• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Худалдааг хялбарчлах гэрээ" албан ёсоор хүчинтэй болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 14:37:06
2 дугаар 22-нд Женевт болсон Дэлхийн худалдааны байгууллагын хэвлэлийн бага хурал дээр, тус байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо ДХБ-ын "Худалдааг хялбарчлах гэрээ" бүх гишүүдийн 2\3 хувь нь батлан зөвшөөрсний дагуу 22-нд албан ёсоор хүчинтэй болсныг мэдэгдэв.

Хөт: ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведо Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр олон орны хэвлэлд энэ чухал үр дүнг мэдээлсэн байна. Ингээд түүний ярихыг хүлээн авч сонсоцгооё. Роберто Азеведо хэлэхдээ, "Өнөөдөр үдээс өмнө, Руанда, Оман, Чад, Йорданы батлан зөвшөөрсөн бичгийг хүлээн авлаа. Гэрээг батлан зөвшөөрсөн ДХБ-ын гишүүн орны тоо 112-т хүрсэн. Энэ нь гишүүн орнуудын 2\3 хувь хэмээн хуулиар тогтоосон стандартад хүрснийг харууллаа. Иймээс ДХБ-ын "Худалдааг хялбарчлах гэрээ" хүчин төгөлдөр болсныг би баяртайгаар мэдэгдэж байна" гэжээ. 2013 оны 12 сард, Индонезийн Бали аралд хуралдсан ДХБ-ын сайд нарын хэмжээний хурал олон чухал үр дүнд хүрсний нэг нь "Худалдааг хялбарчлах гэрээ"-ний тухай хэлэлцээ хийж, тус гэрээг ДХБ-ын дүрмийн системд оруулахыг зөвшөөрсөн явдал юм. Одоо ДХБ нийт 164 гишүүнтэй, тогтоолын дагуу уг гэрээ ДХБ-ын 2\3 хувь буюу 110 гишүүний зөвшөөрлийг авбал хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. "Худалдааг хялбарчлах гэрээ" 3 хэсэг, 24 заалттай. Түүнд бараа бүтээгдэхүүн тараах, гүйлгээг түргэтгэх, худалдааны ашгийг дээшлүүлэх, худалдааны өөрийн өртгийг бууруулах зэргийг бодитоор тогтоосон юм. Үүнд боомтоор нэвтрүүлэх явцыг хялбарчлан, стандартчилах, далайн боомт, засгийн газрын бусад байгууллага үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг шаардах, мөн хөгжиж буй гишүүн, ялангуяа хөгжлөөр тааруу гишүүн орнуудыг онцгой, зөрүүтэй харгалзан үзэх зэрэг багтаж байна. "Худалдааг хялбарчлах гэрээ" бол 1995 онд ДХБ байгуулагдсанаас хойш тохиролцсон олон талт худалдааны анхны гэрээ юм. Мөн Дохагийн хэлэлцээр эхэлснээс хойш гаргасан "түүхэн амжилт" юм. Дэлхий дахины хувьд "Худалдааг хялбарчлах гэрээ" хүчинтэй болж хэрэгжсэнээр дэлхийн худалдаа, дэлхий дахины эдийн засгийн өсөлтийг урагшлуулах болно. ДХБ-ын нийтэлсэн тоо баримтын дагуу, уг гэрээнд нэгдэн орсон гишүүн орны худалдааны экспорт жилд дунджаар 3.5 хувиар, эдийн засгийн үйлдвэрлэл 0.9 хувиар нэмэгдэхийн олонх нь хөгжиж буй орон болон хөгжлөөр тааруу орон байх болно. Энэ тухай Реберто Азеведо ингэж ярьж байна. Роберто Азеведо хэлэхдээ, "Төсөөлөлийн дагуу, энэхүү гэрээний хэрэгжилт бүх дэлхийн худалдааны өөрийн өртгийг дунджаар 14.3 хувиар бууруулж, хөгжиж буй орон болон хөгжлөөр тааруу орнууд энэхүү гэрээнээс илүү их ашиг хүртэх болно. Учир нь эдгээр бүх орны худалдааны өөрийн өртөг нэлээд өндөр байдаг юм" гэжээ. Роберто Азеведо: Энэ гэрээний урт хугацааны нөлөө "гайхалтай" байх болно. 2030 онд, тус гэрээ дэлхийн худалдааны өсөлтөд жилдээ 2.7 хувийн хувь нэмэр оруулж, бүх дэлхийн дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний өсөлтөд 0.5 гаруй хувийн хувь нэмэр оруулах болно хэмээн цохон тэмдэглэжээ.

"Даяарчлалыг сөрсөн" байдал ихсэж, худалдааны ивээх үзэл гарч ирж буй өнөөгийн нөхцөлд, энэ гэрээ олон улсын олон талт худалдааны тогтолцоог эрчимжүүлэх, эдийн засаг худалдааны даяарчлалын чиглэлийг баримтлах зэрэгт чухал ач холбогдолтой. Роберто Азеведо: Эцсийн бүлэгт энэхүү гэрээг батлан зөвшөөрснөөр, олон улсын олон талт худалдааны тогтолцооны талаар хийсэн "итгэлийн санал хураалт" болсон гэжээ. Ингээд түүний ярихыг үргэлжүүлж сонсъё. Роберто Азеведо хэлэхдээ,"Худалдааг хялбарчлах гэрээ" бол энэ зууны дэлхий дахины худалдааны хамгийн том өөрчлөлт юм. Худалдаа бол дэлхийн ажлын байрны хангалт, өсөлтийн чухал тулгуур билээ. Энэ бол ганц хөгжсөн орнууд биш хөгжиж буй орны хувьд ч ийм байдаг гэсэн мэдээллийг уламжилж байна" гэжээ. НҮБ-ын худалдаа, хөгжлийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жоаким Рейтер гэрээ хүчинтэй болсон явдлыг сайшааж буйгаа илэрхийлж: "Энэ нь дэлхийн худалдаа улам хямд, улам хялбар, улам хурдтай болох тийш хийсэн томоохон алхам болно. Бизнесийн үйл ажиллагаа улам хялбар дөхөм болохыг дагаад, хөгжлөөр тааруухан орны экспортын бараа бүтээгдэхүүний цар хүрээ улам өргөжиж, эмзэг буурай эдийн засаг улам хүчирхэгжих болно" гэжээ. Женевт төвтэй олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Аранча Гонзалез: "Энэхүү гэрээний хэрэгжилт экспорт импортын бараа бүтээгдэхүүний өөрийн өртөг цаг хугацааг багасгаж, улам олон жижиг дунд аж ахуйн нэгж тус улсын зах зээлээс гарч, бүс нутаг болон олон улсын өртгийн гинжин хэлхээнд ороход тустай байх болно" гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе