• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс орнуудын хэвлэлүүд Хятадын хоёр чуулганд анхаарал хандуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-08 08:49:40

3-р сард Хятад улсын хоёр чуулган эхлэв. Хятад улсын хойшдын хөгжлийг удирдах чухал үүрэг гүйцэтгэдэг энэ том чуулганыг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн ихээхэн анхаарч байна. Тэгвэл улс орнуудын мэдээллийн хэрэгслүүд Хятадын хоёр чуулганы юу юунд илүү анхаарал хандуулж байгаа бол? Энэ тухай ХОУР-гоос Бразиль, Польш, Сингапур, Аргентин, Герман, ОХУ зэрэг оронд суугаа сурвалжлагчдын ирүүлсэн мэдээллийг багцлан хүргэе.

Улс орнуудын мэдээллийн хэрэгслүүд голдуу Хятад улсын эдийн засаг, батлан хамгаалалт, байгаль орчин хамгаалах, шинийг бүтээх зэрэгт анхаарал хандуулсан байна.

Нэгд, Эдийн засгийн талаар. Хятад улсын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр, Хятадын эдийн засгийн өсөлт маш олон улс орны анхаарал хандуулсан халуун цэгийн асуудал болжээ. Бразилын хувьд Хятад улс бол хамгийн том худалдааны түнш, иймээс Хятадын эдийн засгийн хөгжил цаашид ямар чиг хандлагатай байх нь Бразилын олон салбарынхны анхаарлыг татсан байна.

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян энэ оны эдийн засгийн өсөлтийн товлосон зорилтыг нийтэлсний даруйд Бразилын мэдээллийн хэрэгслүүд энэ тухай мэдээлжээ. "Jurnal do Brasil" сонинд, урт удаан хугацааны туршид Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө хадгалсаар ирсэн. Хятад улс эдийн засгийн өсөлтийн товлосон зорилтоо 6.5 хувь болгон бууруулсан бөгөөд энэ нь сүүлийн 26 жилийн хамгийн доогуур үзүүлэлт юм. Гэхдээ ийм арга хэмжээ авсны зорилго нь өөрчлөлт шинэчлэлээ урагшлуулахад улам илүү орон зай гаргаж буйд оршино гэжээ.

Бразилын хамгийн том мэдээллийн хэрэгсэл Глобал мэдээлэх сайтад, Хятад улсын эдийн засгийн өсөлт саарав. Гэтэл дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд дотроо өсөлтөөр хамгийн түргэн эдийн засаг хэвээр байна. Хятад улс эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээ өөрчилж, бүтцийн зохицуулалт хийж байгаа нь Бразилын хувьд боломж мөн. Хятад улсын хотжилтын бүтээн байгуулалтын ахиц түргэсэхийн хэрээр Бразилын хөдөө аж ахуйн худалдааны бүтээгдэхүүн ирээдүйд улам эрэлт хэрэгцээтэй болох төдийгүй Бразил улс Хятадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татсан зорилтот орон хэвээр байхыг тоо бүртгэл харуулж байгаа гэжээ.

Германы мэдээлэх агентлагийн мэдээлснээр, энэ онд Хятадын засгийн газар хэдийгээр ДНБ-нээ 6.5 орчим хувиар өсгөх товлосон зорилт тавьсан боловч хэрэг дээрээ бодит өсөлт нь үүнээс бага зэрэг дээгүүр түвшинд хүрэх юм. Ноднин Хятад улсын эдийн засгийн төлөв байдал харьцангуй сул байсан боловч GDP 6.7 хувиар нэмэгджээ. 2017 онд Хятадын засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн зорилтдоо ажлын байрыг 11 саяас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх, хот сууринд бүртгэгдсэн ажилгүйдлийн нормыг 4.5 хувийн дотор тогтоон барина гэжээ. Эдийн засаг эрчтэй өсөн нэмэгдсэн нөхцөл байдалд л ажлын байрны өсөлтийг баталгаажуулж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэжээ.

ОХУ-ын гол мэдээллийн хэрэгслүүд Ли Кэчян ерөнхий сайдын "Засгийн газрын ажлын тайлан"-гийн тухай мэдээлэхдээ, голдуу 2017 оны Хятадын эдийн засгийн хөгжлийн гол индексүүдийг анхаарчээ. "Интерфакс" агентлагийн мэдээлснээр, Хятад улс цаашид "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншүүдийн харилцаа, чөлөөт худалдааны бүс байгуулахаа түргэтгэж, 2020 он гэхэд дунд зэргийн чинээлэг нийгэм бүтээн байгуулах зорилтоо биелүүлнэ гэжээ.

Оросын олон улсын мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Хятад улс цаашид ч нийлүүлэлтийн талын өөрчлөлтөө ахиулж, энэ онд ган, нүүрсний үйлдвэрлэлээ хорогдуулахаар болжээ. Аж үйлдвэрийн хэт үйлдвэрлэлийг татан буулгах өөрчлөлт эхний шатанд үр дүнтэй болж, нэг талаар инфляцын доогуур түвшнийг хадгалан, нөгөө талаар холбогдох аж үйлдвэрүүдийг хааж зогсоосон буюу өөрчилсөн байна. Хэт үйлдвэрлэлийг хорогдуулахын улмаас ажилгүй болсон ажилтнуудын асуудалд холбогдуулан Хятадын Хүн хүч, нийгмийн хамгааллын яамны сайд И Вэй Минь саяхан энэ онд ийм байдлаар ажилгүй болсон 500 мянган хүнийг дахин ажлаар хангах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байна гэж мэдээлжээ.

Кубын "PRENSA LATINA" агентлагийн мэдээлснээр, 2017 он бол Хятад улсын "13-р таван жил"-ийн төлөвлөгөө хэрэгжсэний хоёр дахь жил юм. Олон улсын ээдрээтэй нөхцөлд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хэрхэн хадгалах, экологийн орчноо сайжруулах, нийгмийн шударга байдал ба тогтвортой хөгжлийг бий болгох, мөн 2020 онд Хятад улсыг дунд зэргийн чинээлэг нийгэмд хүргэх явдал энэ оны Хятад улсын хоёр чуулганы гол сэдэв болж байгаагийн зэрэгцээ дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна гэжээ.

Венесуэлийн "TELESUR" телевиз Хятадын засгийн газрын ажлын тайлан дахь Хятад улс идэвхтэй, санаачилгатайгаар гадагш нээлттэй хөгжих тухай агуулгад анхаарал хандуулжээ. Тус телевизийн мэдээлснээр, Ли Кэчян ерөнхий сайдын ажлын тайланд, Хятад улс "Глобалчлалыг сөрөх", худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх шийдвэр зоригоо илэрхийлж, үүний зэрэгцээ Латин Америкийн орнуудыг улам нээлттэй Хятад улстай гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхээ улам ч эрчимжүүлэхийг хүссэн хүсэл эрмэлзлээ уламжиллаа гэж мэдээлжээ.

Хоёрт, батлан хамгаалалтын талаар олон улсын хэвлэлийнхэн анхаарал хандуулж байна:

Польшийн хэвлэлийнхэн гол нь Хятадын цэрэг армийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулсан байна. Хятадын ерөнхий сайд Ардын их хурлын ордонд гурван мянга шахам ардын төлөөлөгчидөд хандан засгийн газрын ажлаа тайлагнажээ. Ерөнхий сайд, Хятад улс батлан хамгаалах, цэрэг армийн өөрчлөлтийг үргэлжлэн гүнзгийрүүлж, терроризмыг эсэргүүцэн, улсын амар тайван байдлаа баталгаажуулж, олон улсын энхийг сахиулах, алс далайн аяллыг хамгаалах зэрэг чухал үйл ажиллагааг нарийн зохион байгуулна гэж тайлагнасан тухай Польшийн мэдээллийн агентлаг, Үндэсний радио мэдээлжээ.

"Германы дуу хоолой" -н мэдээлэлд анхаарлаа хандуулъя: Хятад улс Өмнөд Тэнгис, Дорнод Тэнгист хөрш оронтойгоо нутаг дэвсгэрийн маргаантай байгаа бөгөөд Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Трампын бодлого тогтворгүй учраас Хятад улс цэрэг армийн зардлаа 7 хувиар нэмэгдүүлэхээр шийдэв. Цэрэг армийн зардлыг нэмэгдүүлэх хурд нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон боловч батлан хамгаалах, шинжлэх ухаан технологийн бие даасан инновацын чадварыг нэмэгдүүлэн, орчин үеийн баталгаа, тоног төхөөрөмжийг хөгжүүлнэ гэж Ли Кэчян засгийн газрын тайландаа тайлагнажээ.

Сингапурын "Хай Шя Ши Бао" сайт 5-ны өдөр Хятадын засгийн газрын ажлын тайланг танилцуулж, "Тайвань, Хонконг тусгаарлахыг эсэргүүцсэн тухай хэсэгт анхаарал хандуулан, өгүүлэл нийтэлсэн байна. Тус өгүүлэлд Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны засгийн газрын ажлын тайлангаас эш татаж, "Хонконг тусгаарлах зам байхгүй. Бид Хонконг, Макаог урт хугацаагаар тогтвортой хөгжүүлэхэд итгэл дүүрэн байсаар ирсэн гэжээ. Хятадын засгийн газрын ажлын тайланд "Тайванийг тусгаарлуулахыг оролдсон хагалан бутаргах бүх үйл ажиллагааг эрс эсэргүүцэн хязгаарлана" гэж тайлагнаснаас эш татаж, Тайваньтай холбоотой ажлын бодлогын чиглэлийг тус өгүүлэлд танилцуулжээ.

Гуравт, байгаль орчныг хамгаалах талаар олон улсын хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж байна:

Португаль "Мэдээ сонин"-доо "Хятадын ерөнхий сайд цэнхэр тэнгэр цэвэр агаарыг буцааж өгнө гэж амлав" гарчигтай өгүүлэл нийтэлж, Хятадын засгийн газар агаарын бохирдлыг засах идэвхтэй бодлого хэрэгжүүлж буйг сайшаасан байна.

Тус өгүүлэлд агаарын чанарыг сайжруулах тухай Хятад улсын зорилгыг нарийн танилцуулсан байна. Жишээлбэл хүхрийн давхар исэл, азотын ислийн ялгаруулах хэмжээг тус бүр 3 хувиар бууруулах, гол бохирдолтой бүсийн утаа тоосыг илэрхий бууруулах зэрэг зорилт дэвшүүллээ гэж тэмдэглээд Хятад улс байгаль орчноо хамгаалахыг эдийн засгаа хөгжүүлэхтэй ижлээр чухалчлан үзэж байна гэжээ.

Оросын мэдээний агентлаг "Ард иргэддээ цэнхэр тэнгэр цэвэр агаарыг өгөх гэж байна" хэмээх гарчигтай өгүүлэл нийтлэн Хятадын хоёр чуулганд авч хэлэлцэж буй байгаль орчноо хамгаалах тухай асуудлыг танилцуулжээ. Тус мэдээлэлд Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны "Экологийн орчны чанарыг сайжруулах нь ард иргэдийн хүсэл, тогтвортой хөгжлийн шаардлага мөн. Бодлогоо шинжлэх ухаанчаар хэрэгжүүлж, эх үндэснээр нь засаж, цэнхэр тэнгэр цэвэр агаарыг хамгаалах хэрэгтэй" гэсэн үгээс эш татан мэдээлжээ.

Дөрөвт, инновацыг чухалчилсан тухай гадаадын хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж байна:

Оросын ТАСС агентлаг Хятадын засгийн газрын ажлын тайланд анх удаа хиймэл ухаалаг технологийн тухай агуулга оруулсныг мэдээлж байлаа. Энэ мэдээлэлд Хятад улс хиймэл ухаалаг технологи, шинэ материал, био эм бэлдмэл үйлдвэрлэх, 5-р шатны хөдөлгөөнт холбоо зэрэг шинэ технологийг зохион бүтээж, хувиргахыг чухалчлан хөгжүүлэхээр шийдэв. Улмаар жолоочгүй авто машин, HD видео шууд нэвтрүүлэг зэрэгт тоо баримтыг дамжуулах өндөр эрэлт хэрэгцээтэй учраас 5-р шатны хөдөлгөөнт холбооны технологийг судалж хөгжүүлнэ. Өдгөө Хуавэй, ZTE зэрэг Хятадын аж ахуйн нэгжүүд 5G технологийг судалж эхэлсэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе