|
|
||
20160604miao005.mp3 |
5-р сарын 28-нд, Бээжин хотоос 200 км зайтай оршдог, Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмд шинээр "Богд Зонховын дуган" байгуулж дуусаад аравнайлах ёслол хийлээ.
Хотлыг энхжүүлэгч сүм бол Түвдийн уламжлалт буддын шашны Хятадын умард нутаг дахь хамгийн том хийд юм. Энэ сүмийг Чин гүрний Тэнгэртэтгэгч хааны 20-р он буюу 1755 онд хятад, түвд уран барилгын хэв маягийн онцлогийг хослуулан барьжээ.
"Богд Зонховын дуган" 317 ам дөрвөлжин метр талбайтай. Түвдийн уламжлалт Буддын шашны Гэлүгва буюу Шар малгайтны урсгалыг үндэслэгч Богд Зонхов бурхныг тахиж буй бөгөөд Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүм Шар малгайтны урсгалын сүм хийдэд багтдаг байна.
Бүх Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, 11 дүгээр дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмийн шинэ дуганыг аравнайлах ёслолд зориулж хятад, түвд хэлээр "Богд Зонховын дуган" гэсэн бичээс бичиж өгчээ.
"Богд Зонховын дуган" байгуулагдсанаар тус сүм лам хувраг, өргөн олон сүсэгтнүүд болон гадаад дотоодын жуулчдад өргөн орон зай гаргаж, шашин, соёлын улам сайн үйлчилгээ үзүүлэх болно.
Чэндэ хот бол Бээжингээс умард зүгт 200 гаруй километр зайтай байдаг түүх соёлын уламжлалт хот юм. Бишүшаньжуан буюу зуны сэрүүн ордон, түүний ойр хавийн сүм хийдүүдийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан байдаг.
Чин гүрний үед Чэндэ хот Бээжингээс гаднах улс төрийн чухал төв, Цагаан хэрмээс гаднах нийслэл гэж өргөмжлөгджээ. Чин улсын эзэн хаан зуны цагт Бээжингийн халуунаас зайлж, жилийн бараг хагасыг тэндхийн сэрүүн ордондоо өнгөрүүлэн, тэндээс төрийн үйл хэргээ удирдан явуулж, үндэстний цөөнхийн ван ноёд болон гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |