|
|
||
kino0528001.mp3 |
Английн өмнөд нутгийн Хампшир хотын Хайклер шилтгээн бол Их Британийн язгууртнуудын алдартай, томоохон эдлэн газруудын нэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж буй "Downton эдлэн" хэмээх олон ангит киноны зургийг тэрхүү цайзад авчээ. Хайклер шилтгээний гадна талын тохижилтыг зурж төлөвлөсөн дизайнер Ланселот Брауны мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан саяхан тус цайзын эзэн Карнарвоны гүн хатныхаа хамт хэвлэл мэдээллийнхнийг урьж, тэрхүү хуучны шилтгээний үүх түүхтэй танилцуулсан байна.
Английн ITV сувгийн найруулан бүтээж, 2010 оноос эхлэн цацсан "Downton эдлэн" хэмээх олон ангит түүхэн киног тус улсын болон олон орны үзэгчид ихээхэн таашаасан юм. Энэ кино Алтан Глобал, Эмми, Их Британийн кино академийн шагнал зэрэг олон улсын хэмжээний нэр хүндтэй шагнал өргөмжлөлүүд хүртсэний зэрэгцээ киноны зургийг авсан Хайклер шилтгээн ч олны анхаарлыг татжээ. Цайзад ирсэн жуулчин бүхэн "Кино зураг авахад тохиолдсон сонин сайхнаас яриач" хэмээн хүсдэг гэж Хайклер шилтгээний аяллын хөтөч Элизабет ярьж байлаа.
"Зураг авалтын багийнхан хананд өлгөөтэй байсан гэр бүлийн зургуудыг сольсон. Бас тоглолтод хэрэгтэй зарим хэрэгсэл нэмж тавьсан. Ялангуяа зочны өрөөнд нэлээд эд зүйл шинээр байрлуулсан. Учир нь тэнд зарим дүрийн хөзөр тоглож буй, эсвэл ярилцаж буй тухай зургийг авсан юм. Гэхдээ тавилга, хивс зэрэг гол зүйлс хуучнаараа байсан. Иймээс Хайклер шилтгээн бол тэр чигээрээ кинонд гарсан Downton гэсэн үг юм"
"Downton эдлэн" киноны найруулагч Жулиан Фелловес бол цайзын эзэн Карнарвоны гүнт ба түүний хатны сайн анд, мөн Хайклер шилтгээний байнгын зочин юм. 2010 оноос эхлэн 6 бүлэгт уг киноны олон ангийн ихэнх зургийг энэ шилтгээнд авсан гэж Элизабет танилцуулж байлаа.
"Бид зураг авалтын талбайд өөрсдийн хоёр ажилтнаа байнга байлгадаг байлаа. Тэр хоёрыг жүжигчдэд туслуулахын төлөө биш, харин зураглалын багийн үйл ажиллагааг цаг ямагт хянуулахын тулд тэнд ажилуулсан юм. Тэдний ажил үнэхээр толгой өвтгөдөг байлаа. Тэд зөвшөөрөлгүйгээр шилтгээн дэх хуучны тавилгыг нааш цааш хөдөлгөн шилжүүлэхгүй байхыг бид баталгаажуулах үүрэгтэй. Түүнчлэн шаардлагатай үед тэдэнд туслан тохижуулалт хийж өгнө"
Үүнээс гадна Элизабетын адил цайзын ажилтнууд болон ойролцоо оршин суудаг хүмүүс киноны багийнхны урилгаар кинонд туслах дүр бүтээсний үр дүнд тус кино орон нутгийн гүн гүнзгий онцлогтой болсон гэдэг. "Downton эдлэн" кино маш их амжилтад хүрсэн нь Хайклер цайзын аялал жуулчлалын эдийн засгийг илэрхий нэмэгдүүлжээ. Энэ тухай тус шилтгээний эзэгтэй, Карнарвоны гүнгийн хатан Фиона Карнарвон манай сурвалжлагчид ингэж ярьсан юм.
"Энэ кино бидэнд олон улсын зах зээлийг нээж өглөө. Энэ киноны ачаар дэлхийн олон газрын жуулчид Хайклер шилтгээнийг мэддэг болсон. Анх киноны багийнханд үүд хаалгаа нээж, зураг авалтын ажлыг нь дэмжиж байхдаа энэ талын ач холбогдлыг нь огт санаагүй юм. Одоо бид энэхүү үр өгөөжтэй талыг нь улам ойлгож, хэрхэн сайтар ашиглах тухай бодолцож байна.
400 гаруй га талбай бүхий Хайклер шилтгээн 1679 онд Карнарвон угсааныхны эдлэн болсон байна. Түүнээс өмнө Английн хамгийн нөлөө бүхий шашны зүтгэлтэн Винчестер хамбад харьяалагдаж байжээ. Өдгөө энэ газар үе дамжин Карнарвоны гүнтний эзэмшил хэвээр байгаа юм.
Английн эртний түүхт орд харш, цайз, шилтгээн, эдлэн газруудын ихэнхийг улсын итгэмжлэлээр гуравдагч компани удирдан зохицуулдаг. Гэхдээ үе дамжсан язгууртан гэр бүл өөрсдөө шилтгээний үйл ажиллагааг удирдан явуулах нь Хайклер эдлэнг илүү өвөрмөц, татах хүчтэй болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа Фиона Карнарвон ярьж байлаа.
Хайклер цайзын гадна тохижилтыг төлөвлөсөн дизайнер Ланселот Брауны мэндэлсний 300 жилийн ой 2016 онд тохиосонтой холбогдуулан Карнарвоны гүнтэн хатныхаа хамт дизайны түүх судлаач Кэйт Фелусын дэмжлэгээр Дизайнер Брауны сэдэвт аяллын маршрут гаргажээ.
Ланселот Брауныг хожмын хүмүүс "бүрэн чадвартай Браун" хэмээн өргөмжилсөн байдаг. Учир нь Браун хосгүй авьяас билэгтэй, уран барилга, байгалийн зохицлыг нээж харах чадвараараа тун гарамгай байлаа. Тэрээр 1770 онд анхдугаар Карнарвоны гүнгийн урилгаар Хайклерын эдлэн болон түүний ойролцоох бүсийн гадна тохижилтын зураг дизайныг гаргажээ. "Downton эдлэн" киноны эхлэлд гардаг, Хайклер шилтгээний урд талын хоёр том хуш модыг түүний заавраар тарьсан гэж дизайны түүх судлаач Кэйт Фелус ярьсан юм.
"Брауны дизайн хийсэн эдлэн газруудад бүгдэд нь хуш мод байдаг. Энэ нь түүний дизайны хэв намбын төлөөлөл болсон мэт. Тэрээр эдгээр модыг ашиглан дизайныхаа гол бүтцийг харуулдаг. Учир нь хуш мод гүн өнгөтэй. Хэрэв түүнийг шилмүүст ой, эвсэл ар талын бүдэг өнгөтэй газарт аваачиж тавибал хүмүүст тод, шат давхаргатай харагдаж, орон зай улам өргөн, улам алсын мэт мэдрэмж төрүүлдэг."
Хайклер шилтгээнээс гадна Чурчиллын эдлэн, Варвик цайз зэрэг эртний олон уран барилга Брауны төлөөлөх бүтээлийн тоонд зүй ёсоор ордог. Хайклер эдлэнгийнхэн жил бүр тогтсон цагт олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус шилтгээний 2016 оны хавар, зуны улирлын аяллын тасалбар бүгд зарагдсан гэнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |