• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэгээ боомтын хүүхдийн цэцэрлэг Хятад Монгол хоёр орны хүүхдүүдийг үнэ төлбөргүй авна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-20 17:14:35

ӨМ-ын Эзнээ хошууны Цэгээ боомтын олон улсын хүүхдийн цэцэрлэг 29-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд тус боомтод ажиллаж амьдарч буй Хятад Монгол хоёр орны хүүхдүүд үнэ төлбөргүй орж болох юм байна.

Эзнээ хошууны Цэгээ боомтын олон улсын хүүхдийн цэцэрлэгийн захирал Майлс: Хүүхдийн цэцэрлэг байгуулсан маань Цэгээ боомтод амьдарч буй Хятад Монгол хоёр орны хүүхдүүдэд цэцэрлэгт орох боломжийг бүрдүүлж өгсөн бөгөөд ямар ч үнэ төлбөр төлөхгүй учраас гэр бүлийнхний зардлыг хэмнэж өгсөн байна. Хүүхдийн цэцэрлэгийг байгуулсны дараа цогцолбор тоног төхөөрөмж  бүрдэж, өдгөө 30 хүүхэд цэцэрлэгт орохоор бүртгүүлээд байгаагаас 6 нь Монгол улсынх юм. Тэдний эцэг эх нь Цэгээ боомтод бизнес эрхэлж байгаа хүмүүс гэжээ.

Тус цэцэрлэгийн багш Цаснаа: Манай цэцэрлэгт Хятад Монгол анги гэж хуваадаг. Монгол улсын хүүхдүүд монгол ангид сурдаг. Бид хүүхдүүдэд сонирхолтой хичээл заах бөгөөд хүүхдүүдэд илүү орон зай гаргаж, тэднийг чөлөөтэй тоглуулахыг хичээх болно гэжээ.

Цэгээ боомт Хятад Монголын хилийн 572-р баганын ойролцоо орших бөгөөд ӨМ-ын Алшаа аймгийн Эзнээ хошууны төв Далайхөвөөс 76 км зайтай байдаг. Монгол улсын Өмнөговь аймагтай хиллэж байна.\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе