|
|
||
Тайхү нууранд их хэмжээний цэнхэр замаг ургах үзэгдэл |
БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яам энэ оны эхээр "Экологийг хамгаалах улаан шугам тогтоож чанга мөрдөн хэрэгжүүлэх тухай" тогтоол гаргаж, анх удаа экологийн хамгаалалтыг үндсэн стандарт буюу улаан шугамаас дээш тавьсан байна. Тэгвэл Хятадын нуур бүрдийн эко орчныг сэргээх ажилд ямар бэрхшээл тулгарч байна вэ? Сэргээн засах явцад мэргэжилтнүүд ямар ямар бүтээлч санал дэвшүүлж буй тухай ХОУР-ийн сэтгүүлч Вэй Юйчэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
"Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэр, элбэг баян нөөц баялагтай орон" гэж сурах бичигт гардаг. Гэвч гадаадын бусад оронтой харьцуулбал Хятадын усны нөөц, тэр тусмаа нуур бүрдийн нөөц тийм ч их биш гэж Хятадын Шинжлэх Ухааны Академийн Нуур бүрдийн эко системийг судлах газрын байнгын орлогч дарга Жү Гуанвэй ярьж байлаа. Тэрээр:
"2007 он хийсэн судалгааны дүнгээс үзвэл, Хятад улс 1 ам дөрвөлжин км хүрэхгүй, нийт талбай нь 81 мянган ам дөрвөлжин км бүхий 2693 нууртай. Тэгвэл Америкийн 5 том нуурын нэг Супериор нуур дангаараа 82 мянган ам дөрвөлжин км талбайтай бөгөөд дунджаар 400 метр гүн, усны чанар, нөөцөөр хамаагүй илүү юм. Тиймээс бидний хувьд нуур бол ховор нандин нөөц баялаг юм."
Америкийн Супериор нуур |
Наньжин хотын Геологи, нуур бүрдийн судалгааны газрын нэлээд эрт хийсэн судалгаагаар, цаг уурын нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийн улмаас Хятадын баруун, умард нутаг дахь нуур бүрдийн тоо цөөрч, усан дахь давс, хужрын агуулага ноцтой хэмжээнд хүрчээ. мМөн зүүн нутаг, тэр тусмаа Хөх мөрний дунд, доод урсгал дагуу бүсийн нуурын бохирдол ноцтой болсон байна.
2007 онд Тайхү нууранд их хэмжээний цэнхэр замаг ургаж, иргэдийн ундны усны аюулгүй байдалд нөлөөлснөөр үл барам, тус нуурын биологийн орчинд ч ноцтой хохирол учруулсан юм. Хожим багагүй хугацаа зарцуулж, цэнхэр замаг их хэмжээгээр ургасны учир шалтгаан, үйл явцыг тодорхойлон, иймэрхүү бохирдол дахин үүсэхээс сэргийлэх, түүнийг зохицуулах ажлын үндсийг тавьсан юм. Үүнээс гадна, Хятад улс цэнгэг усанд замаг ургах зэрэг бохирдлоос сэргийлэх талаар анхан шатны амжилтад хүрч, БНСУ, АНУ зэрэг орны эрдэмтэн судлаачидХятадад ирж мэргэжлийн солилцоо хийж байна. Одоогийн байдлаар, Тайхү нууранд цэнхэр замаг дахин их хэмжээгээр ургаагүй ч тус нуурын цэнхэр замгийн асуудлыг үндсээр нь засах аргыг хараахан нээгээгүй байна. Хэдийгээр бохир бодисын эх үүсвэрийг хориглох талаар багагүй хүчин чармайлт гаргасан ч, энд тэндхийн хөдөө тосгоны бохир бодисын гаргалт зэргээс болж, усанд ургасан замгийг цэвэрлэх, түүнийг хатааж ашиглан, эдийн засгийн ашиг олох зэрэг талаар нэлээд хүндрэлд тулгарч байгааг Хятадын Шинжлэх Ухааны Академийн Тайхү нуурын эко системийн судалгааны станцын мэргэжилтэн Чинь Бөчян хэлж байлаа.
Японы Вива нуур |
"Бохир бодисын гаргалтыг хориглон зогсоох талаар бид олон ажил хийсэн. Гэвч хөдөө орон нутгийн амьдрал, үйлдвэрлэлээс гарсан бохирдол тархай бутархай байгаа нь бидэнд хүндрэл учруулж байна. Тиймээс эко систем богино хугацаанд сэргэхэд хэцүү болоод байна. Цэнхэр замаг их хэмжээгээр ургах асуудал дахин гарч мэднэ. Зөвхөн шүүж цэвэрлэх нь асуудлыг бүрмөсөн зохицуулж чадахгүй. Хамгийн чухал нь усан дахь азот, фосфор зэрэг бохир бодисыг ялгаж авах хэрэгтэй. Бас нэг тулгамдсан асуудал бол шүүсэн замгийг хатааж, дахин боловсруулж, бордоо болгон ашиглах техник, боловсруулах өртгийг бууруулах талд хүндрэл гарч, хараахан зохицуулж чадаагүй асуудлууд байгаа болохоор энэ судалгааг түргэн хийх хэрэгтэй болоод байна."
Мэдээжээр, Хөх мөрний дунд, доод урсгал дагуу сав газар бол Хятадын хөдөө аж ахуйн хамгийн ургац сайтай бүс төдийгүй, хүн ам олон, эдийн засгийн түргэн хөгжил зэрэг нь усны бохирдлыг үүсгэсэн юм. Усны бохирдлыг засахад засгийн газар, аж ахуйн нэгж, жирийн иргэдийн хамтын оролцоо, хүчин чармайлтад түшиглэнэ. Засгийн газар бохир бодисын гаргалтын тухай нарийвчилсан стандарт тогтоож, экологийг түргэн сэргээх ёстой хэмээн Жү Гуанвэй ярьсан юм.
"Одоогоор зарим оронд, жишээлбэл Японд Вива нуурын экологийг хамгаалахад тавих стандартаа дээшлүүлж, хатуу мөрдөж байна. Зарим нуур бүрдийг хамгаалах стандарт үндэсний стандартаас хамаагүй илүү байдаг. Үндэсний стандартад хүрсэн нөхцөлд бусад асуудлыг засгийн газар шийднэ гэж буруу ташаа ойлгодог байсан. Хэрэг дээрээ үндэсний стандарт гэдэг бол хамгийн доод стандарт юм. Тиймээс орон нутгууд өөр өөрсдийн онцлогтоо нийцүүлж, үндэсний стандартаас өндөр, хатуу стандарт тогтоох хэрэгтэй. Жишээ нь Японы Вива нууранд цутгах усанд тавих стандарт нь үндэсний стандартаас 10 дахин өндөр байдаг. Мөн Америк нуур бүрдийн бохирдлоос сэргийлж эхлэхдээ нуурын усанд фосфор агуулахгүй байхыг шаардаж байсан юм."
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |