• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн цомын төлөөх роботын тэмцээн болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-11 16:48:54

Орон нутгийн цагаар 4-р сарын 7-нд, Дэлхийн цомын төлөөх роботын 12 дахь нээлттэй тэмцээн Ираны нийслэл Тегеран хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж, Иран зэрэг олон орны 300 гаруй баг оролцов. Тэнд хөл бөмбөг тоглодог олон зүйлийн робот, шинэ зураг төслөөр хийсэн нисгэгчгүй аппаратын загвар, маш сонирхолтой олон төрлийн робот хоорондоо уралдаж байв.

Энэ удаагийн нээлттэй тэмцээнийг Иран дахь дэлхийн цомын төлөөлөх роботын тэмцээний үндэсний хороо, Qazvin-ий чөлөөт их сургуультай хамтран зохион байгуулж, Хятад, АНУ, Герман, Энэтхэг, Сингапур зэрэг орны 150 баг оролцжээ. Үүнд Нанькай Их Сургууль, Жэжяны Их Сургууль зэрэг дээд сургуулиас баг томилж, нээлттэй тэмцээнд оролцуулсан байна. Жэжяны Их Сургуулийн 9 хүний бүрэлдэхүүн бүхий баг роботын хөл бөмбөгийн тэмцээнд оролцож, Герман, Ираны багтай тус тус 6 бүрэлдэхүүн бүхий роботын хөл бөмбөгийн тэмцээнээр өрсөлдсөн байна. Жэжяны Их Сургуулийн оюутан Хуан Зэ-Юань: "Тус сургуулийн баг програм, цахилгаан гүйдлийн сэлбэг, механик зэрэг гурван хэсгээс бүрдэж, өөр өөрийн ажил үүргийнхээ дагуу тэмцээнд бэлдсэн" хэмээн ярьж байлаа. Тэрээр роботын хөл бөмбөгийн тэмцээний үйлдлийн дүрмийн талаар ингэж танилцуулсан юм.

"Роботын хөл бөмбөгийн тэмцээн бол ROBOCUP олон улсын тэмцээний салбар төрөл бөгөөд 6х9 метр талбайд, хөл бөмбөгийг Golf-ийн бөмбөгөөр орлуулж тоглодог. Манай робот диаметр 18 см бөгөөд 6 роботын бүрэлдэхүүнтэй өрсөлддөг. Тэмцээний явцад манай робот камераараа зураг авч, авсан зургаа компютерээр цуглуулснаар, робот болон хөл бөмбөгийн тухай мэдээллийг олж авдаг. Эдгээр мэдээлэл интернэтээр дамжин бидэнд ирснээр роботоо хянаж чаддаг."

Сингапурын шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн баг нисгэгчгүй аппаратаар авран туслах ажиллагаанд туслах тэмцээний төрөлд оролцов. Энэ тэмцээний төрлийн хувьд, нефьтийн цооногт гал түймэр гарч, хүмүүс тэнгист унаснаар бодож, тэмцээнд оролцож буй баг тамирчид нисгэгчгүй аппаратаар ослын газарт үнэлгээ өгч, авран туслах объектын байршлыг тогтоохоор болсон байна. Сингапурын шинжлэх ухаан, технологийн дээд сургуулийн багш Danny Lee: "Би анх удаа Иранд ирж, тэмцээнд оролцож байна. Энэ удаад манай сургуулийн цахилгаан болон электрон инженерийн ангийн 6 оюутан ирсэн. Дэлхийн цомын төлөөх роботын тэмцээнээр дамжин шинжлэх ухаан, технологийн ур чадвараа дээшлүүлж, тэмцээнд оролцогсдын судалгааны үр дүнгээс хуваалцахыг хүсэж байна" гэжээ.

"Бид нисгэгчгүй хоёр аппарат авчирсан. Нэг нь автоматаар нисэж, өөр өөр газар очин, зураг аваад буцаж ирдэг. Тэр зургийг нь компютерт оруулан байршлыг нь хайж олдог. Мөн тэр зургаас ч байршлыг нь олж харж болдог. Байршлын хэмжээ нь метр орчим байвал зураг авч болдог."

Тэмцээнд олон оюутан идэвхтэй оролцсноос гадна, дэлхийн цомын төлөөх роботын энэ удаагийн тэмцээнд дунд сургуулийн цөөнгүй сурагч идэвхтэй оролцжээ. Эдгээр хүүхдийн зураглан төсөвлөсөн роботын тусгай үзэсгэлэнд, зам харилцааны ухаалаг систем, гоожуурын ус цэвэршүүлэх ухаалаг систем зэрэг сонирхолтой зураг төсөл байсан юм. Үүнд, Тегераны Farzanegan ахлах сургуулийн багийн ахлагч Bahar Habibpoor, 6 сарын хугацаа зарцуулан байж төсөвлөсөн цэцэг усалж, арчилдаг ухаалаг төхөөрөмжөө танилцуулав.

Bahar Habibpoor: "Манай баг 5 гишүүнтэй, бүгд 15-16 настай, энэ төхөөрөмжийг бүтээсэн гол зорилго бол орчин үеийн хүмүүс цаг наргүй ажилладаг болохоор, цэцэг усалж арчилдаг иймэрхүү ухаалаг төхөөрөмж тэдэнд их тус болох юм гэжээ. Тэр төхөөрөмжөө ингэж танилцууллаа.

"Бид энэ төхөөрөмждөө нэр өгөөгүй байгаа. Энэ бол хүмүүст тусалж цэцэг ногоо усалж, арчилдаг. Энэ төхөөрөмж хоёр дэвүүрээрээ дулааны хэмжээг хянаж, нэг ухаалаг хөшгөөрөө гэрэл хянадаг, хэрэв нарны гэрэл ихэдвэл, хөшиг автоматаар бууж ирдэг. Мөн шороонд мэдрэгч суулгаж, шорооны чанарыг хэмждэг. Хэрэв ус хүрэлцээгүй байвал усалж, ус ихэдвэл төхөөрөмж ажиллахгүй болдог."

Эх сурвалжид тэмдэглэснээр, Иранд болж буй энэ удаагийн нээлттэй тэмцээн их сургууль, дунд сургууль, үлгэрлэн дууриах зэрэг гурван хэсгээс бүрдэж байна. Үүнд их сургуулийн хэмжээний тэмцээн 11 төслөөс бүрдэж, хүн дүрстэй робот, дунд оврын роботын хөл бөмбөгийн тэмцээн, үйлдвэрлэлийн робот, уул уурхайн олборлолтын робот зэргийг хамарч, үлгэрлэн дууриах хэсгийн тэмцээнд авран туслах, хоёр хэмжээст загварчилсан хөл бөмбөгийн тэмцээн, гурван хэмжээст загварчилсан хөл бөмбөгийн хамтарсан тэмцээн болон загварчилсан робот зэрэг дөрвөн төрөл багтаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе