• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зайнаас ажиллах нь боломж, сорилтыг зэрэг дагуулж байна

CRI       (GMT+08:00) 2017-03-02 10:46:59

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага саяхан Женевт нийтэлсэн тайландаа, өдөр ирвээс өргөжиж зайнаас ажиллах хэлбэр хүмүүсийн ажил амьдралд бий болгосон боломж, сорилтод анхаарал хандуулжээ. Орчин үеийн мэдээлэл холбооны технологийн хэрэглээ өргөжсөн нь ерөнхий талаасаа ажил, амьдралын харилцааг илүү сайтар тэнцвэртэй болгосон нь ашигтай юм. Гэтэл ажил ба хувь хүний амьдралын зааг хязгаарыг балархайтуулж, ажлын цагийг урт сунжруулан, ажлын эрчийг нэмэгдүүлэн, ажил ба гэр бүлийн амьдрал харшлан харшилдах сөрөг байдлыг ч бий болгож байна гэж тэмдэглэжээ. Ингээд энэ тухай ХОУР-гоос Женевт суугаа сурвалжлагч Лю Су Юний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Ухаалаг гар утас, таблет компьютер, зөөврийн болон ширээний компьютер тун өргөнөөр хэрэглэгдэх болсон нь хүмүүсийн ажил амьдралыг өөрчилсөөр байна. ОУХБ болон Ажил ба амьдралын нөхцөлийг сайжруулах Европын сангаас хамтран гаргасан энэ тайланд, Европ, Ази, Америк тивийн 15 улс орон статистик судалгаа явуулж, мэдээлэл холбооны технологиос хүмүүсийн ажил, амьдралын арга хэлбэрт бий болгосон өөрчлөлтөд судалгаа хийн, зайнаас ажиллах ажил хөдөлмөр эрхлэгсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах тухай санаачилга дэвшүүлсэн байна.

Тайлангийн эх нооргийг гаргагч, ОУХБ-ын албан тушаалтан Жон Мессенжер зайнаас ажиллах хэлбэрийн хүмүүст авчирсан боломж, сорилтын тухай ийн ярьжээ.

"21-р зуун гарснаас хойш бидний ажил амьдралд өдрөөс өдөр өөрчлөлт бий болгож байгааг хүн бүхэн тод мэдэрч байх гэж бодож байна. Хэрэв та биендээ ямар нэгэн төрлийн хөдөлгөөнт холбооны төхөөрөмж авч явж байхаар бодоход, та хэзээ хаана гэлтгүй ажилласаар байж болзошгүй гэвэл илүүдэхгүй. Ажлын өрөөнд явагдах ажлууд зонхилох нь оюуны хөдөлмөрийн шинжтэй бөгөөд интернет сүлжээнд түшиглэдэг. Хэзээ ямар ч цагт, боломж нөхцөлтэй ямар ч газар ажлаа явуулж болдог. Ухаалаг гар утас, таблет компьютер биднийг цаг ямагт холбоотой байлгах болсон. Үүний зэрэгцээ энэ нь боломж, сорилтын аль алиныг дагуулсаар байна."

Зайнаас ажиллахад мэргэжлийн онцлог, хүйсний ялгаа зөрүү илт гарч байна. Ажил мэргэжлийн онцлогийн хувьд, зайнаас ажиллах хэлбэрийг ашиглаж байгаа хүмүүс зонхилохдоо мэргэжлийн, менежментийн, албан ажилтан, эсвэл худалдаа борлуулалтын хүмүүс байдаг. Хүйс ялгалын хувьд, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс харьцангуй олон, гэхдээ гэрээсээ зайны тогтмол ажил эрхлэгчдийн дотор эмэгтэйчүүд олонх тоог эзэлж байна.

Статистикийн тоо баримтад суурилан зайны ажлаас бий болгосон эерэг үр бүтэмж, сөрөг нөлөөлөлд судалгаа гаргажээ. Ажил ба хувийн амьдралын харилцааг тэнцвэржүүлэх нь зайнаас ажиллах хэлбэрийн хамгийн ашигтай тал гэгдсэн байна. Уг тайлан гаргахад оролцсон Амьдрал ба ажлын нөхцөлийг сайжруулах Европын Сангийн албан тушаалтан Оскар Варгасын ярьсныг сонсьё.

"Эерэг үр нөлөөнөөс авч хэлэхэд, зайнаас ажиллах нь очиж ирэх цагийг хэмнэнэ. Түүнчлэн ажиллах цагаа нэн илүү бие даасан, уян хатнаар шинжтэй төлөвлөж, ажил, амьдралынхаа харилцааг сайтар тэнцүүлэн, нэн өндөр ажлын үр ашиг бүтээж болно."

Зайнаас ажиллахаас компани ч ашиг хүртэж болно. Тухайлбал компанийн ажилтан сайн сайхан гэр бүлийн харилцаа тогтооход нь тустай бөгөөд ажлын идэвхтэй байдал, ажлын үр ашгаа дээшлүүлэхэд тустай болно. Түүнчлэн компаниуд албаны өрөө тасалгаагаа багасгах зэргээр зардлаа хэмнэж чаддаг.

Тайланд зайнаас ажиллахын эерэг талыг дүгнэсэн мөртөө сөрөг нөлөөг ч дурджээ. Түүний дотроос хамгийн гол нь, зайнаас ажиллахаас шалтгаалан ажиллах цаг дэндүү сунжирч, ажил ба хувийн амьдрал хоёрын зааг хязгаар ялгагдахгүй болох, тухайн хүний уулаасаа байсан цаг, орон зай алдагдахад оршино. Зайнаас ажиллагсдын ажиллах цаг тухайн орны ажлын цагийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байдаг байна. Жишээлбэл, Бельги улсад хүмүүс долоон хоног тутамд дунджаар 39 цаг ажилладаг, харин зайнаас ажиллагсад нь 44.5 цаг ажилладаг байна. Японд долоон хоног тутмын тэгшитгэсэн ажлын цаг 39.1 цаг, харин зайнаас ажиллагсдын ажиллах цаг 46.5 цаг хүрдэг байна. Түүнчлэн ажлын газраасаа хол байдаг учраас зайнаас ажиллагсад амархан уйтгарт автаж, ажлын хүнд айзам, дарамтад нүүрлэдэг байна.

Тайланд, зохистой арга хэмжээ авч зайнаас ажиллагсдын эрүүл мэнд, цалин хөлсийг баталгаажуулахыг бодлого тогтоогчдод санал болгосон байна. Энэ тухай Жон Мессенжер ийн ярьсан байна.

"Хэрэв зүй зохистой зохицуулалт хийж чадвал, зайнаас ажиллах хэлбэрийг хувь хүн, компанийн аль алинд нь ашигтай болгож болно. Иймээс бодлого тогтоогчид арга бодолцон, ийм төрлийн ажлын хэлбэрийн идэвхтэй үр бүтэмжийг эрчимжүүлж, сөрөг нөлөөг нь чадах ядахаар багасгах ёстой."

Зайнаас ажиллах хэлбэр улмаас улам түгээмэл болж байна. Ажил ба хувийн амьдралыг ялгаж салгахад тус дөхөм үзүүлэхийн тулд "холбох эрхийг таслах" явдлыг бодолхийлэх шаардлагатай болж байна. Ирээдүйд, жишээлбэл ажлын цагаас бусад цагаар компьютерын серверийг хаах, амралтын хоногуудад ажилтай холбоотой цахим имэйл мэтийн зүйлийг хүлээн авахгүй байх мэтийн бодит арга хэмжээ авагдаж болзошгүй гэж тайланд тэмдэглэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе