Женевийн олон улсын авто машины 87-р үзэсгэлэн нээгдэнэ

CRI       (GMT+08:00) 2017-03-09 16:17:36

Орон нутгийн цагаар 6-нд, 2017 оны "Европын оны машин" шалгаруулах үйл ажиллагааны үр дүнг Женевийн Palexpo үзэсгэлэнгийн төвд нийтэлж, шинэ үеийн Peugeo 3008 бусад 6 загвараас шалгарч, 319 саналаар тэргүүн байранд оржээ.

Peugeo брэндийн ерөнхий захирал Hakan Matson шагнал авах үед хэлэхдээ: "Бид маш их баяртай байна. Энэ бол гайхамшигтай мөч юм. Миний бие Peugeo брэндийн өмнөөс шагнал авч байгаадаа их баяртай байна" гэжээ. Peugeo компанийн шинэ үеийн Peugeo 308 загвар 2014 онд "Европын оны машин" шагнал авсны дараа энэ жил дахиад энэ шагналыг хүртэж байгаа юм.

Оны шилдэг машин шалгаруулах үйл ажиллагаа их өрсөлдөөнтэй байлаа. Европын 22 орноос ирсэн тусгай мэргэжилтний шалгаруулах комисс Дани улсад анхан шатны шалгаруулалтад орсон машины загварт шалгалт хийж, олон удаа сонголт хийсний эцэст 7 загварыг сонгож, шувтаргын тэмцээнд оруулжээ. Үүний дараа дизайн, аюулгүй байдал, машин барих үеийн ая тохитой байдал, үнэ зэрэг олон зүйлд ерөнхий үнэлгээ хийсэн юм. Тогтоолын дагуу, нэр дэвшсэн машины загвар шагнал гардуулах өдрөөс нэг жилийн өмнө үйлдвэрээс гарсан шинэ загварын машин байх ёстой бөгөөд жилийн борлуулалтын хэмжээ 5000-аас доошгүй байх ёстой. Үүнээс гадна, энэ загварын машин үйлдвэрлэсэн орноос гадна наад зах нь Европын 5 оронд борлуулагдсан байх ёстой юм байна.

"Европын оны машин" шалгаруулах комиссын дарга Hakan Matson хэлэхдээ, SUV болон хөнгөн машины зах зээл тогтвортой өсөж байна. Шинэ үеийн Peugeo 3008 шалгарч, тэргүүн шагнал авч байгаа нь нэр төрийн хэрэг юм гэжээ.

Энэ оны шувтралтын тэмцээнд орсон 6 загварын машинаас Alfa Romeo Giulia 296 санал, Benz E 197 санал, Volvo S90/V90 172 санал, Citroen C3 166 санал, Toyota C-HR 165 санал, Японы Micra 135 санал авчээ.

"Европын оны машин"-ы сонгууль 54 жилийн түүхтэй. Өдгөө бүх дэлхийн авто машины салбарын хамгийн чухал бүтээгдэхүүний индекс болжээ.

Женевийн Олон улсын 87-р авто машины үзэсгэлэн 9-19-нд албан ёсоор нээгдэх болно.

\Г. Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл