|
|
||
Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Яамны сайд Вань Ган: "Хятад улс квантын холбоо, квантын компьютер, интернетийн орон зайн аюулгүй байдал зэрэг чухал төслүүд хэрэгжүүлж, Хятадын хиймэл оюун ухааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн" гэжээ. Хятадын нисгэгчтэй сансар судлалын төслийн ерөнхий зохион бүтээгч Жөү Жяньпин: "Цаашид зохион бүтээгчид, эрдэмтдийн дундаас сансрын нисгэгч шалгаруулна гэжээ. Мөн, Хятад улс бие дааж зохион бүтээсэн, оюуны өмчийн эрхтэй богино, дунд зайн том оврын С-919 нисэх онгоц нисэхэд бэлэн болсон бөгөөд хагас жилийн дотор нислэг үйлдэх юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.
Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Яамны сайд Вань Ган 3-р сарын 11-нд Хятадын "Хоёр чуулган"-ы үеэр хэлсэн үгэндээ: "Үндэсний инновацид тулгуурласан хөгжлийн стратегийн хөтөлбөр" болон "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн дагуу Хятад улс 2030 он гэхэд үндэсний стратегийн хэтийн хөгжил, ард иргэдийн амьдралтай холбоотой шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ёстой гэжээ.
"Цахим мэдээллийн салбарт 2006 оноос эхэлж хэрэгжүүлсэн гол гол төсөлд тоног төхөөрөмж, өндөр технологийн чип, суурь программ хангамж, том хэмжээний нэгдсэн схем (IC), шинэ үеийн өргөн зурвасын утасгүй хөдөлгөөнт холбоо багтаж байна. Мөн квантын холбоо, квантын компьютер, интернет орон зайн аюулгүй байдал, тэнгэр газрыг холбох мэдээллийн сүлжээ, биг дата зэрэг 4 том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Дэвшилтэд үйлдвэрлэлийн салбарт компьютерийн тоон хяналтын (CNC) машин, том оврын онгоц үйлдвэрлэх хоёр төсөл багтаж байгаа бөгөөд мөн нисэх онгоцны хөдөлгүүр, хийн хөдөлгүүр, ухаалаг үйлдвэрлэл, робот, чухал шинэ материал гэсэн 3 төслийг оруулсан байгаа."
Энэ онд хиймэл оюун ухааныг анх удаа "Хятадын засгийн газрын ажлын тайлан"-д оруулсан нь олны анхаарлыг татсан юм. Хятад улс хиймэл оюун ухааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна хэмээн Вань Ган ярьсан юм.
"Бид шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд, шинэлэг аж ахуйн нэгжүүдийн залуу бизнес эрхлэгчдийн хамт иновацид суурилсан хиймэл оюун ухааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна. Энэ хөтөлбөр хиймэл оюун ухааны эдийн засаг, нийгэм, байгаль орчиныг хамгаалах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэглээг түргэтгэнэ. Үүний зэрэгцээ улсын сангаас тусгай төсөв гаргаж, суурь судалгаа, чухал технологийг дэмжих төлөвлөгөөтэй байна. "
Хятадын нисгэгчтэй сансар судлал төслийн ерөнхий зохион бүтээгч Жөү Жяньпин: "Хятадын сансрын станц цаашид сансрын нисгэгчийн ганц удаагийн болон олон удаагийн нислэгийг хүлээн авах хүчин чадалтай болсноор сансрын нисгэгчдийн үүрэг урьд урдынхаасаа хүндрэх болно. Иймээс Хятадын сансрын нисгэгчдийн эгнээг тэлж өргөтгөх шаардлагатай байна" гэжээ.
"Сансарт амжилттай судалгаа хийх эсэх нь нисгэгч сансарт хэрхэн үүрэг гүйцэтгэхээс шууд шалгаална. Нисгэгч сансарт хэрхэн ажиллах нь олон талтай. Үүнд сансрын станц, том оврын сансрын тоног төхөөрөмж ажиллуулах, удирдах, шинжлэх ухааны туршилт хийх, тоног төхөөрөмж сэлбэн засах зэрэгт өөр өөр мэргэжил шаардагддаг. Тиймээс манай сансрын нисгэгчид сансрын хөлгийг жолоодох төдийгүй сансрын ниженер, технологийн мэргэжилтэн байх ёстой."
Тэрээр: "Ирээдүйд бид инженер, сансар судлаачдын дундаас сансрын нисгэгч шалгаруулна, гэхдээ стандартыг бууруулахгүй" гэсэн юм.
"Нислэгийн инженерүүд сансрын мэргэжлийн суурь мэдлэгтэй байх, тогтсон ажлын туршлагатай байх шаардлагатай. Манай сансрын станц биологи, анагаах ухаан, хүн судлал, нийгэм судлал, эд материал судлал зэрэг олон төрлийн шинжлэх ухааны судалгаа явуулдаг. Бид сансрын станц байгуулах судалгааны ажилдаа орсон бөгөөд 2022 гэхэд байгуулж дуусна. Дараагийн шатанд сансрын станцын үүрэг гүйцэтгэх зорилгоор сансрын нисгэгч шалгаруулж, сургалтад хамруулах ажилдаа орно."
Том оврын С-919 онгоц бол Хятад улсын бие дааж зохион бүтээсэн оюуны өмч бүхий дунд богино зайн худалдааны зориулалттай хурдны нисэх онгоц юм. Онгоцны угсрах ажил дуусаж, системийн нэгдсэн шалгалт, статик туршилт, бэлтгэл нислэг зэрэг үе шатыг өнгөрөөсний дараа анхны нислэг үйлдэхэд бэлэн болоод байна.
Хятадын үндэсний том оврын онгоц үйлдвэрлэх төслийн зөвлөлдөх хорооны гишүүн Ү Шинши олон жилийн турш том оврын иргэний агаарын тээврийн зураг төсөл, технологийн судалгаа, төслийн менежмент хариуцсан хүн. Тэрээр: "Том оврын иргэний агаарын тээврийн онгоцны төсөл улс ардын эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэжээ.
"Том оврын нисэх онгоц үйлдвэрлэж буй Хятадын нисэх онгоц худалдааны ХХК 23 муж хотын 200 гаруй аж ахуйн нэгж, 57 их дээд сургуультай хамтран ажиллаж, том оврын онгоц зохион бүтээж, үйлдвэрлэх төсөлд хамруулаад байна. Мөн эд материал нийлүүлэх 16 аж ахуйн нэгж, эрэг боолт үйлдвэрлэх 57 стандарт компанид техникийн чадавхаа дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмших, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын стандарт хангахад туслалцаа үзүүлж, одоо агаарын тээврийн салбарт олон улсын нийлүүлэгчийн хүчин чадалтай болоод байна."
Эх сурвалжаас үзвэл, одоогийн байдлаар том оврын С-919 онгоцны захиалга 570-д хүрсөн бөгөөд анхны хэрэглэгч нь иргэний агаарын тээврийн "China Eastern Airlines" компани юм байна. Мөн Хятадын нисэх онгоц худалдааны ХХК 2017 онд том оврын 300-аас дээш суудалтай зорчигч тээврийн онгоц үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |