• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Европын шаазангийн нийслэл" Мейсен

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-08 09:31:02

Аж үйлдвэрийн соёл иргэншлийн цаг үе ирэхэд, маш олон уламжлалт гар урлал хурдтай механикжсан аж үйлдвэрийн урсгалд хуучнаа баримталж үлдэх аргагүй болж, хүнд байдалтай тулгаран, устгах аюулд хүрч байна. Харин аж үйлдвэр хөгжсөн Герман улс, Мейсены шаазан зэрэг уламжлалт гар урлалаа хэдэн зуун жил уламжилж, өөрчлөн шинэчилсээр байна.

Хятадын алдарт "Жин Дэ Жэнь"-ний шаазан шиг Германы Мейсенд Европын алдарт "Жин Дэ Жэнь" бий. Тэр бол Европын хамгийн эртний шаазангийн цех бөгөөд Хятадын паалантай шаазангийн нууцыг анх илрүүлсэн Европын шаазангийн цех юм. 16, 17-р зууны үед, Европын тэнгисийн салбарын хөгжлийг дагаад, үнэлгээ сайтай Хятадын шаазан эдлэл Европын олон оронд хүрч, Европын язгууртнууд, нийгмийн дээд давхаргын хүмүүс хэрэглэгдэх болсон байна. Түүгээр барахгүй Хятадын ховор нандин шаазангаар байр суурь, баян тансагаа үзүүлэх бэлэг тэмдэг болгож байжээ. Үүний зэрэгцээ, шаазангийн их хэмжээний эрэлт хэрэгцээ, худалдааны ашгаас болж Европын орнуудын шаазан үйлдвэрлэх мода бий болгожээ. Мейсены шаазангийн цех иймэрхүү орчин нөхцөлд бий болсон юм.


 
300 жилийн хөгжлөөр дамжаад, Мейсены олон шаазангийн загвар өнөө болтлоо бүрэн хадгалагдан үлдэж, паалангийн жор болон формулаг бүрэн уламжилсаар байна. Үүнээс болж Мейсены шаазан үйлдвэрлэх техникийн сургууль ч үе үеийн залуусыг бэлтгэжээ. Мейсены шаазангийн цехийн техникийн сургуулийн багш Мануэла Гассан, тус сургууль жилд 8-12 сурагч авдаг. Сурагч бүхэн 3-4 жилийн хугацаатай мэргэжил эзэмшсэн нөхцөлд төгсдөг. Нэгдүгээр ангид байхдаа тэд зөвхөн цаасан дээр зурна. Зурах үндсэн ур чадварыг эзэмшээд шалгалт өгсний эцэст шаазан дээр зурах болзол хангадаг гэжээ. Мануэла Гассан хэлэхдээ: Шаазангийн зургийн хувьд, сурсан мэргэжлээ яаж бодитоор шаазан дээр зурах явдал хамгийн чухал байдаг. Хоёр, гуравдугаар ангид ороод, өөрийн дур сонирхлоороо өөр өөр өнгө аяс бүхий зураг зурах сонголт хийж болно. Төгсөх шалгалт маш хатуу. Онолын шалгалтад тэнцсэний дараа, сурагчид хоёр хоногийн дотор нэг шаазангийн бүтээлийг бие даан хийсэн байх ёстой. Энэ бүхэнд чармайлт хэрэгтэй юм даа.

Шаазангийн зураг төсөл хүмүүст шаазангийн хэв загварыг хармагц таних сэтгэгдэл бий болгох хэрэгтэй. Үүнд маш их тэвчээр, нарийн хянуур хандах шаардлагатай. Техникийн сургуулийн ажлын үүдээр ороход, 20 орчим насны 5 охин цагаан шаазан дээр толгой өөд таталгүй маш хянамгай зураг зурж байлаа. Хичээлийн танхим нам гүм, сурвалжлагч орж ирэх дуу чимээ тэдний анхаарлыг жаахан ч татсангүй. Энэ онд гуравдугаар ангид сурч байгаа Луиза Фурманн эмээгийнхээ дэмжлэгээр, хойд Герман дахь нутгаасаа гарч Мейсенд сурахаар иржээ. Сурахад хэцүү юү ? гэж түүнээс асуухад, Луиза Фурманн: Надад хэцүү санагдахгүй байна. Би урлаг соёл, түүх сонирхдог. Шаазангийн урлаг, уламжлалт гар урлал энд сайн сайхан биеллээ олж байна. Гэр бүлийнхэн, найз нөхдөдөө Мейсенд сурч байгаагаа ярихаар баяртай байдаг. Учир нь Мейсены шаазангийн урлаг хүн бүхний сэтгэлд хүрсэн юм.

Зураач Эльке Данненберг Мейсены шаазангийн цехэд 25 жил ажиллажээ. Түүний эмээ, ээж хоёр нь шаазангийн зураач болохоор тэр гэр бүлийнхнээсээ зураг сурч, Мейсенд ажиллаж байгаа гэр бүлийнхээ гурав дахь үеийн зураач болжээ. Тэрээр: Би Мейсены шаазанг дагаж өссөн хүн. Хүүхэд байхын мөрөөдөл, хувь заяаг минь шаазантай холбосон байх гэсэн юм.

Эмээ, ээж хоёрынхоо нөлөөгөөр, багаасаа шаазангийн зураг сонирходог байсан. Шаазангийн зураач бол сайхан мэргэжил. 25 жил болчихлоо. Эндээ ажилласаар л байна. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч миний хувьд энэ ажил сайхан байдаг. Даваа гарагаас баасан гараг болтол энд ажиллаж өнгөрөөнө. Мод, өвс, цаашлаад хүний үзэл бодлыг хүртэл сэтгэн зурдаг, сайхан юм даа.

Энэ жил 42-той сургуулийн багш Мануэла Гассан ч энд ажиллаад 27 жил болжээ. Тэрээр: Шаазангийн зураач болно гэдэг тийм ч амархан мэргэжил биш. Өдөрт бараг 8, 9 цагаар сэтгэл санаагаа төвлөрүүлж ажиллана. Авьяас билгээс гадна тэвчээр хэрэгтэй. Шаазангийн үйлст сонирхолгүй залуу хүмүүс энэ ажлыг хийхэд хэцүү гэлээ. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэж асуухад Мануэла Гассан: Би энэ ажилдаа хайртай, өөрийн дур сонирхолтой ажлаа өдөржин хийгээд сууна гэдэг сайхан шүү. Хүүхэд байхдаа завтай үедээ дандаа зураг зурдаг байсан. Энэ миний хийх дуртай ажил юм даа. \Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе