|
|
||
Сирийн мөргөлдөөн 7 жил үргэлжилж байна. Үүний улмаас Сирид 310 мянган хүн амь насаа алдаж, хэдэн зуун мянган хүн гэр орноо орхижээ. Хөрш орон Израйлийн хойд нутгийн нэгэн эмнэлэг сүүлийн жилүүдэд дэлбэрэлтэд өртөн шархадсан Сирийн мянга гаруй эгэл иргэд энд үнэ төлбөргүй эмчлүүлж байна. Гэвч тэд Сирид байгаа гэрийн бүлийнхнээ дурсан санаж байгаа бөгөөд эртхэн гэр орондоо харихыг хүсэж байна. Одоо та бүхэн манай радиогийн Иерусалимд суугаа сэтгүүлчтэй хамт Израйлийн хойд хэсгийн Galilee эмнэлгийн төвд очиж үзнэ үү.
2013 онд, Galilee эмнэлэг шархдаж гэмтсэн Сирийн эгэл иргэдийг хүлээн авсан бөгөөд одоо нэгэнт 1500 гаруй хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Ахлагч эмч Eyal Sela хэлэхдээ. Эдгээр Сиричүүдийн ихэнх нь15-25 насны залуус бөгөөд дэлбэрэлтэд өртөн шархдаж, эмчилсний дараа одоо гайгүй болж байна. Тэд гэр орондоо харихыг хүсэж байна. Зарим нь сэрмэгц яагаад намайг аварсан юм бэ гээд уйлж байлаа. Учир нь тэдний гэрийн бүлийнхэн дэлбэрэлтэд өртөн амиа алдсан ажээ. 23 настай Magid дэлбэрэлтэд өртөн эрүүгээ авахуулж, анх удаа мэс засал хийхэд 17 цаг зарцуулсан юм. Хагас жил эмчлүүлээд тэр Сири рүү буцжээ. Хагас жилийн хугацаанд, тэр эмч сувилагч нартай нэг гэрийн хүмүүс мэт харилцаж байсан юм. Түүний эмнэлэгт байх үеийн видеог үзээд Eyal Sela эмч өөрийн эрхгүй нүд дүүрэн нулимстай байлаа. Тэдний хийж буй ажил бол зөвхөн авран туслах биш, харин хайрыг уламжилж байгаа юм. Сири, Израйль хоёр орны ард түмэн ирээдүйд дайсан болохгүйн төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Миний бодлоор бид маш сайн ажил хийж байна. Бид тэдэнд амжилттай эмчилгээ хийж, тэдний амь насыг аварсан юм. Ирээдүйд өөрчлөлт гарна гэдэгт би итгэлтэй байна. Эдгээр мянга гаруй Сири хүмүүс хойшид, аавын чинь амийг хэдэн жилийн өмнө Израйль эмч аварсан гэж хэлэх болно. Миний хүүхэд ч хожим яах вэ гэж надаас асууна. Миний бодлоор бүх зүйл өөрчлөгдөнө. Би үүнд маш их итгэлтэй байгаа бөгөөд ийм бодолтой хүн ганц би биш гэжээ.
Сири залуу Хусайд тариан талбайдаа ажиллаж байтал дэлбэрэлтэд өртөж, хоёр гар нь бэртсэн юм. Энэ эмнэлэгт тэр хагас жил болж байна. Энд араб хэлтэй эмч сувилагч байгаа бөгөөд эмч нар тэдэнд маш сайн эмчилгээ хийж байна. Гэвч тэр эртхэн Сири рүү буцахыг хүсэж байна. Учир нь түүний гэр бүл тэнд байгаа юм. тэрээр хэлэхдээ: Би энд маш сайн эмчлүүлж байна. Надад айх зүйл алга. Учир нь үүнээс өмнө нь би Израйльд эмчлүүлж байсан Сири хүмүүсээс асуусан юм. Тэд бүгд энд маш сайн эмчлүүлж байна гэж хэлсэн. Мэдээж би Сири рүү буцахыг хүсэж байна. Аливаа бүхэн сайн сайхан болохыг хүсэж байна. Би өөрийн улс орон, гэр орондоо очиж амьдрахыг хүсэж байна гэжээ.
Galilee эмнэлгийн олон улсын хэлтсийн холбоо баригч Шарон хэлэхдээ: Еврей хүн, Араб хүн ялгаагүй. Христос, Мусульман ямар ч шашинтай байх ер хамаагүй. Бүгд энд эмчлүүлж болж байна. Эмч сувилагч, өвчтөний харилцаа сайн, эвтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Тэд энд бие биедээ туслалцаа үзүүлж байна. Бусад газрын эмч, өвчтөний хоорондох харилцаатай адил байна. Хоёр орны харилцаа таслагдсаны дараа тэд харилцан ойлголцож байна. Эдгээр Сири хүн, Израйль эмч сувилагч нар хоорондоо маш сайн харилцаатай байна. Ажилтан тэдэнд эмчилгээ хийж, туслалцаа үзүүлж байна. Чадлын хэрээр тэдний уй гашууг хөнгөлөхийг бодож байна гэжээ.
Сирийн хэдэн зуун эгэл иргэдэд эмчилгээ туслалцаа үзүүлж, хэдний гашуун зовлонг бүрэн ойлгож байгаа Eyal Sela эмч, Сирийн дотоодын дайныг нэн даруй зогсоож, Сиричүүдийг эртхэн нутаг буцаах хэрэгтэй гэж уриалжээ. Тэрээр хэлэхдээ: Сирийн дотоодын дайныг даруй зогсоох хэрэгтэй, дайн дажин хэнд ч хэрэггүй. Би зөвхөн эндхийн нэг эмч.
Дайны аюулд өртсөн Сирийн ард иргэдийн хувьд тэдний энх тайвны хүсэл мөрөөдөл биелэгдэх цаг удахгүй болсон байх. 3-р сарын 3-ны орой, НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Стаффан. Де Мистура Женевийн хэвлэлийн бага хуралд, Сирийн асуудлаарх Женевийн энхийн хэлэлцээр өндөрлөж, Сирийн засгийн газар болон засгийн газрын эсрэг бүлгийн төлөөлөгчид энэ ээлжийн энхийн хэлэлцээ дуусах үед "Ил тодорхой хөтөлбөр" тохиролцож, 6 жил гаруй үргэлжилсэн энэ мөргөлдөөнийг дуусгаж, Сирийн улс төрийн хөшүүн байдлыг дуусгах арга замыг эрэлхийлж байна гэж зарласан юм.
\Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |