|
|
||
2017 оны дэлхийн хамгийн сайхан ном шалгаруулах үйл ажиллагаа саяхан Германы Лейпциг хотноо болж, Хятадын "Хорхой ном" мөнгөн медаль, "Лэн Бинчуаны бар зураг" шилдэг шагнал хүртлээ. Энэ хоёр номыг Шанхай хотын хэвлэл мэдээллийн товчоо, Хятадын хамгийн сайхан ном шалгаруулах комиссоос нэр дэвшүүлсэн юм. "Хорхой ном" дизайнер Жү Инчүний бүтээл бөгөөд нэлээд маргаан тарьсны эцэст дахин шагнал хүртэж байгаа явдал юм. "Хорхой ном" ямар ч үг үсэггүй, бүрмөсөн хорхойн мөрөөр бүтсэн ном гэнэ.
Эх сурвалжаас үзвэл, "Дэлхийн хамгийн сайхан ном" шалгаруулах комисс, Германы ном урлагийн сан энэ жил дэлхийн 32 орон бүс нутгийн 600 гаруй бүтээл хүлээж авсан юм. Олон улсын шүүгчдийн хэсэг гурав хоног нямбай шүүж шалгаруулсны дүнд 14 бүтээл 2017 оны дэлхийн хамгийн сайхан номоор шалгарлаа. Шагнал хүртсэн эдгээр номыг 7 улс орон, бүс нутгаас ирүүлсэн байлаа. .
Наньжиний багшийн их сургуулийн Сүй Юаний салбар сургуульд Жү Инчүний албан тасалгаа байдаг. Энэ өрөөг хэвлэх үйлдвэрийн хуучин буурин дээр байгуулсан байлаа. Өрөөний гадна нь цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд өвс ургамал, хорхой шавьж элбэг. Жү Инчүнь "Хорхой ном"-оо энд бүтээсэн юм. Уг номд бэхэнд дүрсэн хорхой цаасан дээр гаргасан мөр, эвхрэлдэн мушгилдаж, үсэг ч юм шиг, биш ч юм шиг, сонин хачин уран бичлэг болжээ. Бас хорхой мэрсэн модны навч, хөшөөн дээр сийлсэн үсэг мэт зураг дүрс тодорч, эртний Сүн гүрний уран зураг мэт харагдана.
Жү Инчүнь Хятадын номын дизайнерын тэмцээнүүдээс томоохон шагнал олонтаа хүртэж байсан ч, ерөөсөө маргаан шуугиан тасраагүй юм. Зарим нь түүний бүтээлийг зөвхөн хэлбэрийг чухалчилдаг хэмээн шүүмжилдэг. Жү Инчүнь хэлэхдээ: Би интернетээс эдгээр шүүмжлэлийг цуглуулдаг. Би шүүмжлэлээс айхгүй гэжээ.
"Бусдын шүүмжлэлийг би дуртайяа хүлээн авна. Шагналд өрсөлдөхөд ийм ном их сонирхол татдаг. Их өвөрмөц содон байдаг. Богинохон хугацаанд хэдэн зуун номноос шалгаруулдаг тул өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй ном сонирхол татах нь ч аргагүй юм."
"Хятадын хамгийн сайхан ном" шалгаруулах комисс тус номыг: Нарийн ажиглаж, нямбай зохицуулснаар, хорхойн мөрийг уран бичлэгийн төрхтэй болгож, уран хийц аяндаа бүтэж, хар цагаан, хүрэн өнгө хослуулан энгийн авсаархан үдэж дэвтэрлэснээр уг ном төв эрхэмсэг болсон байлаа. Жү Инчүнь номын нүүрний хажуу талд "болгоомжтой худалдаж аваарай" гэж бичсэн байна. Жү Инчүнь хэлэхдээ:
"Би цул үсгээр бүтсэн номонд дуртай. Бас шинэлэг, туршилтын чанартай, юманд дуртай. Тиймээс би туршилт хийж байгаа. Энэ бол зөвхөн миний хувийн бодол гэжээ."
"Хорхой номоос" гадна, Жоу Чэн дизайныг нь хийж, Хай Түнь хэвлэлийн газрын хэвлэн "Лэн Бинчуаний бар зураг" хэмээх ном шилдэг шагнал хүртсэн юм. Тус ном бол Испанид цагаачлан амьдарч буй Лэн Бинчуань хэмээх бар зургийн мастерын бүтээлийн цомог юм. Тус бүтээл 2016 онд Америкийн ном хэвлэлийн Бенни шагналын алтан медаль хүртэж байсан юм. Тус номд Хятадын "хамгийн сайхан ном " шалгаруулах комисс номын нүүрэнд хутганы ор үлдсэн нь номынхоо гол сэдэвтэй ихээхэн авцалдсан байна. Ерөнхий дизайн нь нямбай бөгөөд чөлөөтэй болжээ. Номд хар өнгийг зохистой хэрэглэж, хар цагаан өнгийг гайхалтай сайхан уялдуулсан байна" хэмээн дүгнэжээ.
\Баатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |