• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

HUAWEI компанийн P-10 гар утас Польшийн зах зээлд гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-23 17:17:15

Орон нутгийн цагаар 20-нд, Хятадын HUAWEI компани Польш улсын Варшавын урлагийн төвд шинэ бүтээгдэхүүн болох P-10、P-10 plus、P-10 lite болон хоёр дахь үеийн ухаалаг бугуйн цагаа нийтэлжээ. Зүүн хойд европын бүс дэх HUAWEI брэндийн нүүр царай хөл бөмбөгийн од Роберт Левандовский тус арга хэмжээнд оролцон байна. Польшийн гол гол операторууд, жижиглэн худалдааны компанийн захирлууд, хэвлэл мэдээллийн салбарын нийт 500 гаруй төлөөлөгчид P-10 анх удаа олон нийтийн өмнө гарсан баярыг хуваалцжээ.

Өнгөрсөн жил Польшийн зах зээлд HUAWEI гар утасны хэрэглээ Самсунг гар утасны дараа орж, P8 lite гар утас Польшийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн, P9 lite гар утас хэрэглэгчид хамгийн их санал болгосон гар утасаар шалгарсан юм. Үүнтэй холбогдуулан Польш дахь компаний ажилтан Жан Жянь: Өнгөрсөн жил бид Leica компанитай хамтран ажиллаж, хос камер бүтээх талаар их амжилт гаргасан гэлээ. "Энэ онд бид камерийн технологийг түхүү хөгжүүлнэ. Ялангуяа хөрөг зураг авах чадамжийг сайжруулна. Манай шинэ бүтээгдэхүүн P-10 гар утас хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, хөрөг зураг авах чадамжийг дээшлүүлсэн. Хоёрдугаар, гар утасны багтаамжаа нэмсэн. Бид Самсунгаас урьтаж багтаамжаа 64G-д хүргэсэн. Гуравдугаарт, P-10 гар утас 7 өнгөний сонголттой. Өнгөний стандартаар мэргэшсэн Pantone компани 2017 оны өнгөөр ногоон өнгийг нэрлэсэн. Бид энэ онд "Навчны ногоон" өнгө бүхий бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Манай компаний P-10、P-10 plus、P-10 lite бүтээгдэхүүн Польшийн зах зээлд борлуулалт сайтай байхыг хүсэж байна."

HUAWEI гар утасны Польш болон Зүүн Хойд Европын бүсийн брэндийн нүүр царай болсон Германы лигийн топ баг болох Байерн Мюнхен багийн тамирчин, довтлогч Роберт Левандовский нээлтийн ёслолд оролцож, HUAWEI гар утсыг хэрэглэж буй сэтгэгдлээ хуваалцаж ийн ярьлаа: "HUAWEI брэндийн P-10 гар утасыг долоо хоног туршин хэрэглэхэд гайхалтай байлаа. Юуны түрүүнд авсан зураг чанартай, бусад гар утсаар авсан зурагнаас хамаагүй өөр санагдсан. Бас цэнэгээ удаан барьдаг, хурдан цэнэглэгддэг. Энэ цаг үед энэ хамгаас чухал. Үргэлж утаснаас салахгүй, ажил ихтэй хүмүүст P10 гар утас хамгийн зөв сонголт гэж бодож байна. Миний бие сайн чанарын, HUAWEI шиг компанитай хамтран ажиллахад таатай байна. Дээр нь P-10 гар утас хэлбэр хийц сайтай, технологийн үзүүлэлт нь ч өндөр түвшинд хүрснийг ашиглах явцад мэдэрсэн."

HUAWEI компанийн Зүүн Хойд Европын бүсийн хэрэглэгчдийн ажил хариуцсан захирал Ван Яньминь сэтгүүлчид ярихдаа: Өнгөрсөн жил Зүүн Хойд Европын бүсэд зөвхөн HUAWEI брэндийн гар утасны борлуулалт ихээр өссөн үзүүлэлттэй байсан. Скандинавын орнуудаас Финлянд улсын гар утасны зах зээлд 1-рт орж, Төв, Зүүн Европын Австри, Унгар, Польш, Болгар, Грек зэрэг орны зах зээлийн 20 хувийг эзэлж, гар утасны зах зээлийн борлуулалтаар удаалсан байна. Энэ онд хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлж, зах зээл дэх байр сууриа тогтвортой байлган, уг салбарын зах зээл дэх эзлэх хувиа нэмэгдүүлж, хэрэглэгчдэд таалагдсан ухаалаг бүтээгдэхүүнээ нийтлэхийг хүсэж байна. Цаашдын ажил хөгжлийн талаар тэрээр ярихдаа, "Бид өндөр технологийн бүтээгдэхүүний салбарт үргэлжлэн зах зээлийг нээж ажиллах ёстой: Цаашид илүү олон хэрэглэгчдэд HUAWEI брэндээ танилцуулж, нэр нөлөөгөө өргөжүүлж ажиллах болно. Одоо манай бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ хурдтай сайжирч байна. Бид бүтэн 24 цагаар утсаар үйлчилгээ үзүүлдэг гар утас үйлдвэрлэгч анхны компани болоод байна. Бид мөн хөдөлгөөнт үйлчилгээний авто машинаар үйлчилгээ үзүүлж эхэлснээр хэрэглэгчид дөхөм, үр ашигтай үйлчилгээ хүртэх болсон. Бид иймэхүү ялгаатай, онцлог бүхий үйлчилгээгээр гар утасны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа хамгаалахыг зорьж явна. Мэдээж бүтээдэгдэхүүн мань HUAWEI компанийн амин сүнс юм. Бид бүтээгдэхүүндээ урт хугацаанд хөрөнгө оруулан, хүч тавьж ажиллах болно."

Эх сурвалжаас үзвэл, Энэ оны 4-р сараас HUAWEI компани телевиз, рекламын самбар, нисэх онгоцны буудал зэрэг бараг бүх худалдааны томоохон дэлгүүр, интернэтээр сурталчилгаа хийж, маркетингийн кампанит ажлаа эхлүүлэх гэж байна. Мөн 4-р сарын эцэс, 5-р сарын эхээр таблетийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. HUAWEI компани мөн өндөр нарийвчлалтай PC бүтээгдэхүүнээ 6-р сард зах зээлд гаргана. Сүүлийн хагас жилд mate-10, Glory-9 зэрэг бүтээгдэхүүнээ Польшийн хэрэглэгчдэд хүргэх төлөвтэй байна.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе