|
|
||
3-р сарын 29-30-нд, Оросын Умард туйлын боомт Архангельск хотноо Олон улсын Умард туйлын 4-р чуулган болжээ. Чуулганд Хятад, Америк, Канад, Финланд зэрэг 30 орны 2000 гаруй төлөөлөгч оролцсон байна. 29-нд Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Ван Ян чуулганы нээлтийн ёслолд оролцох үеэрээ: "Холбогдох улс орнуудтай өргөн салбарт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, Умарт туйлын бүс нутгийг байгальд ээлтэй аргаар хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэжээ. 30-нд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Финландын ерөнхийлөгч Нинисто, Исландын ерөнхийлөгч Ёохансан нар чуулганд үг хэлж, Умард туйлын бүс нутгийн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Архангельск 400 жилийн тэртээ Умард туйлын боомт хот болсон түүх хот юм. Архангельскт Умард туйлын чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Чуулга уулзалт "Умард туйл-хэлэлцээний бүс" уриан дор болжээ. 29-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин Умард туйлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаягдлыг цэвэрлэх зэрэг байгаль орчны ажилтай танилцсаны дараа 30-нд чуулганы бүгд хуралд оролцож, үг хэлжээ.
Тэрээр: "Цаг уур өдрөөс өдөрт дулаарч байгаа нөхцөлд Умард туйлын бүс нутагт эдийн засгийн хөгжлийн боломж нээгдэж, улам чухал, бодит ач холбогдолтой болж байна. ОХУ олон оронтой хамтарч, Умард туйлын хөгжилд анхаарлаа хандуулж байна гэжээ.
"Бидний зорилт бол Умард туйлын бүс нутагт тогтвортой хөгжлийг хадгалах явдал юм. Үүнд орчин үеийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Умард туйлын баялаг, аж үйлдвэрийн баазыг хөгжүүлэх, Умард туйлын оршин суугчдын амьдралын нөхцөлийг дээшлүүлэх, орон нутгийн өвөрмөц онцлогтой соёл, уламжлалыг хамгаалах зэрэг багтаж байна."
Умард туйл бол нэг том эрдэнэсийн сан юм. Тэнд алт, нефть, байгалийн хий, өнгөт металь зэрэг байгалийн баялаг бий бөгөөд баялгийг хайн олборлох, нээн хөгжүүлэх нь нэлээд доод түвшинд байна. Умард туйлын нийт талбайн гуравны нэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд Орос аль эртнээс Умард туйлыг хөгжүүлж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд, Умард туйлын бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашигласны үр дүнд Оросын Умард туйлыг хөгжүүлэх эрч хүч нэмэгдсэн гэнэ. Өдгөө, Оросын ДНБ-ний 10 хувийг Умард туйлыг хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа бөгөөд энэ харьцаа улам нэмэгдэж байна. Умард туйлын бүс нутгийн хамтын ажиллагааны тухай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ингэж ярьсан юм.
"ОХУ бүтээлч, чанартай, хамтын ажиллагаанд нээлттэй байр суурь баримталж байгаа бөгөөд хамтын ажиллагаанд олон ашигтай нөхцөл бүрдүүлж өгөх болно. Бид Умард туйлын эдийн засгийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулж, 150 гаруй төсөл, хэдэн их наяд рублийн хөрөнгө оруулалт хийсэн."
2014 онд, ОХУ Умард туйлын бүс нутгийн 2020 он хүртлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан юм. Гэвч эдийн засгийн хямрал, банк санхүүгийн асуудлаас болж зарим төслийг бодитоор хэрэгжүүлж чадаагүй байна. Удалгүй Умард туйлын 2025 он хүртлэх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, төр улс, аж ахуйн нэгжүүд хамтдаа хөрөнгө оруулах хэлбэрээр Умард туйлын бүс нутгийг хөгжүүлэхээр болжээ.
Умард туйлаар дамжуулан Евро Азийн умард усан замыг холбох нь ОХУ-ын дэвшүүлсэн хамтын ажиллагааны нэг төсөл юм. Цаг уур дулаарч байгаа нь умардын усан замын эдийн засгийн үнэ өртөгийг улам их болгожээ. Тэнгис дэх хонгилын тээврийн хүчин чадал ирээдүйд хэд дахин өснө гэж ОХУ үзэж байна. Нэгэнт хэрэгжүүлсэн Умард туйлын бүс нутгийн "Ямал шингэн байгалийн хийн төсөл" умардын усан замын тээврийн хэмжээг нэмэгдүүлжээ. Энэ төсөлд 7 орны компани оролцсоны нэг нь Петро Чайна компани юм. Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, 2016 онд Петро Чайна умардын усан замаар Ямал шингэн байгалийн хийн төслийн барааг олон дуаа тээвэрлэсэн байна.
Хятад улс Умард туйлын зөвлөлийн ажиглагч орон, Умард туйлын ашгийн холбогдогч талын хувьд ОХУ-тай Умард туйлын бүсэд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Хятадын төрийн зөвлөлийн дэд сайд Ван Ян Умард туйлын чуулга уулзалтын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ:
"Бид хууль зүйн дагуу Умард туйлын баялгийг ашиглах болно. Хятадын аж ахуйн нэгжүүд Умард туйлын усан замын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож, зам тээврийн худалдааны ашгийг ахиулж, хэвийн болгохыг дэмжиж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд Умард туйлын баялгийг ашиглахад оролцож, Умард туйлын орнуудтай цэвэр эрчим хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг сайшаана."
Хятад, Орос хоёр улс "white sea-Komi-Ural"-ын төмөр зам, Архангельск хотын гүний боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг авч хэлэлцэж, Умард туйлын хамтын ажиллагааны салбарыг өргөтгөжээ.
Ван Ян: "Хятад улс Умард туйлын бүс, бүсийн гаднах улс орнуудтай бодлогын хэлэлцээгээ эрчимжүүлж, Умард туйлын энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалахад бэлэн байна. Хэрвээ энх тайван, бүс нутгийн тогтвортой орчин үгүй бол Умард туйлын хөгжил, хамтын ажиллагааны тухай ярих боломжгүй. Умард туйлыг энх тайвнаар ашиглахыг Хятад улс санал болгож байна" гэжээ.
Путин: "Умард туйл бол энх тайвны бүс юм. Умард туйлын бүтээлч чанартай яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны орон зайг хэвээр хадгалах нь маш чухал. Олон улсын хууль дүрмийн дагуу, олон асуудлыг үр ашигтай зохицуулж болно" гэжээ.
\Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |