• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын үеийн Хятадын аялал жуулчлал

CRI       (GMT+08:00) 2016-10-13 17:34:59

10-р сарын 1-7-нд Хятад улс даяар үндэсний баярын амралт болж, гадаад дотоодод аялах жуулчдын тоо огцом нэмэгдэн, аялал жуулчлалын бизнес оргилдоо хүрдэг. Аялал жуулчлалын зарим компанийн урьдчилсан захиалгаас үзвэл, энэ жилийн 7 хоногийн амралтын үеэр хилийн чинадад аялах Хятад иргэд олон байгаагаас ялангуяа Тайланд, БНСУ, Японд очих жуулчид их байна. Мөн Америк, Орос, Их Британид ч Хятадууд олноороо аялж байгаа гэнэ. Энэ тухай ХОУР-гийн сурвалжлагч Ли Линий ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Амралтын үеэр, Хятад улс давхцсан тоогоор 589 мянган жуулчин хүлээн авна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын судалгааны хүрээлэн төсөөлж байна.

Сурвалжлагч аялал жуулчлалын компаниудаас мэдээлснээр, энэ оны үндэсний баярын амралтаар Хятадын олон иргэн хилийн чинадад жуулчлах сонирхолтой байна. Анхуй мужийн жуулчны нэгэн компанийн ажилтан "Дотоодын жуулчлалын үнэ харьцангуй өндөр байгаа бол хилийн чинадад жуулчлах үнэ үндсэндээ тогтвортой байна. Дотоодын жуулчлалын үнэ үндэсний баярын амралтыг даган өсөж байна. Онгоцны тасалбарын үнэ өссөн, үүнийг дагаад зочид буудлын үнэ ч өснө. Амьдралын түвшин сайжирсан болохоор, хүмүүс чанартай аялал сонгож, ихэнх хүн гадагшаа жуулчлах болжээ" гэлээ.

Аялал жуулчлалын "Түнио" сайтын урьдчилсан захиалгаас үзвэл, Тайланд, БНСУ, Япон улс Хятадын үндэсний баярын амралтаараа очих дуртай гурван гол газар хэвээр байгаа бөгөөд гадаадад аялах захиалгын 70 хувийг эзэлж байна. Жуулчны "Шиецэн" компанийн сайтын мэдээллээс үзвэл, "Хятадын үндэсний баярын үеэр иений ханш өссөнөөс болж Японд аялах жуулчдын тоо буурдаг. Японд очсон хятадын жуулчид хоол хүнс, үзвэр үзэх, рашаанд орох, соёлын жуулчлалыг илүү сонирхдог байна.

Жуулчны "Шиецэн" компанийн сайтын ажилтан Тяньфи: "Энэ оны үндэсний баяраар Америк, Орос, Их Британийн жуулчны газрууд аяллын үнээ 40-60 хувиар өсгөсөн. Урьдчилсан захиалгын тоо баримтаас үзвэл, саяхан Нью-Йоркт гарсан дэлбэрэлт аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө учруулаагүй, харин ч Америкт аялах сонирхолтой хүний тоо улс орнуудын жагсаалтад анх удаа 4-т орж, рекорд тогтоожээ. Их Британи Европын холбооноос гарсан, фунт стерлингийн ханш буурсан зэрэг нь Хятадын жуулчдын тус оронд аялах урсгалыг бий болгосон байна. Мөн Орос улс ч Хятадын жуулчдыг хүлээн авсан хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т орж байна" гэсэн юм.

Олон хүчин зүйлийн улмаас энэ онд гадаадад аялах үнэ ханш өнгөрсөн оныхоос харьцангуй буурсан. Энэ жил виза авахад хялбар, нислэг олон болж, валютын үнэ хэлбэлзэж байгаа учраас Франц, Их Британи, АНУ, ОХУ, арлын орнуудаар аялах үнэ ханш 20-30 хувиар буурчээ. Европ, Америк зэрэг холын аяллын үнэ ханш буурч 10 мянган юань хүрэхгүй болсон" гэж Тянь Фэй хэлж байлаа.
Одоогийн байдлаар Хятадтай визгүй зорчих, тухайн оронд очсоны дараа виза авах зэрэг талаар хамтран ажиллаж буй улс орон, бүс нутгийн тоо 57-д хүрээд байна. Дотоодын аялал жуулчлалын хувьд Юньнань, Сычуань, Хайнань, Жэжян, Бээжин, Фүжянь, Гуанши, Шааньши, Хүнань, Гуандүн муж жуулчдын сонирхлыг илүү их татаж байна. Хэлбэрийн хувьд гэр бүлээрээ аялах нь нийтлэг болжээ.
Үндэсний баярын амралтын дараа удалгүй Хятадын ахмадуудын өдөр буюу билгийн тооллын 9-р сарын 9-ний баяр тохиож, 60-аас дээш настай ахмадуудын аялах урсгал нэмэгдэнэ. Түүнчлэн олон ахмадууд ач зээгээ дагуулан Шанхайн Диснейлэнд, Гуанжөүгийн Чанлүн, Жүхай хотын Чанлүний далайн аквариум зэрэг газрыг зорих болно.

"Сүүлийн үед Хятадын баруун өмнө, баруун хойд нутагт аялах хүний тоо эрс нэмэгдэж байна. Түвд, Шиньжян, Өвөр Монгол зэрэг баруун өмнө, баруун хойд бүс нутаг жуулчдын сонирхлыг татаж, 9-р сарын сүүлчээс эхлэн, 1 сарын хугацаанд эдгээр нутгаар жуулчлах захиалга маш олон болж байна" гэж Тү-Ню жуулчлалын компанийн менежер, хатагтай Ван Ми хэлж байна.

Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэнгийн урьдчилсан тоо баримтаас үзвэл энэ оны 4-р улиралд Хятад иргэдийн гадаадад жуулчлах сонирхлын үзүүлэлт 79.2 хувьд хүрэх бөгөөд тэдний 55.5 хувь нь үндэсний баярын амралтаар гадаадад жуулчлах юм байна. Харин үндэсний баярын долоо хоногийн амралтаар аялал жуулчлалын зах зээл давхцсан тоогоор нийт 589 сая хүнийг хүлээн авах нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар нэмэгдэх бөгөөд ашиг орлого нь 478.18 тэрбум юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгдэх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе