|
|
||
Москвагийн цагаар 10 дугаар сарын 21-нд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий логог сонгон шалгаруулж, дэлхийн хөл бөмбөг сонирхогчдод танилцууллаа. Эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн бар, чоно, муурын дүрстэй гурван логоноос "Москва-2018" хөл бөмбөгийн ДАШТ-ний бэлэг тэмдгээр чонын дүрстэй лого шалгарчээ.
20161101moskowa002.mp3 |
2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлэг тэмдгийг Оросын "1 дүгээр суваг" телевизийн "Evening Urgant" нэвтрүүлгээр дамжуулан тодруулжээ. Шууд нэвтрүүлэг орон нутгийн цагаар 21-ний орой 23:30 минутад эхлэв. Интернетээр явуулсан санал асуулга шувтаргын шатанд орж, чоно, бар, муур гэсэн гурван "нэр дэвшигч" өрсөлджээ. "Москва-2018" хөл бөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулах комиссын дарга, ОХУ-ын спортын яамны сайд Виталий Мутко, Бразилын хөл бөмбөгчин Роналдо нар студид хүрэлц+эн ирж, хөл бөмбөг сонирхогчидтой хамт энэхүү түүхэн агшны гэрч болжээ. Цагийн зүү 00:25 минутыг заахад хэдхэн мөч дутуу байхад хөтлөгч Иван Ургант эцсийн дүнг зарласан байна.
2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний логог сонгох санал хураалтын үйл ажиллагааг нэг жилийн өмнөөс эхлүүлжээ. 2015 оны 4-р сараас 7-р сар хүртэл Оросын хөл бөмбөг сонирхогчид интернетээр явуулсан санал асуулгад оролцож, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлэг тэмдгээр сонгогдох магадлалтай 10 логог сонгожээ. Түүнд бар, чоно, ирвэс, галт шувуу, харь гарагийн хүн, сансрын нисгэгч, муур, баавгай, робот, Оросын ардын үлгэрийн баатар багтсан байна.
Хоёрдугаар шатанд, Оросын их дээд сургуулийн оюутнууд өөр өөрсдийн төсөөллөөр тэдгээр 10 нэр дэвшигчийн дүр төрхийг урлаж олон нийтэд танилцуулжээ. 9 дүгээр сарын 23-нд оюутан София Подлешник, Валерия Табуренко, Катрина Бокорова нарын зурсан "Бээлийтэй муур", "Сансрын нисгэгчийн хувцастай бар", "Футболк өмссөн чоно" гэсэн гурван лого Москвагийн олон улсын шоу наадамд албан ёсоор нийтлэгдэж, тэр даруй гурав дахь шатны интернет санал асуулга явуулсан юм.
Бар, чоно, муур гурав бол Орос ардын үлгэр, аман зохиолд байнга өгүүлэгддэг дүрүүд юм. Оросын олон сая интернет ашиглагчдын өгсөн саналын үр дүнд эцсийн шатанд чонын дүрстэй лого шалгарчээ. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий зохион байгуулах комиссын дарга Виталий Мутко тэрхүү чононд "Забивака" гэсэн нэр хайрлажээ. "Забивака" чоныг Томскийн их сургуулийн График дизайны коллежийн оюутан Катрина Бокорова урласан байна. Бокорова бүтээлийнхээ тухай: "Хараач, нүдэнд дулаахан, хөөрхөн чоно байгаа биз. Би энэ чонондоо их хайртай. Тэр эелдэг сайхан харцтай, том нүдтэй. Хэрэв хэзээ нэг өдөр тэр зүйл бүрийн сурталчилгаанд хэвлэгдэх буюу хөргөгчин дээр наагдсан байхыг харвал би маш их баярлана. Мэдээж үүнийг миний бүтээл хэмээн өөрөөрөө бахархах болно" хэмээн ярьж байлаа.
"Забивака" чоно сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй, эгдүүтэй хөөрхөн харагдана. Орос ардын үлгэрт гардаг чонын дүрүүд хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Ердийн ойлголтоор чоно бол араатан амьтан. Гэвч Орос ардын үлгэрт гардаг чонын дүрүүд тийм аймшигтай биш, харин өхөөрдөм хөөрхөн байдаг. Эцсийн шалгаруулалтад үлдсэн бар, муур хоёрыг бодвол чонын лого илүү өвөрмөц бүтээл болжээ.
ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлт 2018 оны 6-р сарын 14-нд Москвагийн "Лужники" цэнгэлдэх хүрээлэнд болно. Бүтэн сар үргэлжлэх энэхүү тэмцээн Москва, Санкт-Петербург, Казань, Нижний Новгород, Саранский, Калининград, Волгоград, Екатеринбург, Самара, Сочи, Ростов-на-Дону зэрэг 11 хотод зэрэг явагдах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |