• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоолны соёл Хятад, Америк иргэдийн солилцоог ахиулж байна

CRI       (GMT+08:00) 2017-04-19 11:11:25

Хятад Америк хоёр орны харилцааны явцад, амтат хоол үргэлж чухал үүрэг гүйцэтгэдэг. 30 жилийн өмнөөс Хятадад орж ирсэн Америк маягийн шарсан тахиа, дахин Хятад маягийн гамбургер болоод Нью Йоркт алдаршиж, бас дахин өөр өөр соёл агуулсан "буузан Pizza" болон хувирчээ, Хятад Америк иргэд хоорондын солилцоо хоол хүнс хэмээх онцгой зуучлагчаар дамжин тасралтгүй урагш ахиж байна.

"Үйлчлүүлэгч: Хайрсан боов, үхрийн мах, өндөгтэй будааны шүүс авъя.

Үйлчлэгч: Хайрсан боов, үхрийн мах, өндөгтэй будааны шүүс."

Өглөө 8 цаг гэхэд, Бээжингийн Чяньмэнь гудамжны KFC дүүрэн хүнтэй байлаа. Энд өглөөний цай ууж байгаа хүмүүсийн дотор Бээжинд жуулчлан ирсэн, тогтмол ажилдаа яарсан сэхээтнүүд байв. Хятадууд KFC идэх нь энгийн зуршил болжээ. Харин 30 жилийн өмнө, Хятадын энгийн иргэдийн хувьд Америк маягийн шарсан тахиа иднэ гэдэг амар юм биш байлаа. 1987 онд, Хятадын эх газрын анхны KFC Бээжингийн Чяньмэньд нээгдсэн юм. KFC-ийг үүсгэн байгуулагч Yum Brands группийн ТУЗ-ийн дарга бөгөөд тэргүүн эрхлэгч Joey Wat ингэж ярьж байна.

"Тэр үед, Хятадад байгуулсан барууны орчин үеийн сүлжээ рестораны хувьд, Хятадад маш шинэ сэвүүн зүйлд тооцогдож байв. Уртаас урт дараалалд зогсож байж KFC-гийн шарсан тахиа иддэг байлаа."

30 жилийн дараах өнөөдөр, Америк маягийн түргэн хоол Хятад даяар түгээд зогсохгүй хятадуудын сонирхолд нийцүүлэхийн тулд, хүнсний соёлын уялдааг бүрдүүлж байна. Өнөөдөр хятадууд KFC ороод Америк маягийн шарсан тахиа амталж болохоор барахгүй хайрсан боов, өндгөн боов, ороомог зэрэг Хятад маягийн хоол авч идэх болсноор, Хятад Америкийн нийгэм соёлын солилцоог ахиулсан байна. Joey Wat:

"Манай өндгөн боов бол, Макаогийн хүнс юм. Дэлхийн хэмжээнд анх KFC-ийг Хятадад дэлгэрүүлж эхэлсэн. Жижигхэн өндгөн боовны хувьд, маш хялбар бүтээгдэхүүн ч түүнийг хийнэ гэдэг тийм ч амар биш юм. Орон нутагт нь хийж, энд нь шинэчилсэн бүтээгдэхүүн хятадуудын таашаалд сайн нийцдэг юм."

Үнэн хэрэгтээ, хүнсний бүтээгдэхүүн амтны шаардлага хангаад зогсохгүй маш олон хүний дурсамжийг тээдэг юм. 80, 90-ээд оноос хойш төрсөн хятад залуусын хувьд, KFC, Макдональдс, Pizza Hut зэрэг Америк маягийн түргэн хоолны соёлоос хүүхэд насны үнэр амт санагдах төдийгүй тэдэнд Америкийн соёлыг ойлгох, Хятад Америкийн солилцоог ахиулах хаалгыг нээж өгсөн юм. Бээжингийн охин Ли Шяоми бол тэдний нэг юм. Тэрээр Хятадын хэвлэл мэдээллийн их сургуулийг төгссөнийхөө дараа буюу 10 жилийн өмнө Америкийн Миннесотад очиж, гадаадад суралцах оюутны амьдралаа эхлүүлсэн юм. Одоо тэр Америкт телевизийн нэвтрүүлэг найруулдлаг. Ли Шяоми 10 жилийн хугацаанд, хоёр орны иргэд хоорондын харилцааны өөрчлөлтийг мэдэрсэн байна.

"Тэр үед АНУ-ын төв баруун нутагт хятадууд маш цөөн байсан болохоор, орон нутгийн хүмүүс хятад соёл, Хятадын нийгэм соёлтой нэлээд хязгаарлагдмал байдлаар харилцаж солилцож байв. Хятад хоол, күнфү зэргийг хэвлэл мэдээллээр хязгаартай танилцуулж байлаа. Ингэснээр тэндхийн иргэд Хятадын соёлыг буруу ойлгож байв. Би анх Америкт ирэхэд, ангийнхан маань надаас "нисэх онгоцоор ирсэн үү, усан онгоцоор ирсэн үү" гэж асуудаг байлаа."

Ли Шяоми Америкт амьдарсан 10 жилд, Хятадын эдийн засаг хурдтай өсөж, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болов. Эдийн засгийн сэргэн мандалттай адилаар америкчууд Хятадын соёлыг их сонирхож байлаа. Ли Шяоми:

"Хятадын алдартай уран бүтээлчид жил бүр Америкт очиж тоглодог болсон. Бээжин дуурь, цирк, дууны концерт тоглодог. Эдгээр тоглолт америкчуудын анхаарлыг маш их татдаг. Хятад, Америк нийгэм соёлын солилцоогоо эрчимжүүлснээр, америкчууд Хятадын тухай улам сайн ойлгодог болсон. Саяхан Нью-Йоркийн хувцасны загварын долоо хоног болж өнгөрлөө. Ер нь хэдэн жилийн өмнө, энд Хятадын зохион бүтээгч цөөн байлаа. Одоо Нью-Йоркийн загварын долоо хоногт Хятадын загвар зохион бүтээгчид байнга оролцдог болсон."

Ли Шяомитай адилаар, Хятадаас жил бүр 300 мянга гаруй оюутан Америкт очиж суралцдаг. Мөн Америкийн олон оюутан Хятадад сурч байна. Хятадын Боловсролын яамны бүртгэлээс үзвэл, ноднин Америкийн 20 гаруй мянган оюутан Хятадад суралцжээ. 20 жилийн өмнө, энэ тоо ердөө 1000 гаруй байсан юм. Америкийн иргэн Loren Heinold Харвардын Их Сургуульд байхдаа хятад хэл сурчээ. Тэр дараа нь Хятадад суралцсан банйа. Хятадад 10 гаруй жил амьдарсан тэрээр, Хятадын өөрчлөлтийн талаар гүнзгий сэтгэгдэлтэй байлаа.

"Тэр үед би Бээжингийн Их Сургуулийн олон улсын харилцааны дээд сургуульд сурдаг байлаа. Ихэнх хичээлийн хувьд, нэг ангид 200 гаруй оюутан суудаг. Тэр дунд ганц би л америк хүн байсан. Гэтэл ойрын жилүүдэд маш их өөрчлөлт гарсан. Би Харвардын Их Сургуульд орохдоо, юу сурахаа мэдэхгүй байсан. Хятад хэл сурах нь надад нэг ёсны сорилт байлаа. Харин Хятад улс миний гэр болно гэж бодоогүй явжээ."

Сүүлийн үед, Loren Heinold болон түүний америк найз Alex Cree нарын хийсэн шинэ хэлбэрийн хүнсний бүтээгдэхүүн болох "буузан Pizza" интернэтээр шуугиан тарьж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе