• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орон сууцын үнийн өсөлтийг тогтоон барина

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-08 17:38:06

Австралид орон сууцны үнэ халуун сэдэв болсоор иржээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Сидней, Мельбурн зэрэг хотод орон сууцын үнэ байнга өсөж, засгийн газар оролцохгүй байхын аргагүй болжээ. Австралийн засгийн газар татвар хураамж нэмэгдүүлэх, гадаадын хүмүүс орон сууц худалдан авахыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд 2017 он гарснаас хойш орон сууцны үнэ хэсэг хугацаанд тогтвортой байна. Энэ тухай ХОУР-гаас Австралид суугаа сэтгүүлч Ли Да-Юний ирүүлсэн мэдээллээс хүргэе.

"Сайн байна, баяр хүргэе, энэ байр таных боллоо."

Энэ дууг орон сууц худалдан авах хүсэлтэй Австралчууд андахгүй. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон орон сууцын дуудлага худалдаа юм. Сүүлийн хоёр жил, долоо хоног бүрийн сүүлчээр дуудлага худалдаа болж, орон сууц худалдан авах хүсэлтэй хүмүүсийн сэтгэлийг гэгэлзүүлж, худалдан авагчдыг татна. Австралийн үл хөдлөх хөрөнгийн "халуурал" намжих янзгүй байлаа.

Бүртгэлээс үзвэл, өнгөрсөн 5 жилийн хугацаанд, Австралийн орон сууцны үнэ тасралтгүй өссөн ба ялангуяа Сидней, Мельбурн зэрэг хотод 2008 оноос хойш, 50 хувиар өсөн нэмэгджээ. 2015 он гэхэд, Австралийн орон сууцны үнэ улам хурдтай өсөж, мөн оны 7-р сард, Сидней хотын орон сууцын үнэ сүүлийн 13 жилийн рекорд тогтоож, 2014 оны мөн үеээс 18.4 хувиар өсөн нэмэгджээ.

Харин Сиднейн орон сууцын үнэ аль эрт 1 сая австрали доллар хүрчээ. Үүнд зээлийн хүүгийн хэмжээ хамгийн доод түвшинд хүрч, хүн амын хурдтай өсөлт, эрэлт хэрэгцээ их, үүнээс өмнөх бага хүү зэргээс болж орон сууцны үнийг хөөрөгдсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Австралийн үл хөдлөх хөрөнгөд хөөсрөлт үүсэж буйд мэргэжлийн хүмүүс сэтгэл түгшиж байна. Сиднейн их сургуулийн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн профессор Дубб Петерс хэлэхдээ, Үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлтийг яривал Сиднейн орон сууцны үнээр жишээ татаж болно. Тоо бүртгэлээс үзвэл, Мельбурн хотын орон сууцны үнэ цочирдуулмаар байна. Үүний ноцтой асуудал нь өнөөгийн залуус, бага орлоготой хүмүүс орон гэртэй болох боломжгүй болжээ.

Иймэрхүү нөхцөлд Австралийн засгийн газар арга хэмжээ авч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тэнцвэртэй байлгахаар хичээн ажиллаж байна. Судалгаа шинжилгээнээс үзвэл, үл хөдлөх хөрөнгийн үнийг огцом өсгөсөн хамгийн чухал хүчин зүйл бол олон улсын хөрөнгө оруулагчид юм. Иймээс авч буй арга хэмжээг тэдэнд хандуулсан юм. Боловсруулсан шинэ дүрмийн дагуу, 1 сая австрали доллароос доош үнээр орон сууц худалдан авах гадаадын худалдан авагч, заавал Австралийн гадаад хөрөнгө оруулалтын хяналт шалгалтын зөвлөлд шалгуулж, 5000 австрали долларын төлбөр төлөх ёстой. 1 сая австрали доллароос дээш үнээр орон сууц худалдан авах гадаадын худалдаачид 1 сая автсрали доллар тутамд 10 мянган австрали долларын төлбөр төлөх ёстой гэж тогтоожээ.

Австралийн засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчид орон сууц худалдан авахдаа нарийн бүртгэл хийлгэх шаардлагатай. Хэрэв хууль зөрчвөл орон сууц худалдан авсан үнийн дөрвөний нэг хувиар торгууль тавих буюу байрыг нь буцааж авч болзошгүй гэжээ. 2016 оны 5-р сараас хойш, Австралийн засгийн газар гадаадын хүн хууль бусаар худалдан авсан 107 сая австрали долларын үнэ өртөг бүхий 61 орон сууцыг буцаан авчээ.

Хил дамнаж мөнгө угаах зорилгоор орон сууц худалдан авагчдад цохилт өгөхөөс гадна, бага орлоготой хүмүүст хандуулан, засгийн газраас хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байна. Виктория мужийн сангийн сайд Тим Паллас орон сууцын үнэд сайн зохицуулалт хийдэг. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, зөвхөн өндөр татвар хураамж авахад түшиглэн орон сууцны үнийг тогтоон барьж чадахгүй. Бага дунд орлоготой хүмүүсийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, тэднийг орон сууц худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

Виктория муж зөвхөн өндөр татвар хураамж авахад түшиглэн орон сууцны зах зээлд зохицуулалт хийж болохгүй. Харин өөр арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээлбэл, 2017-2018 онд жижиг дунд хэлбэрийн орон сууцыг зах зээлд гаргах тоо хэмжээг нэмэгдүүлж, анх удаа байр худалдан авагчдын татвар хураамжийг бууруулах зэрэг хөнгөлөлттэй бодлого явуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хяналт шалгалт хийх явцад ченжүүд болон хөрөнгө оруулагчдад зориулж, татвар хураамжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэжээ.

Хэдийгээр гадаадын эрэлт хэрэгцээ орон сууцны үнийг өсгөсөн ч бага хүү нь Австралийн орон сууцны үнийг өсгөсөн гол хүчин зүйл юм. Австралийн төв банкны чөлөөтэй бодлогын авчирсан бага хүү орон сууцны үнийн өсөлтөд сэдэл өгч мэднэ. Үнийн өсөлт орон сууцны зах зээлийн инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж, орон сууцны үнэ гэр бүлийн орлогын өсөлтөөс давжээ. Morgan Stanley-гийн мэргэжилтэн Даниэль Блейк хэлэхдээ: Бид орон сууцны зах зээлд нягт хяналт тавьж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Бид Австралийн орон сууцны эрэлт хэрэгцээний тэнцвэртэй байдалд анхаарал хандуулсаар байна. 15 жилийн туршид орон сууцын үнийн өсөлт дэлхийн тэргүүллээ. Иймээс 2017-2018 онд Австралийн орон сууцны зах зээлийн хөгжлийг илүү анхаарч, холбогдох салбарт санал хүсэлт тавих болно гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе