• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёл урлагийн мэдээ

CRI       (GMT+08:00) 2017-04-13 14:41:07

Хятадад гарсан "Нийтээрээ ном унших тухай тогтоол"-ын талаар саяхан олон нийтээс санал авчээ. Санал өгсөн олон хүн, номыг хэвлэхдээ олон нийтийн газар уншихад тохиромжтой насны ангиллыг тодорхой заасан байхыг санал болгосон байна. Саяхан Францад Каннын кино наадам болж, Хятадын 100 шахам дэлгэцийн бүтээл өрсөлдсөн байна. ХОУР-гийн сэтгүүлч Ли Вэй-гийн бэлтгэсэн соёл урлагийн тухай эдгээр мэдээлэлтэй танилцана уу.

2015 онд хийсэн статистик бүртгэлээс үзвэл, Хятадын иргэн нэг бүр дунджаар цаасан хэвлэлийн 4.58 ном уншсан байна. Энэ нь америкчууд 7, япончууд 8, өмнөд солонгосчууд 11 ном уншсантай харьцуулбал нэлээд зөрөөтэй байна. Нийтээрээ ном уншиж хэвших, ялангуяа хүүхэд залуусыг номонд дуртай болгохын тулд Хятадын Төрийн зөвлөлийн Хууль зүйн алба саяхан "Нийтээрээ ном унших тухай тогтоол"-ын талаар олон нийтээс санал авчээ. Саналаа өгсөн хүмүүсийн олонх нь, өөр өөр насны ангиллын хүүхдийн хөгжилд зохицуулан, ном уншихыг шат дараатай нэмэгдүүлж, хэвлэлийн газрууд хэвлэмэл бүтээгдэхүүнээ олон нийтийн газар уншихад тохиромжтой насны ангиллыг тодорхой заасан байх ёстой гэж үзсэн байна. Соёл судлаач Тань Фэй энэ тухай ингэж ярьсан юм.

"Энэ журамд юуны өмнө хүүхэд залууст ямар ном унших нь зүйтэйг мэдүүлэх ёстой. Хоёрт, менежмент, сурталчлан түгээх талаар улам илүү дүрэмжсэн тогтоол гаргах нь ном уншихтай холбоотой ерөнхий үйлдвэрлэлд маш сайн суурь тавих юм."

Сургуулийн номын сан, судалгааны байгууллагууд олон нийтэд ном унших үйлчилгээ үзүүлэхийг дэмжинэ. Номын дэлгүүрүүд шилдэг номнуудаа сурталчлан, өөрийн нөхцөл боломждоо үндэслэн ном унших орон зай гаргах, ном унших үйл ажиллагаа өрнүүлэхийг дэмжих хэрэгтэй гэсэн санал олноор иржээ. Чанчүнь хотын Хятад Анагаах Ухааны Их Сургуулийн номын сангийн захирал Цүй Вэй: "Ингэх нь их дээд сургуулиуд ном унших туршлагыг олон нийттэй хуваалцахад ашигтай" хэмээн ярьж байлаа.

"Мэдээллийн эрин үед хэвлэлийн бүтээгдэхүүн өргөжин дэлгэрэх хандлагатай болж байна. Уншигчдын хувьд маш олон номноос алийг нь унших вэ гэдэг сонголт хийхэд бэрх болжээ. Их сургуулийн номын сангийн хувьд, оюутнуудад ном уншихыг үлгэрлэх, олон нийтэд ном уншихын ашиг тусыг танилцуулах үүрэгтэй юм."

-Таслал-

Саяхан Францын Каннын кино наадам болж өнгөрлөө. Тус наадамд Хятадын 100 шахам компани оролцож, олон улсын хамтын ажиллагааны боломжоо өргөтгөжээ. Энэ наадмаар видео нэвтрүүлэг хийдэг олон компани Хятад улсын кино бүтээлүүдийг танилцуулан, гадаадын орнуудад дэлгэцээр гаргахыг зорьсон байна.

Хятадын компаниуд хамтарсан болон тус тусын үзэсгэлэнгийн бүсээ ажиллуулж, кино, олон ангит кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, соёл урлагийн нэвтрүүлэг зэрэг олон төрлийн бүтээлээ танилцуулжээ. Европын зах зээлд баримтат киног илүү үздэг онцлогтой тул Хятадын олон улсын телевизийн компани 10 орчим баримтат киногоо түлхүү танилцуулав. Үүнд Хятадын дэд бүтцийн барилга байгуулалтыг тусган харуулсан "Том төсөл 2", "Хятад орныг агаараас зураглахуй" зэрэг өндөр үзүүлэлттэй баримтат кинонууд багтсан байна. ХОУР-гийн орчуулсан Хятадын кино телевизийн сонгодог бүтээлүүдийг Каннын наадамд оролцуулж, сүүлийн үед шинээр орчуулж, бүтээсэн Франц, Швахили хэлний "Баруунш зорчсон тэмдэглэл", Орос хэлээр орчуулсан "Улаан асрын зүүд", Чех хэлээр орчуулсан "Туулайн домог", Араб хэлээр бүтээсэн "Ду Ла-лагийн үлгэр" зэрэг олон бүтээлийг танилцууллаа. Үүнээс гадна iQIYI, QQ зэрэг видео сурвалжийн индрүүд тус тусын бүтээлээ үзэгчдэд танилцуулсан байна.

-Таслал-

1986 онд үүсгэн байгуулсан Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн бол цар хүрээгээр хамгийн том олон улсын номын үзэсгэлэнгийн нэг юм. Энэ оны Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн 8-р сарын 23-27-нд зохиогдох бөгөөд нийт 90 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий үзэсгэлэн гаргах юм. Энэ сарын 5-нд Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн хурал болж, Хятадын алдарт зохиолч Лю Жэнь-Юнийг энэ жилийн үзэсгэлэнгийн ном уншихыг сурталчлах элч болгосныг мэдэгджээ. Лю Жэнь-Юнь: "Ном уншина гэдэг нэг төрлийн сонирхолтой хобби юм. Уран зохиолын бүтээлийг түгээх замаар өрнө, дорнын соёлын харилцаа, солилцоог ахиулах талтай" гэжээ.

"20, 30 жилийн өмнө Хятадын зохиолчдын тухай Европчуудын ойлголт нийгэм, улс төрийн тухай дүрслэн бичдэг зохиолчдоор хязгаарлагдаж байлаа. Гэтэл сүүлийн үед, гадаадад явж байхад надад хамгийн их анзаарагдсан зүйл бол барууны уншигчид буцаад амьдрал, утга зохиолын талаар бичсэн зүйлийг илүү анхаардаг болжээ. Тухайлбал, "Би Пань Жинь Лянь биш" ном Францад хэвлэгдсэнээс хойш нэг хүн: Би урьд нь Хятадын ард иргэдийг сэтгэдэггүй хүмүүс гэж боддог байлаа. Харин энэ номыг уншаад, эгэл жирийн тосгоны нэг хятад бүсгүй ганц үгний утга учрыг 20 жил тунгаан бодож, 20 жилийн хугацаа зарцуулан байж тэр үгний алдааг залруулахаар шийдэж, тэмүүлсэн байдаг. Зохиолчын хэлэх гэсэн санааг их хүндэтгэж байна хэмээн надад ярьсан шүү."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе