|
|
||
2 дугаар сарын 21 бол "Дэлхийн эх хэлний өдөр" юм. Тэгвэл саяхан Варшав хотод болсон "Дэлхийн эх хэлний өдөр" арга хэмжээнд Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда оролцож, Польшийн жүжгийн зохиолч Stanisław Wyspiański-ийн бичсэн "Хурим" хэмээх зохиолыг 2017 оны Польшийн нийт ард иргэдийн унших ном хэмээн зарласан байна. Тэрээр: "Польшийн уран зохиолын түүхэнд чухал байр суурь эзэлдэг энэ бүтээлийг дахин дахин унших ёстой" гэжээ. Арга хэмжээнд оролцсон Польшийн тэргүүн хатагтай Агата Корнхаусер Дуда: "Энэ оны ард иргэдийн ном унших үйл ажиллагаа ихээхэн учир утгатай болсон." гэжээ.
Ёслолын арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн яруу найрагч, зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Вожсеч Венселд "Польш хэлэнд хувь нэмэр оруулсан шагнал" олгож, түүний Польшчуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Польш хэл соёлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн сайшаасан байна.
"Хурим" зохиолыг Польшийн уран зохиолын дөрвөн оргил бүтээлийн дотроос интернет ашиглагчдын өгсөн саналаар сонгож авчээ. Польшийн жүжгийн зохиолч Stanisław Wyspiański-ийн 1901 онд туурвисан "Хурим" зохиолд тухайн үеийн Польшийн дээд давхаргын сэхээтнүүд эх орныхоо хувь заяаг бус харин хувийнхаа аз жаргалыг илүү хичээж байсан, мөн тэд үндэстний зэвсэгт тэмцэлд оролцсон тариачдыг дайсагнан үзэж байсан тухай өгүүлжээ. Зохиолч, Польшийн зарим эрдэмтэн сэхээтнүүд хөдөө тосгоны тариачдын ахуй амьдрал, зан заншлын тухай ямар ч ойлголтгүй байгааг хошигнон шүүмжилж, тэд тариачдын хувьсгалт тэмцлийн үйл хэргийг дайсагнан үзэж байсныг буруушаасан байна. "Хурим" зохиолыг 1973 онд Польшийн алдарт найруулагч Анджей Жажда кино болгожээ.
Хэл, соёлын олон талт байдлыг урагшлуулахын тулд 1999 оны 11 дүгээр сард НҮБ-ын ЮНЕСКО-гийн хурлаас тогтоол гаргаж, 2000 оноос эхлэн жил бүрийн 2-р сарын 21-нийг олон улсын эх хэлний өдөр болгон зарлажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |