|
|
||
Палестины ресторан, буудал, өөртөө үйлчлэх дэлгүүрүүд бүгд эрэгтэй үйлчлэгчтэй байдаг. Гэвч 2011 оноос эхэлж нэг кофены газар эмэгтэй үйлчлэгч авснаар тэр хүн Палестины кофены газрын анхны эмэгтэй ажилтан болжээ. Тэр газар "Мэлрэг цэцгийн кофе" хэмээх нэртэй. Одоо та бүхэнд ХОУР-гоос Палестинд суугаа сэтгүүлч Янь Сүй, Сүнь Линли нарын Наблус дахь кофены газраас бэлтгэж ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Наблус бол Палестины хойд хэсгийн уулын хот юм. "Мэлрэг цэцгийн кофе" Наблус хотын хуучин төв замын дагуу байдаг ба дэлбээгээ нээсэн мэлрэг цэцгийн зураг бүхий замын тэмдгээр тэр газрыг олоход амархан. Яагаад мэлрэг цэцгээр кофены газраа нэрлэсэн тухай "Мэлрэг цэцгийн кофе"-ны газрын эзэн Жак Саада ингэж ярьж байна.
"Мэлрэг цэцэг бол сарнай цэцгийн дараа ордог хүмүүсийн хайрлаж бахархдаг цэцэг юм. Мэлрэг цэцэг Палестинаас гадна Хятад, Сири, Ливан, Европын орнуудад ургадаг. Олон хүн охиндоо "Мэлрэг цэцэг" гэдэг нэр өгдөг. Мэлрэг цэцгийн англи дуудлага нь араб хэлтэй төстэй, иймээс нутгийн хүмүүс болон гаднын хүмүүс энэ нэрийг амархан тогтоодог. Гуравт, мэлрэг цэцэг бол Арабын уран бүтээлчдийн дуртай цэцэг юм."
Жак Саада энэ жил 56 настай, Палестинд төрсөн, 10 настайгаасаа эхэлж Арабын уламжлалт кофед дуртай болжээ. Хожим нь гэрийн бүлийнхнээ дагаж Ливи-д цагаачилж, дараа нь Америкийн Сан Франсиско хотод очиж, бизнесийнхээ үндсийг тавьсан байна.
Арабын орнуудад нэр хүндтэй буудал, ресторанд голцуу ахимаг насны эрэгтэй үйлчлэгчид ажилладаг. Харин Мэлрэг цэцгийн кофены газрын Наблус дахь салбар 26 ажилтантай ба тэдгээрийн 10 нь эмэгтэй ажилтан юм. Саада: "Мэлрэг цэцгийн кофены газрыг анх байгуулагдах үед залуу бүсгүйчүүлд, ялангуяа эмэгтэй оюутнуудад ажлын байр гаргаж өгөхийг хичээсэн" хэмээн ярьж байлаа.
"Бид эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй. Миний охин Мэлрэг цэцгийн кофены газар ажилласан анхны эмэгтэй ажилтан. Дараа нь бид эмэгтэй оюутан хөлсөлсөн. Палестин улс ардчилал, эрх тэгш байдлыг эрхэмлэдэг. Манай кофены газрын эрэгтэй, эмэгтэй ажилтнууд адилхан цалин авдаг. Тэдэнд сард хоёр удаа цалин өгдөг. Би эмэгтэй ажилтнуудаа өөрийн охин, эгч дүү нар шигээ санадаг. Бид эрэгтэй, эмэгтэй ажилтанд эрх тэгш ханддаг."
Кофе газрын эмэгтэй үйлчлэгч Гайдир Зин Ал-Дин бол тус кофены газраас нэг км зайд байдаг Палестины нэр хүндтэй Нажахын Их Сургуульд сурдаг. Тэрээр: "Нажахын Их Сургуульд одоо 26 мянга гаруй оюутан сурч байна. Манай сургууль бол Палестины хамгийн том ерөнхийлсөн чанартай их сургууль юм" хэмээн ярьж байлаа.
"Кофены газар анх ашиглалтад орох үеэс би энд ажилласан. Би энэ ажилдаа их хайртай. Энд би олон юм сурч, их ч өөрчлөгдсөн. Би Нажахын Их Сургуульд уран зургийн мэргэжил эзэмшиж байна."
15 цагийн үед Мэлрэг цэцгийн кофены газар голдуу залуу бүсгүйчүүд ирдэг. Тэд кофе ууж, нарийн боов иднэ. Уран зураач, залуу бүсгүй Мажид Ассали нөтбүүк дээрээ юм бичиж байлаа. Тэрээр "Мэлрэг цэцгийн кофены газар бол хамгийн дарамтгүй газар" хэмээн ярьсан юм.
"Энд надад таатай санагддаг. Миний ажилд нам гүм орчин хэрэгтэй. Би эндхийн аль нэг буланд суугаад кофе ууж, нөтбүүкээ нээж ажиллах дуртай. Зарим хүн хуучин үзэл суртлаас болж, эмэгтэйчүүдэд ажил олгох тухай хоцрогдсон үзэлтэй байдаг. Миний бодлоор, эмэгтэйчүүд ажиллах ёстой. Эмэгтэйчүүдийн 99 хувь нь сайн ажиллаж чадна."
Мэлрэг цэцэг кофены газрын эзэн Саада: "Манай кофены газрын нөлөөгөөр олон нийтийн үйлчилгээний олон салбар эмэгтэй ажилтан авдаг болсон. Наблус хотод кофены газрын хоёр дахь салбартаа эмэгтэй ажилтан авч байна. Удалгүй гурав дахь салбараа нээхээр төлөвлөж байна."
\Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |