|
|
||
20161012nailao001.mp3 |
Швейцарьт үйлдвэрлэсэн "цаг, тонгорог, шоколад" гурвыг хүмүүс "Швейцарийн гурван эрдэнэ" гэлцдэг. Тэгвэл ХОУР-гаас Швейцарт сууж, олон жил ажиллаж амьдарч байгаа сэтгүүлч Лю Сү-Юнь "Швейцарьчууд өөрсдөө бол Швейцарь бяслагаа "эрдэнэ" гэж үздэг" хэмээсэн юм. Ингээд Швейцарчууд бяслагаа яаж хийж, үнэр амтыг нь хэрхэн тааруулдаг тухай ХОУР-гаас Швейцарьт суугаа сэтгүүлч Лю Сү-Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Швейцарьчууд 100 гаруй төрлийн бяслаг үйлдвэрлэдэг. Зууш болгон өөр хоолтой идэхээс гадна дангаар нь хоол болгож идэх нь бий. Ялангуяа шарсан бяслаг, бяслагны халуун тогоонд олон хүн дуртай гэнэ. Сэтгүүлч Швейцарын Еура ууланд байдаг нэгэн бяслагийн үйлдвэрт очиж, бяслаг хийх үйл явцтай танилцсан бөгөөд Швейцарчууд бяслаг хийхдээ ч гэсэн цаг хийдэгтэйгээ адил нягт нямбай ханддагийг харсан байна.
Филип энэ жил 50 нас хүрчээ. Швейцарын энгийн нэг өрхийн тэргүүн. Швейцарьчууд хүүхдээ заавал их дээд сургуульд оруулахыг эрмэлздэггүй. Харин гар урлалын ямар нэг эрдэм сурах нь юу юунаас илүү чухал гэж үзнэ. Бяслаг хийж сурах нь нарийн мэргэжил шаарддаг эрдэм юм. Филип 15 наснаасаа эхэлж бяслаг хийх аргад суралцаад одоог хүртэл тэр л ажлаа хийж байна. Анхандаа багшийгаа дагаж сураад, 25 наснаасаа бие даан бяслаг хийжээ. Тэр 15 жилийн өмнө энэ үйлдвэрээ худалдан авч, "Санит дахь оргинал бяслагийн үйлдвэр" хэмээн нэрлэсэн байна.
Санит гэдэг нь бяслагны үйлдвэр байрлаж буй суурин газрын нэр бөгөөд оргинал гэж Филипийн хамгийн их чухалчилдаг чанарын баталгаа юм. Санит дахь оргинал бяслагийн үйлдвэр 3 ажилтантай, жилд 6 тонн гаруй бяслаг үйлдвэрлэдэг. Тэдний бүтээгдэхүүн дээд зэргийн чанартай учраас Швейцарын Груерийн \GRUYERE\ брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зөвшөөрөл авч чаджээ. Груери бол маш алдартай брэнд. Швейцарын холбооноос 200 насаар ах буюу 900 жилийн түүхтэй брэнд юм. Одоо Груерт Швейцарын 170 үйлдвэр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, жилд 30 мянган тонн бяслаг үйлдвэрлэдэг байна.
Филип өвөрмөц амт бүхий шинэ бяслаг зохион бүтээжээ. Түүний хийсэн бяслаг нарс модны навчны амттай. Нарс модны навчийг хэрчин бяслагтаа хийж, өвөрмөц амттай болгодог гэнэ.
Гэр бүлийн, жижиг дунд аж ахуйн нэгж олон байдаг нь Швейцарийн аж үйлдвэрийн онцлог тал юм. Бяслагны үйлдвэрүүд ойр хөршөөсөө сүү худалдан авна. Нэг нэгнээ сайн таньдаг учраас сүү сүүн бүтээгдэхүүний чанар баталгаатай бөгөөд урт удаан жил уламжилж ирсэн эртний аргаар үйлдвэрлэж байна.
Бяслаг хийх аргаа нутгийн иргэд ингэж танилцуулж байлаа: Урьдаар сүүнийхээ тосыг ялган авна. Дараа нь сүүгээ хоёр хоног исгээд зооринд хийдэг. Зооринд хэдэн өдөр буюу нэг, хоёр жил исгэх бөгөөд бяслагаа давстай усаар сүршинэ. Филип урьд нь өөрийн гараар тасралтгүй ус сүршдэг байсан бол саяхнаас машин худалдан авч, машинаар давстай ус цацах болжээ. Зооринд хэдэн сар буюу нэг, хоёр жил исгэсэн бяслаг маш сайхан үнэр амттай болдог. Бяслагаа зооринд модон торхонд хийж тавих бөгөөд тэгэхээр чийгийг шингээдэг гэнэ. Филипийн бяслагны үйлдвэрийн хойд талд намхан уул бий. Хоёр жилийн өмнө тэрээр ууланд зоорь ухаж гаргасан нь бяслаг исгэх хамгийн сайн орчин болжээ.
Дээд зэргийн амтат бяслаг үйлдвэрлэх бүх үйл явцын чанар чансааг баталгаажуулах шаардлагатай. Сүүгээ хэрхэн сонгохоор жишээ татахад ямар ч химийн бордоо, нэмэлт тэжээл ашиглаагүй фермийн сүүг хөдөө аж ахуйн судлаачийн баталгаатайгаар ашигладаг. Швейцарь нутгийн өвс бэлчээр сайн, үнээгээ жилийн дөрвөн улиралд зөвхөн өвс ургамлаар тэжээнэ. Ийм үнээний сүүгээр, уламжлалт аргаар хийсэн бяслаг амттай байх нь ч аргагүй биз. Швейцарчуудын бяслаг хийхдээ нарийн нямбай ханддаг зан чанарыг хүндэтгэхгүй байхын аргагүй гэнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |