• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс авто машины зах зээлийн ирээдүйн хандлагыг удирдан дагуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-14 17:28:14

Дэлхийн авто машины таван том үзэсгэлэнгийн нэг болох Женевийн олон улсын үзэсгэлэн бол жилд нэг удаа болдог Европын авто машины томоохон үзэсгэлэн бөгөөд "Олон улсын авто машины шинэ хандлагын илэрхийлэл" хэмээн алдаршжээ. 2017 оны Женевийн авто машины олон улсын үзэсгэлэнгийн үеэр, тус үзэсгэлэнгийн дарга, ноён Maurice Turrettini, ХОУР-д ярилцлага өгч, энэ оны үзэсгэлэнгийн байдал, авто машины зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар танилцуулсан юм.

Женевийн авто машины олон улсын 87-р үзэсгэлэн, орон нутгийн цагаар 3-р сарын 9-19-нд нээгдэж байна. Энэ хугацаанд, дэлхийн авто машины том том бизнес эрхлэгчид Palexpo үзэсгэлэнгийн төвд цугларч, оны шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэн өрсөлдөж, шинэлэг зураг төслөөр онцлогоо болгосон, бусдаас содон, өвөрмөц загвараа танилцуулж байна. Зохион байгуулагчдын бүртгэлээс үзвэл, энэ удаад нийт 180 компани үзэсгэлэнд оролцож, 900 машиныг танилцуулсны 122 нь анх удаа үзэсгэлэнд оролцож буй шинэ загвар гэнэ. Зарим брэнд хэд хэдэн шинэ загварын авто машинаа танилцуулж байгаа юм байна.

Авто машины үзэсгэлэнгийн дарга, ноён Maurice Turrettini танилцуулахдаа: "Энэ удаагийн авто машины үзэсгэлэн уламжлалт бензин машин, цахилгаан хөдөлгүүрт машин болон холимог машин зэргээр гол болгосон. Хэдийгээр сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт машиныг их сурталчилж байгаа боловч, одоогоор зах зээлд бага орон зай эзэлж, ирэх арван хэдэн жилд ч илэрхий өөрчлөлт гарах шинжгүй байна. Энэ удаагийн Женевийн авто машины олон улсын үзэсгэлэнд, цахилгаан хөдөлгүүрт машин бүх машины 5-10 хувийг эзэлж байна" хэмээн ярьсан юм. Maurice Turrettini цахилгаан хөдөлгүүрт машины өөр нэг дутагдлын тухай ярьсан юм.

"Хүрээлэн буй орчныг бохирдуулах талаар, цахилгаан хөдөлгүүрт машин үнэхээр бохирдол бага, бараг бохирдолгүй байдаг. Гэвч цахилгаан хөдөлгүүрийг үйлдвэрлэх үед хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулдаг. 20, 30 жилийн дараа, байдал зохих хэмжээгээр өөрчлөгдөх боловч одоохондоо хүмүүс энэ асуудлыг бүрмөсөн зохицуулж чадахгүй байгаа. Иймээс уламжлалт бензин машин өнөөгийн зах зээлийн дийлэнхийг эзэлсэн хэвээр байна."

Цахилгаан хөдөлгүүрт авто машины өнөөгийн байдал богино хугацаанд илэрхий өөрчлөгдөхгүй болов уу. Харин энэ ойлголтыг санаачилсан хэвээр байгаагийн гол шалтгаан гэвэл, цахилгаан хөдөлгүүрт машин авто машины салбарын хөгжлийн чиглэлийг төлөөлдөг юм. Иймээс холимог хөдөлгүүрт машин шил шилээ даран гарч ирж, цэвэр цахилгаан хөдөлгүүрт машины зарим сул талыг нөхөж байна. Хөгжлийн хандлагын хувьд, энэ нь шинэ эрчим хүчний машины дунд хугацааны зохицуулалтын төсөл болжээ. Maurice Turrettini хэлэхдээ: "Холимог хөдөлгүүрт машин амжилтад хүрсээр байна. Миний бодлоор, түүний богино хугацааны хөгжил цэвэр цахилгаан хөдөлгүүрт машинаас илүү гарсан. Учир нь цэвэр цахилгаан хөдөлгүүрт машины зарим сул талыг нөхдөг. Гэхдээ холимог хөдөлгүүрт машин болон уламжлалт бензин машины үнэ адилхан байвал сайн байна."

Бүх дэлхийн авто машины ирээдүйн зах зээлийн хөгжлийн хандлагын талаар Maurice Turrettini: Авто машин үйлдвэрлэгчид хөгжлийн явцдаа тасралтгүй шинэ зах зээл хайх шаардлага гардаг. Харин авто машины бүх үйлдвэрүүд Хятадын зах зээл ирээдүйг төлөөлж байна" гэжээ.

"Хятад улс ирээдүйн зах зээлийг төлөөлж байна гэж авто машин үйлдвэрлэгчид бараг бүгдээрээ үзэж байна. Америкийн машиныг дотооддоо олноор үйлдвэрлэн борлуулж байна. Европын эдийн засгийн хөгжил сэргэх шатандаа байгаа. Үйлдвэрлэгчид тасралтгүй шинэ зах зээлийг нээх хэрэгтэй. Харин Хятад улс бол маш сайн шинэ зах зээл юм."

Өдөр ирэх тусам олширч буй хамтын ажиллагаа, солилцоо нь Хятадын зах зээлийг улам өргөжүүлж байна. Мөн Хятадын авто машины брэнд ч дэлхий дахинд нэвтэрч, бүтээгдэхүүн хийгээд үнийн давуу талаараа олон улсын хэмжээнд хүчтэй өрсөлдөж байна.
"Хятадын бие даан дизайн гаргаж, бие даан зохион бүтээсэн машин Европ, Америкийн зах зээлд гараад байгаа. Учир нь хятадууд хурдтай, сайн ажилладаг. Хэдийгээр одоо хятад машины эзлээд буй хэмжээ тийм их биш боловч нэгэнт Европын зах зээлд ороод эхэлсэн байна. Хятадад үйлдвэрлэсэн машины үнэ Европынхоос хамаагүй хямдхан. Сайн бүтээгдэхүүн хямд учраас Европын авто машины брэндүүдтэй өрсөлдөж байна."

Maurice Turrettini: "Эдийн засгийн даяарчлалын хандлагад, заавал хамтран ажиллах ёстой. Өрсөлдөөн ч улам ширүүсэх болно. Эдгээр нь зөрчилдөж байгаа мэт боловч үнэндээ эерэг түлхэц болох юм. Энэ оны авто машины үзэсгэлэнд давхардсан тоогоор нийт 650-700 мянган хүн оролцох болно" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе