|
|
||
Цэгээ боомт ӨМӨЗО-ны баруун нутаг, Алшаа аймгийн Эзнээ хошуунд байдаг. Монгол улсын Өмнөговь аймгийн Шивээхүрээ боомттой хөрш боомт юм. 1992 оноос эхлэн ажиллуулж, 2005 онд Хятад Монгол хоёр талын байнгын нээлттэй боомт болгосон бөгөөд өдгөө Хятад улсын 4 дэх том, ӨМӨЗО-ны 3 дахь том хуурай замын боомт, Хятад Монголын худалдаа нэвтрэх чухал замын нэг болжээ. 24 жилийн турш, нийт 7800 гаруй тонн ачаа бараа нэвтрүүлж, худалдааны хэмжээ 5 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. 2015 онд, тус боомт 7 сая 560 мянган тонн ачаа бараа нэвтрүүлсэн бол 2016 оны эхний 9 сард 8 сая тонн ачаа бараа нэвтрүүлээд байгаа юм байна.
Цэгээ боомтын бүтээн байгуулалтын тухай Эдийн засгийн хөгжлийн бүсийн удирдах зөвлөлийн дэд захирал Ше Биний ингэж ярьсан юм.
20161020cegeeboomt001.mp3 |
/Цэгээ-Бичлэг 1-Ше Бинь-Эрэгтэй-Хятад хэлээр/
"Цэгээ боомт одоо 48 ам дөрвөлжин километр талбайд бүтээн байгуулалт хийх төлөвлөгөө гаргаад байна. Хорь гаруй жилийн бүтээн байгуулалтын явцад нийт 5 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулж, боомтын нэгдсэн хяналт шалгалтын бүс, нэгдсэн хяналт шалгалтын байр, улсын үүд хаалга, зам харилцаа, ачаа барааны гарц, бизнес аялал жуулчлалын гарц, хил орчмын иргэдийн үзэсгэлэн худалдааны бүс, ус, цахилгаан зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт хийснээр боомтын хөгжлийг сайтар ахиулсан. Өдгөө, Цэгээ боомт Монгол улсын Шивээ-Хүрээ боомттой бизнес аялал жуулчлалын гарц, 8 машин зөрөх ачааны гарцыг ажиллуулж байна. "
2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлах үедээ "Хятад Монголын хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, Цэгээ - Шивээхүрээ боомтыг байнгын нээлттэй, олон улсын боомт болгохоор шийджээ. Цэгээ боомт барилга байгуулалтын олон төслийг хэрэгжүүлэн, дэд бүтцийн байгуулалтаа улам боловсронгуй болгож, боомтоор нэвтрэх хүчин чадлаа дээшлүүлэн хөгжүүлсээр байна. Ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний тухай Ше Биний ярихыг үргэлжлүүлэн сонсъё.
/Бичлэг- Цэгээ боомт 2-Ше Бинь-Эрэгтэй-Хятадаар/
"Ирэх 5 жилд, бид боомтын төмөр зам, мах махан бүтээгдэхүүний тусгай гарц байгуулж, төмөр зам, авто зам, агаарын тээврийг нэгтгэсэн олон улсын чанартай боомт болгож, "Нэг бүс нэг зам", Хятад, Орос, Монголын эдийн засгийн хонгил, "Талын зам" болон ӨМӨЗО-ны хил хязгаарын эдийн засгийн бүсийн чухал "үүд хаалга" болно".
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |