• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өлзий боомтыг бүтээн байгуулж байна

CRI       (GMT+08:00) 2016-10-21 09:58:59

Сэтгүүлчид Эзнээ хошуунд хийсэн сурвалжилгаа өндөрлүүлээд, Алшаа Зүүн хошуунд очиж, Өлзий боомтын дэд бүтэц хөгжлийн газрын дэд дарга Линь Вэйтэй уулзаж, ярилцсан юм. 2014 онд Хятад Монгол хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан тунхагт гарын үсэг зурж, Өлзий боомт, Цагаандэл-Уул боомтыг нээн ажиллуулах талаар санал нэгджээ.

Монгол улсын Цагаандэл-Уул боомт Хятадын Өлзий боомттой хөрш. Өмнөговь аймгийн Хятад улсад нээлттэй гурав дахь боомт юм. Өвөр Монголын боомтын албаны дэмжлэгээр Монгол улсын талтай идэвхтэй харилцаж, Цагаандэл-Уул боомтын дэд бүтцийн байгуулалтыг хөгжүүлж, хоёр тал нэгэн зэрэг боомт нээж ажиллуулахаар хичээн ажиллаж байна хэмээн Линь Вэй ярьж байлаа. Одоо Өлзий боомтыг бүтээн байгуулж буй тухай Линь Вэйн ярихыг сонсъё:

/Өлзий-Бичлэг 1-Линь Вэй-Эрэгтэй-Хятад хэлээр/

"2016 оны 1-р сарын 31-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Өлзий боомтыг хуурай замын, байнга нээлттэй боомт болгон нээхийг зөвшөөрч, 2016 оны 4-р сард боомтын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. 5-р сараас ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад бүх талаар бэлтгэж, 9-р сарын 23-наас янз бүрийн төсөл хэрэгжүүлж, 10-р сард ажлаа эхлүүлсэн. 2017 оны сүүлчээр боомтоор нэвтрэх чадварыг бүрдүүлж, ашиглалтад оруулах стандарт хангахаар төлөвлөж байна"

"Энэ хоёр боомтыг нээн ажиллуулах ажлыг бид их чухалчилж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Цагаандэл-Уул боомтын дэд бүтцийг Хятад улс туслан бүтээн байгуулахаар шийдсэн" гэж Линь Вэй ярьж байлаа.

/Өлзий-Бичлэг 2-Линь Вэй-Эрэгтэй-Хятад хэлээр/

"Бид энэ ажлыг ихэд чухалчилж байна. Хятад улс тусламж үзүүлэн, Цагаандэл-Уул боомтын дэд бүтцийн цогцолборыг бүтээн байгуулж өгөх тухай хоёр талаараа нийтлэг ойлголтод хүрсэн. Үүгээр дамжин хоёр тал харилцан ашигтай ажиллаж, хамт ашиг хүртэхийг зорьж байгаа. Монгол улс хоорондын гадаад худалдаа, аялал жуулчлал соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарын хамтын ажиллагааг ахиулна гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайн нөөц баялгийг нээн ашиглах талаар ч хоёр тал хамтарч хөрөнгө оруулан, нээн хөгжүүлж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг хүсэж байна."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе