|
|
||
Билл Английн гаргасан төлөвлөгөөний дагуу 2037 оны 7-р сарын 1-нээс 2040 оны 7-р сарын 1 хүртэлх хугацаанд Шинэ Зеландын иргэдийн тэтгэвэрт гарах нас 65 байсныг 67 болгож сунгана. 1972 оноос хойш төрсөн, өөрөөр хэлбэл 45-аас доош насны хүмүүс үүнд хамрагдах юм байна.
Билл Англи: "Шинэ Зеландын иргэдийн дундаж наслалтын хэмжээ өнгөрсөн 60 жилд 12-оор нэмэгдсэн бөгөөд 10 жилд 1.3 хувийн хурдаар тогтвортой нэмэгдэж байна. Хүмүүс урт насалдаг болж байгаа учраас тэтгэвэрт гарах хугацааг хойшлуулах нь хувь хүний тэтгэврийн мөнгөө авах хугацаанд нөлөөлөхгүй. Энэ бодлого хэрэгжсэний дараа, засгийн газар жилд 4 тэрбум Шинэ Зеланд доллар буюу 19.3 тэрбум юаний зардал хэмнэнэ" гэжээ.
Тэрээр: "Олон улсын стандартын дагуу, Шинэ Зеландын засгийн газар ард иргэдийнхээ тэтгэврийн мөнгийг хангалттай гаргаж чадна. Өдгөө GDP-д эзэлж буй тэтгэврийн мөнгөний хэмжээ 5 хувьтай байгаа. Харин Эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дундад төвшин 9 хувьтай байна. 2060 он гэхэд Шинэ Зеландын GDP-д эзлэх тэтгэврийн мөнгөний хэмжээ 8.4 хувь болж ихээхэн нэмэгдэх тул засгийн газраас бусад зардлыг багасгах шаардлага гарна. Харин бидний хувьд эм эмчилгээ, боловсролын зардлыг багасгах, эсвэл татвар нэмэхийг хүсэхгүй байна" гэжээ.
Билл Англи: "20 жилийн дараа бодлогодоо тохируулалт хийх гэж байгаа нь иргэдийн ирээдүйгээ сайн төлөвлөхөд хангалттай хугацаа өгч байгаа юм. Бидний энэ бодлого бусад хөгжсөн улс оронтой адил түвшинд байхын төлөө юм. Австрали, Англи, Америк, Дани, Герман зэрэг улсад тэтгэвэрт гарах насыг 67 болгож сунгах гэж байгаа гэжээ.
Шинэ Зеландын засгийн газар тэтгэвэрт гарах насыг сунгахаас гадна, тус орны засгийн газраас тэтгэврийн мөнгө олгохдоо тус улсад доод тал нь 10 жил амьдарсан байх ёстой гэсэн шаардлагыг 20 жил болгон сунгах бөгөөд тэтгэвэрт хамрагдах цагаач иргэн 50 насалснаас хойш тус оронд мөн наанадаж 5 жил амьдарсан байх хэрэгтэй гэж тогтоожээ. Энэ нь цагаач иргэдэд их нөлөө үзүүлэх юм.
Шинэ Зеландын засгийн газрын тэтгэврийн мөнгөний хэмжээ долоо хоног тутмын цалингийн дундаж хэмжээний 66 хувийг эзэлж байгаа юм. Өдгөө Шинэ Зеландын гэр бүлтэй хүмүүсийн долоо хоног тутамд авч буй тэтгэврийн мөнгө 335 Шинэ Зеланд доллар буюу 1620 юань, харин ганц бие хүн 110 Шинэ Зеланд доллар буюу 530 орчим юань авдаг юм байна.
Шинэ Зеланд улс ард иргэдийнхээ тэтгэвэрт гарах нас 60 байсныг 1999-2001 оны хооронд сунгаж 65 болгосон юм.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |