• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансрын станцад "хийн бүхээг" босгов

CRI       (GMT+08:00) 2016-06-07 15:37:49

Ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйн гүнд ажиллаж, амьдрах үедээ "хийн бүхээг" ашиглах боломжтой болжээ. Зөөлөн нэхмэл эдээр бүтээсэн, хөнгөн, зөөгч пуужинд бага орон зай эзлэх, хийлж босговол унтлагын өрөөний хэртэй "хийн бүхээг"-ийг саяхан олон улсын сансрын станцад амжилттай хийлэн босгожээ.

 

28-ны өдөр Олон улсын сансрын станцад хийн бүхээгийг туршилтын журмаар хийлж босгожээ. Энэ "хийн бүхээг" бол ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмших үедээ оршин амьдрах байшингийн бүдүүвч загвар юм. Сансрын энэ бүхээгийг "Бигэлов" хэмээн нэрлэдэг. Түүнийг хийлэхийн тулд сансрын нисгэгч 7 цаг гаруй шаргуу ажиллажээ.

Олон улсын сансрын станц дахь Америкийн сансрын нисгэгч Жефф Уилиамс "Бигэлов" хэмээх сансрын бүхээгийг Бээжингийн цагаар 28-ны 21 цаг 04 минутаас эхлэн хийлэх ажлыг хариуцан хийсэн бөгөөд тэрхүү үйл явцыг Америкийн Сансар судалгааны газрын албаны сайт бүрэн эхээр нь шууд нэвтрүүлжээ. Бичил хүндийн хүчний орчин эх дэлхийнхтэй адилгүй учраас аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Жефф Уилиамс хийлэх амсрыг нэг удаад 1-30 секунд нээж, байдлыг ажиглаж байлаа.

Жефф Уилиамс хийлэх явцаа эх газрын удирдах төвд тайлагнахдаа, "Тогоонд эрдэнэ шиш хуурч байгаа юм шиг пэс пас гэсэн чимээ гарч байна" гэж байлаа. Тэр дараа нь "Сайн мэдээ дуулгая. Пэс пас гэсэн чимээ бол хийн бүхээгийн дотор талын хийн савууд нээгдэж буй чимээ юм байна" гэжээ. Сансрын бүхээг үйлдвэрлэгч Бигэлов компани Twitter хуудсандаа, энэ бол хийн бүхээг төлөвлөгөөний дагуу босох үйл явц дахь амжилттай алхам юм гэжээ.

Бээжингийн цагаар 29-ний 04 цаг 10 минутад бүхээгийг бүрмөсөн хийлж дууслаа. Энэ явцад Жефф Уилиамс хийлэх амсрыг 25 удаа нээж, нийт 2 минут 27 секунд хийлсэн байна. "Бигэлов" хоёр хоногийн өмнө 0.15 метр л урт байсан бол одоо 1.7 метр урт, диаметр нь 3.2 метр боллоо.

Жефф Уилиамс "Бигэлов"-ийн дотор хадгалж байсан 8 хийн савыг нээснээс 10 минутын дараа сансрын бүхээгийн агаарын даралт сансрын станцынхтай бараг адилхан болжээ. Энэ явцад "Бигэлов"-ийн диаметр өөрчлөгдөөгүй, урт нь үргэлжлэн нэмэгдэж, дээд тал нь 4 метр, нийт 16 куб метр талбай бүхий унтлагын өрөө мэт болжээ.

Ирэх долоо хоногт "Бигэлов"-ын хий алдагдах эсэхийг шалгана. Хэрэв бүх зүйл хэвийн байвал Жефф Уилиамс долоо хоногийн дараа хаалгыг нь нээж, бүхээгт орох болно.

Энэ оны 4-р сарын эхээр "Бигэлов"-ыг ачаа зөөгч сансрын хөлгөөр сансрын станцад хүргээд 5-р сарын 26-нд анх удаа туршин хийлсэн юм. Бүхээг доторх агаарын даралтын тоо баримтын дагуу бүхээг томроогүй учраас эх газрын удирдах төв хийлэхээ зогсоох тушаал өгчээ. Энэ тухай Америкийн сансар судалгааны төв "Учир нь сансрын бүхээг урт хугацаанд дарагдсаны улмаас гадна талын нэхмэл материал нь тэлэгдэн нээгдэж чадахгүй боллоо" гэж тайлбарлажээ.

Хийн бүхээгийг сансрын станцтай хоёр жил холбох бөгөөд сансрын нисгэгч жилд 3-4 удаа орж, тоо баримт цуглуулан, хэвийн ажиллаж буй эсэхийг нь шалгана. Ялангуяа нарны цацраг идэвхт бодист идэгдэх, сансрын хогонд дайруулахаас сэргийлж, сансрын дулаанд зохицох чадварыг нь шалган туршина.

Хийн бүхээгийг зөөлөн нэхмэлээр хийсэн, зөөгч пуужин дотор эзлэх орон зай бага, хөнгөн, хийлж босгосны дараа ашиглах орон зай томордог учраас ирээдүйд хүн төрөлхтөн Марс гараг эсвэл сар луу аялах үедээ ашиглах боломжтой гэж Америкийн сансар судлалын төв мэдэгджээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе