• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ФАСТ" дуран ашиглалтад оров

CRI       (GMT+08:00) 2016-10-20 16:36:03

9 дүгээр сарын 25-нд Хятадын Гүйжөү мужийн Пинтан сяний Дан Во Таний хотгорт Хятад улсын бие даан зохион бүтээсэн, бөмбөрцөг хэлбэрт радио дуран "Тэнгэрийн нүд" буюу "ФАСТ" албан ёсоор ашиглалтад оров. "Тэнгэрийн нүд" буюу "ФАСТ" дурангийн хүлээн авагч тогооны амсрын диаметр 500 метр, дэлхийд хамгийн том ганц чихтэй радио дуран бөгөөд сансрын уудам дахь одод орчмын молекулын холбоосыг судлах, эргэх хөдөлгөөнтэй нейтроны оддыг ажиглах зэрэг шинжлэх ухааны судалгаа, сансрын төхөөрөмжид хэмжилт хийх, холбоо барихад ашиглах юм байна.

Хятадын сансар судлалын эрдэмтдийн дунд өнгөрсөн зууны 90-ээд онд, Хятадын өмнөд нутгийн Гүйжөү мужийн Карстын хотгорыг ашиглан том радио дуран бүтээх тухай яригдаж байсан нь "Тэнгэрийн нүд" дуран төслийн анхны санаачилга байлаа. "ФАСТ" дурангийн байршил болон шинжилгээний баазын системийн ерөнхий инженер Жу Бочинь хэлэхдээ "1994 оноос эхлэн эрдэмтэн судлаачид 400 гаруй хотгор газарт судалгаа хийж, тэдгээрийн 90 хувьд нь газрын байцын өндөр үзүүлэлттэй дижитал зураг хийж, олон удаа харьцуулан судалсны эцэст Гүйжөү мужийн Пинтан сяний Да Во Даний хотгорыг төслийн станц байгуулах газраар сонгосон" гэж танилцуулсан юм.

Тэрээр: "Ойх бүхий л гадаргуу дурангийн бөмбөрцгийн амсраас доогуур байгаа. Ингэх нь цахилгаан соронзон долгионыг дарах, эсвэл цахилгаан соронзон долгионы харш нөлөөг багасгахад ашигтай юм. Байрлуулах газрыг сонгох явцад, шаардагдах нөхцөл улам гүнзгий, нарийн болж байсан. Дурангийн гадаад дизайныг бүтээхдээ газрын байцын нөхцөл, хэмжилт судалгаа хийх боломж, барьж байгуулах нөхцөл боломжийг ерөнхийд нь бодолцож, ФАСТ дурангийн төсөл хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой газрыг олж сонгосон" хэмээн ярьж байлаа.

Анх 2011 оны 3-р сарын 25-нд эхлүүлж, 2016 оны 9-р сарын 25-нд ашиглалтад оруулсан ФАСТ төсөл Да Во Дан хотгорт хэдэн мянган нэгж хэсгээс бүрдсэн 500 метрийн бөмбөрцөг хэлбэртэй ойлтын гадаргууг тавьсны ойлт нь 300 метрийн диаметр бүхий адил талт гурвалжин бүхий гадаргуу болон бүрдэж, дурангийн хүлээн авагч, адил талт гурвалжингийн антеныг нэг төвлөрлийн цэгт байлгадаг байна.

ФАСТ төслийн тулгуур системийн инженер Пан Гаофэн, "ФАСТ-ын өвөрмөц зүйл гэвэл 30 тонн жинтэй ФАСТ-ийн "нүдний цэцгий"-г 6 том ган гинжээр газраас 140-180 метр өндөрт өргөгдсөн 207 метр диаметр бүхий бөмбөрцөг хэлбэрт гадаргууд ажиллуулж, түүний нарийвчилсан оновчтой байрлалд суурилуулсан явдал юм. Нарийн технологи бүхий энэ дуранг Хятад улс биеэ дааж зохион бүтээсэн юм" гэлээ.

Пан Гаофэн: "6 гинжээр бүхээгийг дүүжилж, түүний байрлалын оновчтой чанар, заалт, хөдөлгөөнийг нарийн эзэмшиж, чиглэлийн зөрөөг 48 миллиметрийн дотор тогтоон барина. Хатуу бүтцийн хувьд энэ бол хүндрэлтэй асуудал биш. Гэхдээ уян хатан бүтцийн хувьд, ялангуяа суварга хэлбэр, мөн ган утасны татах хүчний зөрөөгөөс болж хэлбэрийн өөрчлөлт нь адилгүй байдаг. Мөн дулааны хэлбэлзэл, хэмжилтийн ялгаа зөрөө, салхины нөлөөнөөс болж энэ зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй байдаг. Дэлхийн хэмжээнд ч баримтлан мөрдөхүйц жишиг байгаагүй" гэсэн юм.

Онолын хувьд авч үзвэл, "Фаст" дуран хэдэн арван тэрбум гэрлийн жилийн цаадах сансрын уудамд шинжилгээ хийх, түүнчлэн нэгэнт мэдээд байгаа сансрын орон зайн хязгаарт хүртэл өргөтгөх чадвартай. Ирээдүйд "Фаст" дуран сансар огторгуй дахь оддын молекул холбоосыг шинжилж, сансрын физик судалгаа хийж, сансар ертөнцийн үүсэл болон улирлын өөрчлөлтийг нарийвчлан судлах юм. Эргэх хөдөлгөөнтэй нейтроны оддыг ажиглах замаар эрс тэрс байдал дахь сансрын бодисын бүтэц ба түүний физик жам ёсыг судалж, түүнчлэн байж болзошгүй одод эрхэс хоорондын холбооны дохиог хайх болно.

Үүнээс өмнөх дэлхийн хамгийн том радио дуран гэгдсэн Америкийн Арекипотой харьцуулбал "Фаст" дурангийн харах орон зай их хэмжээгээр нэмэгдэж, уян хатан чадвар нь 2.25 дахин нэмэгдэж, Германы Бонн дахь 100 метрийн диаметртэй радио дурантай харьцуулбал уян хатан чанар нь 10 дахин нэмэгджээ. Иймээс "Фаст" радио дуранг зохион бүтээх эхний үед олон улсын сансар судлаачид, олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байсан юм.

Их Британийн "Байгаль-Одон орны судлал" сэтгүүлийн редактор May Chiao, "Фаст дуран бол хүмүүсийн анхаарал татсан ололт амжилт юм. "Тянь Гүн-2" сансрын бүхээгийг амжилттай хөөргөж, "Фаст" дуранг ашиглалтад оруулснаар Хятад улс энэ салбарт чухал ахиц гаргах нь дамжиггүй. Энэ бол урт удаан хугацаанд анхаарал татсан төсөл юм. Зөвхөн Хятадад төдийгүй хүн төрөлхтөн "Фаст" дуранг бүтээсэн явдлаар бахархаж байна. Дурангийн тогооны гадаргуу асар том учраар ажиглах чадвар хүчирхэг болж, сансрын уудамд улам алсыг харах боломж бүрджээ. Үүний зэрэгцээ "Тянь-Гүн-2" сансрын бүхээгийг авч үзвэл, Хятад улсыг өдгөө одон орны судлал, сансар судлалын шинжлэх ухааны салбарын маш чухал судлах хүч болсон хэмээн үзэж болох юм" хэмээн ярьж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе