• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын сүлжээ ашиглагчид дижитал номыг цаасан хэвлэлээс түлхүү дэмжиж байна

CRI       (GMT+08:00) 2016-05-24 17:51:36

ХӨТ: Бичиг үсэг бүрэн тайлагдсан еврейчүүд хамгийн их ном уншдаг ард түмэн болохыг ЮНЕСКО-гийн судалгаа харуулж байна. Еврей хүн жилд дунджаар 64 ном уншдаг гэнэ. Түүний дараа япончууд 40 ном, францууд 20, солонгосчууд 11 ном уншдаг гэсэн жагсаалт гарчээ. Хятадын Хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн тайланд, 2015 онд Хятад улсад хүн нэг бүр дунджаар 4 ном уншсан гэсэн тооцоо гарчээ.

ХӨТ: Интернет сүлжээ, цахим хэрэгсэл маш түргэн хөгжиж буй өнөө үед цаасан хэвлэлийн ном унших хүн улам бүр цөөрч, гар утас, ipad, Kindle зэргийг ашиглан цахим ном уншдаг болжээ. Хятадын дижитал уншигчдын тоо сүүлийн 7 жил дараалан нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд бүх Хятадын нийт хүн амын тал хувийг эзэлжээ.

ХӨТ: Бээжингийн Багшийн Их Сургуулийн Сэтгүүлзүйн дээд сургууль тун саяхан "Хятадын интернет ашиглагчдын дижитал уншлагын судалгааны тайлан" нийтэлжээ. Тайланд "Хүмүүсийн унших дадал зуршилд гүнзгий өөрчлөлт гарч байна. Интернет ашиглагчдын 70 гаруй хувь нь өдөрт 1-3 цагийн турш гар утаснаас мэдээлэл авч, тэдний дийлэнх нь Kindle зэрэг цахим номыг өдөр бүр 3 цаг гаруй ашиглаж байна" хэмээн бичжээ.

ХӨТ: Интернет сүлжээ ашиглагчдын хагас нь Вийчатаас мэдээлэл авдаг бөгөөд уншигчдын тоогоор түүний дараа орох веб хөтчөөс 1/3 хувиар илүү байна. Түүнчлэн эрэгтэйчүүд ихэвчлэн "Мэдээллийн APP"-гээс уншдаг бол эмэгтэйчүүд "Вийчат, олон нийтийн харилцааны APP", "Уран зохиолын веб сайт"-ыг түлхүү ашигладаг тухай тооцоо гарчээ.

ХӨТ: Судалгаанд хамрагдсан интернет сүлжээ ашиглагчдын 60 гаруй хувь нь хэзээ нэгэн цагт цаасан хэвлэлийг дижитал ном орлоно гэж үздэг бол 40 шахам хувь нь дижитал хэзээ ч цаасан хэвлэлийг орлож чадахгүй гэсэн байна. Хүүхэд залуус дижиталыг түлхүү дэмжиж, 20-иос доош насныхны 80 гаруй хувь нь дижитал цаасыг лавтай орлож чадна гэж үзжээ.

ХӨТ: Сонин сэтгүүлийн уншигчдын тоо буурч байгаатай холбогдуулан Хятадын Хэвлэл мэдээллийн судалгааны хүрээлэнгийн захирал Вэй Юйшань, энэ нь Хятадын сонин сэтгүүлийн зах зээлийн бүтцийн чанартай өөрчлөлтийн нэгэн илэрхийлэл мөн гэжээ.

"Сонин сэтгүүлийн зах зээлийн нийлүүлт нь эрэлт хэрэгцээнээсээ илүү гарсан бөгөөд үүнд бүтцийн чанартай сул тал ч байна. Ялангуяа хотын оршин суугчдын олон нийтийн сонин сэтгүүлийн эрэлт хэрэгцээ ихээхэн хэмжээгээр буурч, улмаар тэднээс холдож байна. Гэвч энэ бол сонин сэтгүүл хэрэгцээнээс гарна гэсэн үг биш. Цаасан хэвлэлийг унших дуртай хүмүүс тодорхой хэмжээнд байсаар байгаа юм."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе