• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы Токусима муж Хятадын жуулчдыг татаж байна

CRI       (GMT+08:00) 2017-04-06 10:14:06

Токусима бол Японы Шикокү бүсийн жижиг муж юм. Тус муж 4146 ам дөрвөлжин метр нутаг дэвсгэр, 750 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд хүн амын хөгшрөлт, шилжилт хөдөлгөөнөөс болж, Токусима мужийн хүн ам ихэд цөөрчээ. Токусима мужийн захиргаа "Токиогоос ялгаатай" хэмээх үзэл баримтлал дэвшүүлж, нэг талаар япончууд тус мужид оршин амьдрахыг дэмжин, нөгөө талаар гадаадын улам олон жуулчин тус мужаар аялахыг хүсэж байгаа юм. Энэ тухай ХОУР-гоос Японд суугаа сэтгүүлч Жү Майньжүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Энэ бол Токусима мужийн алдарт Ава Одори бүжгийн хөгжим юм. Жил бүрийн 8-р сард дэлхийн олон жуулчин тус мужид очиж, жилд нэг удаа зохиодог Ава Одорийн аялал жуулчлалын арга хэмжээнд оролцдог байна.

Мужийн захиргаа "Токиогоос ялгаатай" хэмээх үзэл баримтлалын дагуу, Японы 47 мужаас өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо хөгжлийн шинэ боломж нээхийг зорьж байна. Тэгвэл "Токиогоос ялгаатай" гэдэг юу гэсэн үг вэ? Үүнийг Токусима мужийн Бодлого судлалын газрын сурталчилгааны албаны мэргэжилтэн Такахиро Кату ингэж тайлбарласан юм.

"Токиогоос ялгаатай" гэдэг нь зөвхөн Токусима мужийн өвөрмөц онцлог юм. Токио шиг том хотод байдаггүй, онгон байгаль, хөдөө тосгоны эрүүл хоол хүнс, хүмүүсийн зочломтгой зан чанарыг илэрхийлнэ. Нийслэлд хүн олон, эдийн засгийн талаар боломж ихтэй ч залмаар зүйл их бий. Үүнээс улбаалан Токусима муж хүмүүсийг энд ирэхийг хүсдэг. Энэ нь бидний уламжлах гэсэн хүсэл юм."

Токусима мужид ирсэн хүмүүс тэр нутгийн байгалийн сайханд татагдаг. Тэд нутгийн өвөрмөц өнгө үзэмж бүрдсэн байгаль, үндэстний эгэл борог зан заншилд татагдан, тийш зорих болжээ. Анх 2014 онд "Токиогоос ялгаатай" хэмээх ухагдахууныг дэвшүүлснээс хойш Токусима муж Японы дотоодод хийх сурталчилгаагаа нэмэгдүүлж, үүний үр дүнд, тус мужид олон хүн ирж суурьшсан хэмээн Такахиро Кату ярьж байлаа.

Үнэт зүйлийн тухай өнөөгийн үзэл олон янз болжээ. Зарим хүн амьдралын хэмнэлээ удаан байлгахыг хүсдэг бол нас ахисан зарим хүн амьдралаа баян тансаг болгохыг хүснэ. Зарим залуус үр хүүхдээ байгалийн таатай орчинд өсгөхийг хүсэх болжээ. Токио хотоос ч гэсэн иймэрхүү хүмүүс Токусима мужид нүүж ирсэн. Хүн бүхэн Токусима мужийг Токио хотоос сайн гэж хэлэхгүй ч илүү олон хүн манай мужийг ойлгохыг хүсэж байна. Энэ нь бидний "Токиогоос ялгаатай" хэмээх ухагдахуун юм."

Эдүгээ, аялал жуулчлалд түшиглэн улс орноо өөд татах нь Японы засгийн газрын хөгжлийн чухал бодлого болсон бол Токусима мужийн захиргаа гадаадын улам олон жуулчин татахыг зорьж байна. ХОУР-гийн сэтгүүлч Токусима мужид хоёр хоног ажиллахдаа, тэндхийн аялал жуулчлалын талаарх ухагдахуун нь Японы бусад газар нутагтай адилгүй, Японд жуулчлах үед олонх нь хөтчийн танилцуулгаар үндэсний зан заншил, гар урлалын тухай ойлгодог бол тус мужийнхан жуулчдыг хөдөлгөж, бүх үйл явцтай биеэр танилцуулаад анхаардаг байна. Жишээ нь Ава Одори бүжгийг дагаж хийх, алчуур будах, дуртай бол нутгийн хулсны гар урлалыг дагаж хийж болдог гэнэ.

Шикокү бүсийн "явган аялал" өнө эртний уламжлалтай. 1200 оны үед, Японы алдарт хувраг Кукай Хятадад суралцаад Япон руу буцсаныхаа дараа, Шикокү бүсэд номлолын арга ухаан зааж, 88 сүм хийд байгуулжээ. Лам багш жанч халсны дараа, олон мянган сүсэгтэн Шикокүд очиж, 88 сүмээр явган аялж, лам багш Кукайг дурсах уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдаж, "Шикокүгийн явган аялал" уламжлагдан иржээ. Эдүгээ гадаадын маш олон жуулчин "Явган аялал"-ын эгнээнд нэгдэн ороод байна.

Такахиро Кату: "Японы бусад нутагтай харьцуулбал, манай мужаас төрсөн нэр төртэй хүн цөөн, алдартай аж ахуйн нэгж цөөн байдаг тул Токусима муж тийм ч алдартай биш. Гэвч хожим улам олон жуулчин энд ирж, Японы өвөрмөц мужтай танилцахыг хүсэж байна гэлээ.

Хэрэв та онгон байгаль, тунгалаг гол мөрөнд ирж, цэвэр агаараар амьсгалахыг хүсвэл Токусима мужийг сонгоорой. Энд байхад уйдахгүй, хоол унд амттай, үзэж сонирхох зүйл тун өвөрмөц. Энд таны нүдийг хамгаалж, бие сэтгэлийг эрүүлжүүлэх болно."


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе