|
|
||
4-р сарын 4-нд Бельгийн өмнөд нутгийн Ardennes өндөрлөг дэх Хан Карстын зэрлэг амьтны байгалийн дархан цаазат бүс , уугуул нутаг руугаа буцах гэж буй тахийг үдэх арга хэмжээ зохиожээ.
Тус арга хэмжээний үеэр Хятадаас Бельгид суугаа элчин сайд Чюйшин: "Удалгүй Хятадад хүргэгдэх гэж буй тахь нь Бельгийн Хятад дахь "элчин сайд" юм. Эдгээр тахь Шиньжянд хүргэгдсэний дараа Бельгийн Валлония бүс, Хан Карстын зэрлэг амьтны байгалийн дархан цаазтай бүсийн нэр хүнд Хятадын ард түмний дунд ихээр дээшлэх болно гэжээ.
Хан Карстын зэрлэг амьтны байгалийн дархан цаазтай бүс тахийн хоёр азаргыг мөн өдөр Чехийн Прага хотын амьтны хүрээлэнд хүргэсэн байна. Хятад, Европын нэгдсэн хяналт шалгалт, хорио цээрийн үйл явцыг өнгөрүүлсний дараа, нэг азаргыг энэ оны 9-р сард бусад 5 тахитай хамт, Европын амьтны хүрээлэн, аквариумуудын холбооноос Шиньжянд хүргэж, өсгөж үржүүлэх болно.
Тахь бол дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу юм. Одоогоор тахийн тоо толгой дэлхийд ердөө 1300 гаруй байгаа гэсэн тоо бүртгэл бий. Тэдгээрийг гол төлөв хүний хүчээр арчлан өсгөж байна.
Тахь Шиньжяны Зунгарын хотгор, Ганьсү, Өвөр Монголын уулзвар нутгаар байсан бөгөөд 19-р зууны 80-аад оны үед Оросын судлаач Николай Пржевальский олж мэдэн, анх удаа дэлхий дахинд мэдээлснээр Пржевальскийн адуу гэж нэрлэх болжээ. Учир нь түүхэнд Европ, Америкийн судлаачдын баг ан агнуур хийх, байгаль орчны хүчин зүйлийн нөлөөнөөс болж, Хятадын тахь 20-р зууны 60-аад оны үед үндсэндээ устсан байна. Дэлхийн устгах шахсан ховор амьтныг хамгаалахын тулд, олон орон олон улсын үржлийг зохицуулах төлөвлөгөө гаргаж эхэлсэн байна. 1986 оноос хойш, Хятадын Ойн аж ахуйн яам Их Британи, Герман зэрэг орноос тахь оруулж эхэлснээс хойш тахийн нутаг зэрлэг адуугүй байх түүхийг эцэслүүлжээ.
Шиньжяны Жимсайр сяний Лаотай суурины баруун хэсэг дэх 600 га талбай бүхий газар өөртөө засах орны тахийг тэжээн үржүүлэх судалгааны төв бий. Азидаа хамгийн томд тооцогдох тахийн тэжээн үржүүлэх баазад одоо 93 тахь бий. Тэнд 2016 оны 4-р сараас хойш 8 унага төржээ.
ШУӨЗО-ны зэрлэг адууны үржлийн судалгааны төвийн үйл ажиллагааны хэсгийн дарга Ванцэнь: "Олон жилийн хүчин чармайлтаар, 180 гаруй зэрлэг адууг Каламайли уулын байгалийн дархан цаазтай бүсэд тавьснаар жинхэнэ зэрэг адуу болсон" гэжээ.
Үүнээс гадна, 2010 оноос хойш, Хятадын Ойн аж ахуйн үндэсний газар Дүнгуаны үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай Шихү бүсийг сонгон "зэрлэгшүүлэх төлөвлөгөө" хэрэгжүүлж, хоёр удаа нийт 28 тахийг байгальд тавьсны 11 нь гүү байжээ. 6 жил байгальд тавьснаар тахийн сүрэг олон удаа салж, нийт 5 сүрэг болжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |