|
|
||
Өмнөд Номхон далайн зүүн эргийн Валпарайсо бол Чилийн худалдааны хамгийн том боомт хот юм. Тэнгисийн эрэгт уул мэт овоорсон мянга мянган чингэлэг энэ хотыг өвөрмөц дүр төрхтэй болгожээ. Өдөр өдрөөр нэмэгдэх тэр олон хуучин чингэлгээс Шинэ Зеландын бизнесмэн Грант бизнесийн боломж олж харсан байна.
Чилийн хамгийн том боомт хот Валпарайсо-д хуучин төмөр чингэлгээр томоохон зочид буудал барьж байгаа бөгөөд тун удалгүй ашиглалтад орох болно. Хуучин төмөр чингэлгийг ашиглан барилга барих нь байгаль орчинд ээлтэй тул олон улсын барилгын салбарт "эко барилга" хэмээн нэрлэдэг.
Ямар ч хэрэгцээгүй болж хаягдсан чингэлгээр зочид буудал байгуулж байгаа Грант: "Би Валпрайсод анх ирээд энэ олон чингэлгийг яагаад ашигладаггүй юм бол гэж гайхаж билээ. Хүмүүс энэ чингэлгүүдийг огт ашиглаж байгаагүй. Валпрайсо Чилийн хамгийн том боомт бөгөөд энэ хотыг Өмнөд Америк тивийн уран барилгын өвөрмөц хот болгох бүрэн боломжтой" хэмээн ярьж байлаа.
Грантын зочид буудал төмөр чингэлгийн тогтвор сайтай, аюулгүй чанарыг зөв ашигласан, шинэлэг бүтээл болох бөгөөд газар хөдлөлтийн гамшгийг зохих хэмжээгээр бууруулна гэж үзэж байна. Инженер Камила чингэлэг зочид буудлын бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа юм. Тэрээр "Энэ нутгийн хаягдсан чингэлгийг бүрэн ашиглах нь тогтвортой хөгжлийг дэмжих бодит арга хэмжээ мөн. Энэ төслийн гол үзэл баримтлал бол тогтвортой хөгжил. Тийм ч учраас бид олон зориулалт бүхий чингэлгийг дахин ашиглаж байна. Бид зөвхөн ямар ч хэрэгцээгүй болсон чингэлгийг ашиглах болно" гэсэн юм.
Грант бариулж буй зочид буудлаа "Дарсны торх" хэмээн нэрлэжээ. Энэ бол тус зочид буудлын өвөрмөц дизайн, гадаад төрхөөс нь үүдэлтэй нэр юм. Зочид буудлын нэг жигүүрийн өрөөнүүд энэ оны 5 дугаар сараас ашиглалтад орох бөгөөд ирсэн үйлчлүүлэгч бүхэнд Чили дарс бэлэглэнэ гэнэ.
До.Болдхуяг
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |