• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төлөөлөгч Эрдэнэгэрэл экологийг хамгаалах, ядуугаас ангижрах тухай ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-16 08:36:08


Төлөөлөгч Эрдэнэгэрэл

"Хоёр чуулган"-ы үеэр манай радиогийн сэтгүүлч БХАТИХ-ын төлөөлөгч Эрдэнэгэрэлээс ярилцлага авсан юм. Эрдэнэгэрэл ӨМӨЗО-ны Авга хошууны Билгүүдэй суурингийн Эрдэнэбулаг гацааны гацаан дарга юм. Тэрээр ӨМ-ын тал нутгаас  Бээжин хотод ирж хуралд оролцон санал санаачилгаа оруулж яваа нэгэн. Ингээд түүнтэй энэ оны засгийн газрын илтгэлд дурдсан экологийн орчныг хамгаалах сэдвийг хөндөж яриа өрнүүллээ.

Эрдэнэгэрэл ойрын жилүүдэд  малчдаа дагуулан орчин үеийн мал малжих арга ухааныг сүвэгчлэн, малын тоо толгойг барьсан ч малчдын орлогыг батлан, уламжлалт нүүдлийн маллагаагаа хадгалахыг зорьж иржээ. Тэрээр хэлэхдээ, Монголчууд эрт дээр үеэсээ эх байгальтайгаа ээлтэй харьцаж, өвсний шимтэй, усны тунгалаг нутгаар нүүдэллэн малаа маллаж ирсэн түүхтэй. Монголчууд ер нь байгаль дэлхийгээ яаж хамгаалахыг сайн мэднэ" хэмээн ярьж билээ.

"Манай малчид ерөөсөө байгаль дэлхийгээ нүдний цөцгийгөө шигээ хайрлаж ирсэн. Булгийн усыг бохирдуулахгүй, хог новшоо дураар хаяхгүй, үнсээ булж нүүдэг сайхан уламжлалтай".

Нийгмийн хөгжлийг дагаж хүмүүсийн амьдралын хэрэгцээ ч нэмэгдэж байна. Зарим малчид зөвхөн малын тоо толгой хөөцөлдөн, нутаг бэлчээрийн даацаас хэтрүүлэн малжсанаас болж тал нутгийн экологийн тэнцвэрийг алдагдуулах байдал бий болж байна. Гэсэн хэдий ч ойрын жилүүдэд улсаас экологийн бүтээн байгуулалтыг сайжруулах хэсэг цуврал арга хэмжээ авч, тал нутгийн экологийг хамгаалах урамшуулал төлбөрийн тогтолцоо хэрэгжүүлснээр малчдын орлого нэмэгдэж, тэдний тал нутгаа хамгаалах идэвхжлийг дээшлүүлсэн хэмээн Эрдэнэгэрэл бахдан ярьж байлаа.

Төлөөлөгч Эрдэнэгэрэл энэ жил 5 дахь удаагаа БХАТИХ-д оролцож байгаа юм. Тэрээр хэлэхдээ, Ардын төлөөлөгч гэдэг миний хувьд аз завшаан төдийгүй ард түмний сонгосон төлөөлөгч болохоор ард олныхоо төлөө үнэн үг хэлж, бодит ажил хийх нь миний ариун дархан үүрэг хариуцлага юм. Миний бие энэ таван жилийн турш дурдсан санал санаачилга маань малчдын үйлдвэрлэл амьдралаас ер салаагүй, санал санаачилгыг маань төр засгаас хүндэтгэн үзэж, авч хэлэлцэж байгаа гэлээ.

"Малчин түмнийхээ сэтгэлийн үгийг "Хоёр чуулган"-аар дамжуулан төвийн удирдлагуудад сонсгон, "Хоёр чуулган"-ы эдгээр асуудлуудыг хэлэлцэх нь миний үүрэг хариуцлага юм. Энэ удаад удирдлагууд болон төлөөлөгчдийн анхаарал, дэмжлэгийг хүлээж авлаа. Энэ таван жилийн турш дурдсан зарим асуудлууд шийдэгдэн малчдад үр өгөөжөө өгч эхэлж байна. Цаашид төр засгаас хил хязгаар бүс рүү үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, нүүдэл суудал эрхэлдэг нүүдэлчин үндэстнүүдэд үргэлжлэн дэмжлэг үзүүлж байхыг хүсэж байна".

Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд манай сэтгүүлчид энэ удаад авчирсан санал санаачилгынхаа талаар дэлгэрүүлж ярихдаа: "Нэгдүгээрт, хил хязгаар бүсийн малчдад суурь эх малын төлбөр олгож, малчдын орлогыг баталгаажуулах. Хоёрдугаарт, хонины махны хамгийн доод үнийг тогтоож, малчдын эрх ашгийг хамгаалах. Гуравдугаарт, "тал нутгийн тухай хууль"-ийг дахин боловсруулах. Дөрөвдүгээрт, дүрэм журмаа сайжруулж, тал нутгийн экологийг эвдэж байгаа явдалд хүчтэй цохилт өгөхөд хуулийн баталгаа хангах."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе