• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Арабын холбооны удирдагчдын 28-р хурал Палестин, Сирийн асуудалд анхаарал тавьж байна

CRI       (GMT+08:00) 2017-04-02 15:45:40

Нэг хоногийн хугацаатай Арабын холбооны удирдагчдын 28-р бага хурал 3-р сарын 29-нд Сөнөсөн тэнгисийн эрэгт болсон ба хуралд голдуу Палестины асуудал, Сирийн хямралын сэдвийг авч хэлэлцжээ.

Бага хуралд Палестины асуудал, Сирийн хямралаас гадна терроризмтой тэмцэх, Пан Арабын хамтын ажиллагаа ч авч хэлэлцсэн байна. Энэ удаагийн Арабын холбооны ээлжит дарга орон Йорданы Ван Абдуллах нээлийн 2-р ёслолд хэлсэн үгэндээ: Арабын ертөнц өдгөө маш олон сорилттой тулгарч байна. Үүнд терроризм, хэт даврах үзлийн заналхийлэл, Палестин, Израйлийн энхийн үйл явцад саад гарсан, Сирийн мөргөлдөөн үргэлжилж байгаа, Ирак, Йемен, Ливийн асуудал зэрэг багтаж байна гэжээ. Палестины асуудлын талаар тэр хэлэхдээ,

"Израйль орон сууцны цэгээ өргөтгөж байгаа нь энх тайванд харшилж байна. Палестины асуудал бол тус бүс нутгийн бүх асуудлын гол нь юм. Палестины ард түмний хоёр орны төслөөр үндэс суурь болгосон шударга ёсны үйлс шударгаар, бүх талаар зохицуулагдахгүй бол бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бий болгох аргагүй юм" гэжээ.

Палестины асуудлын талаар уг хуралд оролцож байгаа Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Могерини хэлэхдээ:

"Палестин, Израйлийн хооронд шударга бөгөөд байнгын энх тайван тогтоох нь Европын холбооны Ойрх дорнодын бодлогын тэргүүлэх зорилт юм. Уг асуудлыг энх тайвнаар зохицуулах, наад зах нь зөв замаар үргэлжлэн урагшлах нь тус бүс нутгийн аюулгүй байдлын асуудал зэрэг цоо шинэ хамтын ажиллагаанд үлгэр жишээ болно. Хоёр орны төсөл бол мөргөлдөөн, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах цорын ганц арга зам юм. Дундад дорнодын энх тайвны үйл явцын талуудын хүлээн зөвшөөрсөн хэсгээс бусдыг нь Европын холбоо зөвшөөрөхгүй. Үүнд 1967 оноос хойших Палестин Израйлийн хилийн заагийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Иерусалимын асуудалд ч бид ижил төстэй байр суурь баримталж байна" гэжээ.

Хуралд оролцож буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: Палестинчуудын сэтгэлийн шархыг анагаах чармайлтаас өөр ямар ч асуудал хүмүүсийн анхаарлыг татах ёсгүй. Урт хугацааны турш олон улсын хамтын нийгэмлэг Палестины асуудалд шударга, тогтвортой зохицуулах төсөл дэвшүүлж чадалгүй өнөөг хүрлээ гэжээ.  
2011 онд Сирийн хямрал гарснаас хойш Арабын холбоо тухайн жилдээ Сирийн гишүүн орны эрхийг түр зогсоосон. Энэ удаагийн удирдагчдын бага хуралд Сирийн төлөөлөгч оролцоогүй боловч Сирийн асуудал халуун цэгийн асуудал хэвээр байна. Гутерриш хэлэхдээ:

"Сирийн дотоодын хямралыг зохицуулах цаг болсон. Астанагийн хурлаар гал зогсоох үр ашигтай хэлэлцээр байгуулахын хүсэж байна. Бид Женевийн энхийн хэлэлцээний үндсэн дээрх яриа хэлэлцээг эцэстээ жинхэнэ энхийн зөвшилцөл болгохын тулд бүх хүчээрээ ажиллах болно. Өнөөдрийн хувьд терроризмд цохилт өгөх нь маш чухал. Гэвч Сирийн ард түмний өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх улс төрөөр зохицуулах төслөөс бусад нь түр цагийн зүйл гэдгийг талууд тодорхой ойлгож байна" гэжээ.

Зарим асуудалд Арабын орнууд өргөн хүрээнд нийтлэг ойлголттой байгаа боловч, зарим асуудалд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Хурлын төгсгөлд Амманы тунхаг баталж, Палестины асуудал бол Арабын ертөнцийн гол сэдэв гэдгийг дахин нотолж, 2002 оны Арабын энх тайвны санаачлагыг үргэлжлэн баримталж, НҮБ-ын 2334-р тогтоолыг хэрэгжүүлэхийг уриаллаа.

Тунхагт: Бүх үүрдийн энх тайван тогтоох нь Арабын орнуудын стратегийн сонголт юм. Арабын орнууд хоёр орны төслийн үндсэн дээр Палестин Израйлийн хооронд нухацтай, үр ашигтай энхийн хэлэлцээ өрнүүлж мөргөлдөөнийг зохицуулахын төлөө үргэлжлэн хичээн зүтгэх болно. Аливаа хэлбэрийн терроризм, хэт даврах үзлийг зэмлэн буруушааж, Арабын орнууд нягт хамтран ажиллаж терроризмд цохилт гөч, түүний хөрс шороог үндэснээс нь арилгана гэжээ. Тунхагт: Сирийн асуудлыг зохицуулах угтвар нөхцөл бол Арабын орнуудын холбооны дүрмийн үндсэн дээр Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталж, талуудын хүлээж авч болохуйц улс төрөөр зохицуулах төсөл тохиролцох явдал юм гэжээ.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе