• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-09 14:53:48

Лю Ян бол Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч юм. Тэрээр манай радиогийн сэтгүүлчдэд тусгай ярилцлага өгөхдөө: Энэ оны гол үүрэг бол бүхээгээс гарч засвар үйлчилгээний бэлтгэл сургуулилт хийж, сансрын станц байгуулах хожмын үүргийг биелүүлэхийн төлөө сайтар бэлтгэх явдал юм гэлээ. Тэрээр олон эмэгтэйчүүд сансрын нисгэгчдийн эгнээнд орохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Ингээд Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч Ян Чюны илүүлсэн мэдээллийг хүргэе.

2012 онд Лю Ян нисгэгчдийн багийн гишүүний хувиар Шэньжөү-9 нисгэгчтэй сансрын хөлгийн үүргийг биелүүлэхэд оролцсон юм. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд, Лю Ян юу хийж байгаа бол? Эмэгтэй сансрын нисгэгч маань: Энэ бол надаас байнга асуудаг асуулт юм. Суралцах бэлтгэл сургуулилт хийх нь сансрын нисгэгчийн байнгын ажил. Цаг ямагт дахин сансарт нисэх бэлтгэл хийж байна гэж хариуллаа. Лю Ян хэлэхдээ, Манай сансрын нисгэгч үүргээ биелүүлсний дараа, хэвийн амьдралд өдөр бүр суралцаж, дасгал сургуулилт хийж, дараагийн үүргээ гүйцэтгэхэд бэлтгэдэг. "Шэньжөү 11"-ийг хөөргөх үүргээ амжилттай биелүүлсэн. "Гурван алхмаар аялах" төлөвлөгөөний хоёр дахь алхмыг бүрэн биелүүлээд байна. Дараа нь 2022 оны үед бид сансрын станцаа байгуулна. Бидний одоогийн хамгийн чухал үүрэг бол сансрын станцын бэлтгэл ажлыг хийх явдал юм. Сансарт амьдрах цаг хугацаа удахын хэрээр тулгарах хүндрэл бэрхшээл ч олширдог. Биеийн байдал, сэтгэл санаа, техникийн чадавх гээд олон зүйлийг дээшлүүлж шинэтгэх шаардлагатай байна гэжээ.

Лю Яны танилцуулсан сансрын станц гэдэг нь Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн "гурван алхмаар аялах" төлөвлөгөөний гурав дахь алхам юм. Төлөвлөгөөний дагуу, Хятад улс 2022 оны үед сансрын станцын тойрог замын угсралтыг биелүүлэх юм. Тэр үед, Хятадын сансрын станц олон улсын сансрын станц, энх тайван сансрын станцын дараах, хүн төрөлхтний гурав дахь сансрын станц болох бөгөөд Хятадын сансрын нисгэгчид урт хугацаанд сансарт амьдарч, олон удаа ирж буцах нь хэвийн явдал болно. Лю Ян энэ талаар хэлэхдээ. Энэ онд, өөрөө бүхээгээс гарч үйл ажиллагаа явуулах, бүхээгээс гарч засвар үйлчилгээ хийх талаар бэлтгэл сургуулилт хийнэ гэлээ. Тэрээр: Урт хугацаанд сансарт амьдрах болохоор авчирсан туршилтын төслүүд ч олон, шинэ мэдлэгт суралцах шаардлага гарна. Үүнээс гадна, сансрын станцын бүтээн байгуулалт, урт хугацааны үйл ажиллагаа явуулахын хэрээр, холболт болон бүхээгээс гарч засвар үйлчилгээ хийхэд зохих техникийн чадвар эзэмших шаардлагатай. Дараагийн шатанд, сансрын станцын бүхээгээс гарч засвар үйлчилгээ хийх явдал нь нисгэгчдийн заавал эзэмших хэвийн ажил болох юм. Иймээс энэ оны гол төлөвлөгөө бол бүх нисгэгчид бүхээгээс гарч засвар үйлчилгээ хийх хоёр дахь удаагийн бэлтгэл сургалтад хамруулах болно гэжээ.

Лю Ян хэлэхдээ: Сансрын нисгэгчдийн биеийг дасгалжуулахад хэр хурдан гүйх, хэр өндөр харайхыг гол болгохгүй. Харин олон талын чадвар нь онцгой орчин ахуйд зохицох чадварыг дээшлүүлэх явдал юм. Бэлтгэл сургалтын явцад, эмэгтэй нисгэгчид илүү хүчин зүтгэл гаргадаг гэлээ.

Одоогоор, Хятад улс Лю Ян, Ван Япэн хэмээх хоёр эмэгтэй сансрын нисгэгчтэй. Улам олон эмэгтэйчүүд сансрын нисгэгчийн эгнээнд орохыг Лю Ян хүсэж байлаа. Лю Ян хэлэхдээ, Сансар огторгуйн эрс тэс орчин, урт хугацаанд сансарт амьдарсан туршлагаас үзвэл, эрэгтэй эмэгтэй хүний хувьд яг адилхан. Эмэгтэйчүүдийн хувьд арай илүү бэрхшээлтэй. Эмэгтэйчүүдийн хүчин чадал, дарамт шалгалтыг туулах талаар эрэгтэйчүүдтэй харьцуулахад арай дутуу байдаг. Иймээс эмэгтэй нисгэгчид энгийн цагт илүү дасгал хийж, хүчин чадвараа дээшлүүлэх шаардлагатай. Мэдээж олон эмэгтэй нисгэгчид манай багт орохыг хүсэж байгаа. Үнэнийг хэлэхэд, эмэгтэй нисгэгч сургалт боловсролоор дамжаад үүрэг гүйцэтгэх явцад, үүргээ амжилттай биелүүлэх төдийгүй бүр илүү өндөр амжилт гаргадаг. Сансрын станц байгуулах, сансарт амьдрах цаг хугацааг нэмэгдүүлэх, ирж буцах нь олшрохын хэрээр, эмэгтэй нисгэгчид сансрын нисгэгчдийн багт идэвхтэй оролцон, үүрэг гүйцэтгэх шаардлагатай болж байна гэжээ.

Энэ оны БХАТИХ-ын жил тутмын чуулганы хугацаанд, сансрын нисгэгч Лю Ян: Эмэгтэй ажиллах хүчийг цаашид нэмэгдүүлж, армид эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийг санал болгосон юм. БХАТИХ-ын төлөөлөгчийн хувьд, тэрээр өөрийн хүчин зүтгэлээр дамжин, эмэгтэй дайчдад илүү таатай, илүү өргөн уудам орон зай гаргаж, тэдний хүчин чадлыг дайчлан, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг уриалжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе