|
|
||
Энэ удаагийн үзэсгэлэнд, Хятадын үндэсний аялал жуулчлалын газраас Шанхай, Тяньжинь хот, Жэжян, Хүнань, Шаньдүн, Шааньши муж, Шиньжян, Өвөр Монголын өөртөө засах орны аялал жуулчлалын салбарын захиргаа, аялал жуулчлалын бааз, агаарын тээврийн компанийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг зохион байгуулж, "Үзэсгэлэнт сайхан Хятад орон" сэдвээр улс орныхоо аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүнийг танилцуулжээ. Үүнд олон газрын аялал жуулчлал, соёлын эх баялгийг танилцуулж, бие хамгаалах урлаг, ятга, цайны соёлыг танилцуулах юм.
Хятадаас Франкфурт хотод суугаа аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Ши Шян ингэж ярьж байна.
"30 гаруй жилийн хөгжлийн явцад Хятад улс дэлхийн аялал жуулчлалын 3 том орны нэг, хамгийн олон иргэн гадаадад жуулчилдаг, дотооддоо аялал жуулчлалын хамгийн том зах зээлтэй орон болсон. Энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэнгээр дамжуулж, Хятад орныг гадаадад улам сайн танилцуулахыг зорьж байна."
Цахим худалдаа түргэн хөгжихийн хэрээр, интернет аялал жуулчлал олны анхаарлыг улам их татдаг болсон учраас энэ удаагийн үзэсгэлэнд тусгай үзэсгэлэн гаргасан ба энэ тусгай үзэсгэлэнд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Зочид буудал ажиллуулдаг Испани залуу Мишель Сала-д Хятадын үзэсгэлэн маш их таалагджээ. Тэрээр үзэсгэлэнтэй танилцаж, зочид буудлын B2B захиалгын индрийн "Хао Чяо буюу Азтай сайт"-ын мэргэжилтэнтэй ярилцаж дуусаад сэтгүүлчид хандан:
"Хятад улс шинжлэх ухаан технологийг аялал жуулчлалтай нягт холбож чаджээ. Сүүлийн жилүүдэд цахим худалдаа Азид, ялангуяа Хятадад их хөгжсөнийг Европчууд болон бусад улс орон, газар нутгийнхан төсөөлөө ч үгүй байлаа. Хао Чяо буюу Азтай сайт зах зээлд ороод удаагүй ч олон улсын зочид буудлын захиалга, үйлчилгээний салбарын интернетийн толгой компанитай эн тэнцүү урагшилж байгаа учраас бид хамтын ажиллагааны сайн түнш болно гэдэгт итгэлтэй байна."
"Хао Чяо буюу Азтай сайт" энэ жил анх удаа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд бие даан оролцож байгаа юм. Тус сайтын гүйцэтгэх захирал Юй Жантао: "Энд ирж манай үзэсгэлэнтэй танилцаж байгаа хүмүүс бараг бүгд хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэх боломж хайж байна. Тэдний зарим нь эх баялаг сайтай бэлтгэн нийлүүлэгч, зарим нь үйлчилгээний салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд юм" гэжээ. Тэрээр: "Бид бүх дэлхийн зочид буудлын мэдээллийн нөөцийг цэгцлэх шаардлагатай байна. Бид олон улсын тавцанд гарч, орон нутгийн шинжтэй эдгээр бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцаа тогтоож, дэлхийн зочид буудлын эх баялгийг үр ашигтай танилцуулах хэрэгтэй."
Энэ жилийн 5-р сарын 10-12-нд Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн салбар үзэсгэлэнг анх удаагаа Хятадын Шанхай хотод нээж, Хятад улс жил бүр Шанхайн Дэлхийн яармагийн ордонд Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг зохион байгуулж, гадаадад жуулчлах зах зээлд анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
2017 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын яармагийг хамтран зохион байгуулагч, Дэлхийн аялал жуулчлалын лавлагааны компанийг үүсгэн байгуулагч Ли Чаогийн үзэж байгаагаар, энэ удаагийн хамтын ажиллагаанд хүчирхэг түншүүд буюу олон улсын зах зээл, үзэсгэлэн яармагийн давуу тал бүхий Герман улс, дотоодын зах зээл, хурал чуулганы туршлагатай Хятад улс оролцож байгаагаараа онцлог болж байна. Ли Чао хэлэхдээ: "Манай ITB China үзэсгэлэн анхны жилдээ бүх лангуугаа зарж дуусгалаа. Хагасыг нь гадаадын бизнесмэнүүд, хагасыг нь дотоодын бизнесмэнүүд авсан. Тэгэхээр бид ITB China-г улс орондоо аваачиж, дотоодын улам олон компаний анхаарлыг татах төдийгүй гадаадын улам олон жуулчны компанийг дотооддоо аваачих сонирхолтой байна."
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |