• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"PPAP" дуу

CRI       (GMT+08:00) 2016-11-01 16:38:55

Сүүлийн үед Японд ямар төрлийн юм хамгийн их мода болж байгаа вэ гэвэл, дэлхийн гар утасны тоглоомын хорхойтнуудын сонирхлыг татсан "go pokemon go" гэгч тоглоом биш, өнгөрсөн зун Японы үзэгчдийг байлдан дагуулсан Макото Шинкайгийн "Чиний нэр" хэмээх кино ч биш, харин хошин урлагийн энгийн нэг уран бүтээлч Пико Тарогийн бүтээсэн "PPAP" хэмээх дуу юм. Тэгвэл энэ дуу чухам юугаараа ийнхүү гайхамшиг болж байна вэ? Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Жу Юйманий ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хэрэв та энэ хэдэн өдөр Токиогийн аль нэг караокегоор орох юм уу, эсвэл Токиогийн ямар нэгэн гудамж талбайгаар алхвал, ер нь хаа ч явсан энэ авсаархан хөг аялгуунд "автахгүй" байхад хэцүү. Япон даяар төдийгүй дэлхийн олон орны дуу хөгжим сонирхогчдод хүчтэй нөлөөлсөн энэ гайхалтай бүтээл чухам ямар дуу юм бол? Үнэндээ "PPAP" бол уртаашаа ганц л минутын дуу юм.

Олон нийтэд нэр алдар нь түгээгүй Японы хошин урлагийн энгийн нэг уран бүтээлч Пико Тарогийн бүтээсэн "PPAP" дуу 8-р сарын сүүлчээр youtube-д тавигджээ. Түүний дараа Канадын алдарт дуучин Justin Bieber Twitter хуудсаараа танилцуулснаас хойш интернет сүлжээ ашиглагчдын дунд маш түргэн түгжээ. 10-р сарын 18-ныг хүртэлх байдлаар youtube-д энэ дууг давхардсан тоогоор 50 сая удаа сонссон бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн мода болсон дуу гэгдэж байна.

Японы хэвлэл мэдээллийнхэн гадаадын хүмүүс олноор цугласан цэцэрлэгийн бүсээр явж өрнөдийн жуулчдаас энэ дууны тухай сэтгэгдлийг нь асуужээ. Тэдний олонх нь, "PPAP" дууг сонсож байсан. Гэвч англиар дуулсан энэ дуу яагаад ийм их моданд орж байгааг нь ойлгохгүй юм гэж хариулж байлаа. Европчууд энэ дууг арай үл тоосон маягаар хүлээн авч байгаа бол Япончууд харин иймэрхүү учир утга нь олдохгүй, хошин дууны хэлбэрийг мода болох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна.

"PPAP" дуу хүчтэй дэлгэрч байгаа явдал гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татаж байна. Английн BBC-гийн шинжээчийн хэлснээр, энэ дуу ийм богино хугацаанд дэлхий нийтийн анхаарлыг татаж буй явдал бол "PPAP" дуу аливаа мода болсон дуунуудын амжилтад хүрч чадсан хүчин зүйл, тухайлбал, татах эрч хүчтэй айзам цохилго, сонин хачин үг, хялбар бөгөөд этгээд сонин бүжгийн хөдөлгөөн зэрэг элементийг бүгдийг бүрдүүлсэн байна гэж үзжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе