|
|
||
ХӨТ: Их Британийн Радио Телевизийн Корпорац буюу BBC онлайн төсвөө 15 сая фунт стерлингээр бууруулсны улмаас 11 мянган хоолны жор бүхий веб сайтаа хаах болсноо тун саяхан зарлалаа.
ХӨТ: Тус сайтад одоо байгаа хоолны жоруудыг архивт хадгалах, эсвэл BBC-гийн худалдааны веб сайт руу шилжүүлэх бөгөөд эцсийн шийдийг ирэх жилд багтаан гаргах юм байна. Алсдаа BBC-гийн телевизийн хоолны нэвтрүүлэгт танилцуулсан хоолны жорыг веб сайт дээрээ ердөө 30 хоног байрлуулахаа тус корпорац мэдэгджээ.
ХӨТ: Үзэгчид хоолны шинэ нэвтрүүлэг гарахыг тэсэн ядан хүлээдэг ч хүн бүрийн хүслийг биелүүлж, бүх талын агуулгыг ил гаргахыг хүсэхгүй байна гэж BBC-гийн албаны хүн хэлсэн байна. Харин Английн засгийн газраас нийтэлсэн BBC-гийн ирээдүйн тухай цагаан номд, BBC өөрийн гэсэн онцлогтой, өндөр стандарт бүхий үйлчилгээ үзүүлж, олон нийтийн үнэт зүйлийн тухай үзлийг илэрхийлэхийг шаардсан байна.
ХӨТ: Энэ мэдээллийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байгаа юм. Хоолны жор зохиогч Xanthe Clay BBC-ийн хоолны веб сайт дээрх хоолны жоруудыг "Гайхамшигтай архив" гэж нэрлэсэн гэнэ. Тэр бол тогооч нарын гарын хоолны жор учраас "соёлын өв"-ийн нэг хэсэг болох ёстой гэж тэр үзэж байна.
ХӨТ: Харин интернет ашиглагчдын ихэнх нь харуусаж буйгаа илэрхийлж байлаа. "Хоолны жор бол үзэгчдэд их хэрэгтэй, тусгай боловсролын нөөц юм. Хэрэв 11 мянга гаруй хоолны жорыг зүгээр орхисныхоо төлөө төсвөө бууруулна гэдэг BBC-ийн менежментийн чадамжгүй байдлыг харуулж байна" гэж тэд үзэж байгаа бол зарим нь, засгийн газраас BBC-д дарамт үзүүлж байгаа нь тэдгээр өндөр албан тушаалтнууд өөрсдөө хоол хийж чадахгүйгээс болсон юм хэмээн хошигнож байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |