• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Европын олонлог хурд" төслийн талаар санал зөрөлдөөнтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-21 15:59:55
Европын холбооны хаврын дээд уулзалтын үеэр, гишүүн орнуудын удирдагчид Их Британи Европын Холбооноос гарсны дараах Европын холбооны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар авч хэлэлцлээ. Уулзалтын дараа Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск: Европын Холбооноос гаргасан "Европын ирээдүй цагаан ном"-д "Европын олонлог хурд" хэмээх үзэл баримтлалыг оруулсан явдлыг ойлгож байна гэжээ. Тэрээр: Европын холбооны хэтийн төлөвийн тухай ярилцлагын эцсийн зорилго бол Их Британи Европын Холбооноос гарсны дараа 27 орон хоорондын харилцан итгэлцэл, эв санааны нэгдлийг зангидах явдал байх ёстой гэж цохон тэмдэглэжээ.

Энэ оны 3-р сарын эцсээс өмнө Европын холбооноос гарах журмыг албан ёсоор эхлүүлэхээ Их Британи мэдэгдсэн учраас Европын холбооны дээд уулзалтад Их Британийн ерөнхий сайд эцсийн удаа оролцсон бөгөөд хатагтай Тереса Мэй анхны өдрийн уулзалтад л оролцжээ. Их Британиас бусад 27 гишүүн орны удирдагчид хоёр дахь өдөр Европын холбооны ирээдүйн хөгжлийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Тэдний ярилцсан гол асуудал нь Европын холбооны зөвлөлөөс 3-р сарын 1-нд нийтэлсэн "Европын холбооны ирээдүй цагаан ном" байлаа. Уг цагаан номд Европын холбооны 2025 он хүртэлх хөгжлийн 5 замыг дурджээ. Үүнд: Одоогийн байдлыг хэвээр хадгалах, зөвхөн нэгдмэл зах зээлтэй байх, зөвхөн зарим онцгой бодлогын салбар дахь интеграцчлалыг анхаарах, бүх салбар дахь интеграцчлалыг ахиулах, "Европын олонлог хурд" зэрэг 5 зүйлт төсөл багтсан байна. Эдгээрийн дотор "Европын олонлог хурд" төсөл олны анхаарлыг хамгийн их татсан байлаа.

Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Олон учир шалтгааны улмаас "Европын олонлог хурд" төсөл тус уулзалтын авч хэлэлцсэн ярианы сэдвийн нэг болсныг би ойлгож байна гэжээ.

"Системийн чанартай өөрчлөлт гарч, Европын холбооны дотоод хэлхээ холбоог сулруулан, хамтын цогц дахь улс орнуудын үүргийг эрчимжүүлэхийг зарим хүн хүсэж байна. Харин зарим нь үүний эсрэгээр, зарим гишүүн оронд л тохирох ч гэсэн, улам гүнзгий шинэ интеграцчлалын замыг хайж байна. Ямартай ч, удахгүй болох Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээ, мөн Европын холбооны урт хугацааны стратегийн ашиг сонирхлыг бодолцон, 27 орон хоорондын улс төрийн эв санааны нэгдлийг хэвээр хадгалахын тулд хүчин чармайлт гаргахыг хүсэж байна."

Дональд Туск: Гишүүн орнууд Европын холбооны ирээдүйтэй холбоотой төслүүдийг авч хэлэлцэхдээ, 27 орон хоорондын харилцан итгэлцэл, эв санааны нэгдлийг зангидах явдлыг гол зорилт болгох ёстой гэжээ. Мөн өдрийн ярилцлагаар 27 орны удирдагчид үүнийг сайшаан дэмжсэн гэж тэрээр үзжээ.

Гэвч "Европын олонлог хурд" төслийн бодит агуулгын талаар Европын холбооны дотоодод санал зөрөлдөөнтэй байгаа аж. "Европын олонлог хурд" төсөл гэдэг нь Европын интеграцчлалыг өөр өөр шат дараатайгаар ахиулах явдлыг хэлж байгаа юм. Тухайлбал Европын холбооны гишүүн орнууд урьдынх шиг адил хурдаар нийцтэй хөгжих биш, харин хүсэл зорилт нэгтэй улс орнууд сэргийлэлт, валют, татвар хураамж зэрэг салбаруудад интеграцчлалыг хурдтай урагшлуулж болох бөгөөд бусад улс орнууд түүнд оролцохгүй буюу хожим оролцож болохыг хэлж байна. "Европын олонлог хурд" төслийг дэмжиж байгаагаа Франц, Герман, Итали, Испани зэрэг 4 орны удирдагчид 3-р сарын 6-нд Францад болсон албан ёсны бус хэлэлцээний үеэр илэрхийлсэн ч, Румын, Польш зэрэг Төв Европын улс орнууд түүнийг эсэргүүцэж, энэ уулзалт нь Европын Холбооны дотоодод хагарал гаргасан гэж үзжээ.

Европын холбооны өнөөгийн байдалтай холбогдуулан, Европын Холбооны Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер мөн өдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа: Зарим хүн Европын Холбооны Комиссын гаргасан төслийг буруу ойлгосон байж мэднэ. Цагаан ном дахь санал бол нотолгоо биш гэжээ.

"Зарим хүн үүнийг хэрэгжих нотолгоо хэмээн үзэж буй бололтой. Гэхдээ Европын холбооны гаргасан "Европын олонлог хурд" төсөл зэрэг бүх саналыг хүндэтгэх ёстой гэж бид үзэж байна. Иймээс би санаа сэтгэл, хүсэл зориг нэгтэй та бүхэнд хандан тайлбар хийж байна. Энэ нь хэдэн долоо хоногийн дотор буюу хэдэн сарын дотор авч хэлэлцэх төсөл биш, үр дүн ч биш, харин ихийг хийх сонирхолтой хүмүүсийн боловсруулсан нэг төсөл байгаа юм."

Дональд Туск: Европын Холбооны ирээдүйн тухай ярилцлага нь чухамдаа "хурдтай урагшлах уу", эсвэл "урт хугацаагаар урагшлах уу" гэсэн асуудал юм гэжээ.

"Миний хувьд, өнөөдрийн авч хэлэлцсэн хамгийн сайн загвар нь чи хурдан урагшилъя гэвэл ганцаараа явж болно. Хэрэв урт хугацаагаар урагшилъя гэвэл олуулаа явах болно гэсэн үг хэмээн ойлгож байна."

Хэдийгээр мөн өдрийн дээд уулзалтын авч хэлэлцсэн гол зүйл нь "Их Британи Европын холбооноос гарах" асуудал биш боловч, уг асуудалд хүмүүс анхаарал хандуулсаар байна. Дональд Туск сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Хэрэв Их Британи Европын холбооноос гарахаа албан ёсоор мэдэгдвэл, Европын Холбоо 48 цагийн дотор хариу өгнө гэжээ.  

"Бид бүх журмын талаар сайтар бэлтгэл хийсэн. Бид 48 цагийн дотор бэлтгэл хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь хариу өгөх тохиромжтой цаг хугацаа гэж би үзэж байна."

"Их Британи Европын Холбооноос гарах" явдлын улмаас Европын холбооны төсөв хасагдах эсэх талаар Жан-Клод Юнкер: Их Британи Европын холбооноос гарлаа гээд энэ нь Европын холбооны төгсгөл биш гэлээ.

"Би Их Британи Европын холбооноос гарахыг сайшаахгүй. Бид Их Британичуудтай хамт байхыг хүсдэг. Их Британийн бидэнтэй дахин нэгдэх өдрийг хүсэн хүлээж байна. Гэвч Их Британи Европын холбооноос гарлаа ч гэсэн, тэр нь Европын холбооны төгсгөл биш, Европын эх газрынхны итгэл зориг алдрахгүй."

Их Британи Европын холбооноос гарах журмаа ирэх долоо хоногт албан ёсоор эхлүүлж мэднэ гэж дипломатууд төсөөлж байгаа аж. Германы канцлер Ангела Меркель 10-ны өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Европын холбоо ирэх долоо хоногт Их Британийн холбогдох захиаг авбал, Европын холбоо 4-р сарын 6-нд тусгай дээд уулзалт зохиож, Их Британи Европын холбооноос гарах асуудлыг авч хэлэлцэнэ. Ирэх долоо хоногоос хожуу бол, 4-р сарын 6-наас хойш дээд уулзалт хийнэ. Их Британи Европын холбооноос гарах журмаа 3-р сарын яг хэдэнд албан ёсоор эхлүүлэх нь чухал биш гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе