна. Энэ бодлогын хүрээнд саяхан Хятад улс хилийн 19 боомтдоо татваргүй барааны дэлгүүр нэмж нээсэн бөгөөд үүнийг олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Шэньжэнь хотын оршин суугч хатагтай Линь ажлын шаардлагаар үргэлж Хонконг руу явж бараа бүтээгдэхүүн худалдан авдаг бөгөөд түүнд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх нь амар хялбар байдаг байна.
Бичин жилийн цагаан сарын үеэр, гадаадад жуулчилсан Хятад иргэд давхацсан тоогоор 6 саяд хүрч, гадаадад хүн нэг бүр дунджаар 15 мянган юань, нийт 90 тэрбум юань зарцуулжээ. Цагаан сараар Өмнөд Солонгост маш олон Хятад иргэд жуулчилсан учраас БНСУ-ын дэлгүүрүүдийн ашиг орлого өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар нэмэгджээ. Цагаар сар гэлтгүй сүүлийн жилүүдэд Хятад иргэдийн гадаадад жуулчилж бараа худалдан авах хүсэл улам их болж байна.
Аялал жуулчлал бол хэрэглээг дэмжих гол салбарын нэг юм. Гэхдээ маш олон Хятад иргэн гадаадад жуулчлан гадны барааг худалдан авдаг учраас энэ нь Хятадын дотоодын зах зээлд ашиггүй төдийгүй гадаад худалдааны алдагдлын гол шалтгааны нэг болж байна. Харин хилийн боомтуудад татваргүй барааны дэлгүүр нэмж ажиллуулснаар Хятадын гадаад худалдааны алдагдлыг зохих хэмжээгээр бууруулах юм.
Дотоодын татваргүй барааны дэлгүүрийн бүтээгдэхүүний үнэ олон улсад өрсөлдөх давуу талтай. Жишээлбэл гоо сайхны бүтээгдэхүүн, архи тамхины үнэ Европ, Америкийн хөгжингүй орнуудын хямд үнэтэй дэлгүүрийнхтэй адил байдаг. Татваргүй барааны дэлгүүрт хуурамч бараа байдаггүй гэдэгт хэрэглэгчид итгэдэг. Иймээс хилийн 19 боомтод татваргүй барааны дэлгүүр байгуулсан нь хэрэглэгчдийн шаардлагад нийцэж, дотоодын хэрэглэгчдийг татахад ашигтай гэж би бодож байна.
Энэ удаа гадаадад нээлттэй нисэх онгоцны буудал, эх газрын болон усан тээврийн боомтын тусгай бүсэд татваргүй барааны дэлгүүр нээсэн юм. Татваргүй барааны дэлгүүрт ихэвчлэн архи, тамхи, гоо сайхны бараа, бугуйн цаг, нүдний шил, цүнх, чимэг зүүлт, нярай хүүхдийн хуурай сүү зэрэг авч явахад хялбар зүйлсийг худалдаж байна. Эдгээр бараанаас гааль, импорт, нэмүү өртгийн татвар хураамж авахгүй бөгөөд хилийн татваргүй барааны дэлгүүрээс нэг удаа 8000 хүртэл юанийн бараа авах боломжтой юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |