|
|
||
Жил бүрийн 9-р сарын сүүлчээс, 10-р сарын аравдын үед Эзнээ хошууны эргэн тойрон дахь тоорой модны навч шарлан намрын үзэмж бүрдэх бөгөөд Хятадын үндэсний баярын амралт яг таардаг учраас Эзнээ хошуунд очих дотоодын жуулчин олширдог. Цэгээ боомтын хил орчмын иргэдийн үзэсгэлэн яармагт Тяньжинь хотоос авто машинаар аялж очсон Ню Жяньхүй хивсний үнэ сонирхож, Эрдэнэт үйлдвэрийн хивс борлуулагч Ууганбаяраас вичатыг нь авч байлаа. Одоо түүний ярихыг сонсъё.
20161020biznis003.mp3 |
/Цэгээ-Бичлэг 7-Ню Жяньхүй-Эрэгтэй-Хятад хэлээр/
"Эндхийн хивс их таалагдаж байна. Тэр тооройн зурагтай хивс бүр ч гоё. Зочны өрөөндөө өлгөмөөр санагдлаа. Энэ хивс чанар сайтай, гал хүргэж үзэхэд цэвэр ноосны үнэр гарч байна лээ. Сайн бүтээгдэхүүн гэдэг нь илт мэдэгдэж байна. Би сая энэ монгол ахын вичатыг авсан. Дараа холбоо барьж, Монголын соёл, зан заншлыг сурмаар байна."
Эрдэнэт үйлдвэрийн ажилтан Ууганбаяр энэ үзэсгэлэн яармагийг анх ажиллуулсан цагаас эхлэн ирсэн тухайгаа ингэж хэлж байна:
/Цэгээ-Бичлэг 8-Ууганбаяр-Эрэгтэй-Монгол хэлээр\
Цэгээ боомт дахь Хятад Монголын хил орчмын иргэдийн үзэсгэлэн худалдааны төвд болж буй энэхүү үзэсгэлэн худалдааг улиралд нэг удаа тогтмол зохион байгуулдаг. Анх 2013 онд зохион байгуулсан. Энэ төвийг 2014 оны 9-р сард албан ёсоор ашиглалтад оруулсан гэнэ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулагч Хэн Ю компанийн орлогч захирал Оюун-Мадлаа Монголын бизнес эрхлэгчдийн оролцож буй байдлыг ингэж танилцуулж байна:
/Цэгээ-Бичлэг 9-Оюун-Мадлаа-Эрэгтэй-Монгол хэлээр/
Дондог Баянхонгор аймгийн Баянлиг сумны малчин хүн. Энэ чөлөөт захыг ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл нэг ч удаа алгасалгүй ирсэн. Тооройн баярын үеэр жуулчид олонтой учраас энэ жил илүү олон бараа авчирсан. Түүнийгээ бүгдийг борлуулах боломжтой гэж ярьж байлаа.
/Цэгээ-Бичлэг 10-Дондог-Эрэгтэй-Монгол хэлээр/
Монгол улсын цагаан идээг экологийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэндэд ач тустай хэмээн үнэлж, Хятадын олон газрын хүмүүс худалдан авдаг. Эзнээ хошууны Хан үндэстэн Бай овогт залуу гэрийн хүмүүстэйгээ зах орж, Дондогоос бяслаг худалдан авчээ. Бяслагийг зөгийн балтай усанд хийж уувал дотор халуун хөөдөг гэж тэр ярьж байлаа.
/Цэгээ-Бичлэг-11-Бай овогт-Эрэгтэй-Хятад хэлээр/
"Би сая бяслаг авсан. Би энэ нутгийн хүн, Бай овогтой. Би байнга бяслаг иддэг. Өнөөдөр 20 юаниар бяслаг авсан. Усанд зуураад зөгийн бал хийж уувал дотор халуун хөөдөг."
Цэгээ боомтын хилийн иргэдийн чөлөөт худалдааны зах 300 лангуу, 27 тасалгаатай. Монголын бизнес эрхлэгчдэд бүгдийг үнэ төлбөргүйгээр ашиглуулж байна. Тус захад өнөөг хүртэл 8 удаагийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж, хил орчмын иргэдийг дэмжиж байгаа юм. Удаа болгоны үзэсгэлэн худалдаагаар нийт 2-3 сая юанийн борлуулалт хийдэг гэнэ.
Цэгээ боомтын хилийн иргэдийн чөлөөт худалдааны захад үзэсгэлэн яармаг зохион байгуулж, Монголын иргэдэд бараа бүтээгдэхүүнээ ямар ч татвар төлөхгүй борлуулах боломж олгосон бөгөөд Цэгээ боомтод аялж яваа Хятадын иргэдэд Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг сонирхож, харьцангуй хямд үнээр худалдан авах боломж олгосноор тэдний талархлыг хүлээж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |