|
|
||
"Ирээдүйн үр" гэдэг бол Хуавэй компанийн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх томоохон төсөл юм. 2008 оноос эхлээд дэлхийн хэмжээнд "Мэдээлэл холбооны үр тарих" төлөвлөгөө хэрэгжүүлж, ICT салбар дахь чадвартай залуусыг олж илрүүлэх, шинэ мэдлэгийг уламжлах, соёл, техник, технологийг түгээх замаар тэднийг бүс нутгийн дижитал хөгжлийн үйл явц, ICT-ын хөгжилд гар бие оролцуулж байна. Энэ тухай ХОУР-гаас Польшид суугаа сэтгүүлч Ши Гуаний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Хуавэй гадаад улсын орон нутгийн захиргаа, дээд боловсролын байгууллага, орон нутгийн бусад байгууллагатай хамтран ажиллаж, шилдэг оюутан, засгийн газрын ICT-гийн залуу ажилтныг сонгож, Хятадын Хуавэй компанийн төв байранд суралцаж ажиллах боломж олгон, олон улсын хүрээнд ажиллах туршлагаас суралцуулж байна. Энэ төсөлд хамрагдсан хүмүүс 5G, LTE, үүлэн тооцоолол зэрэг шилдэг техник, технологи эзэмших бөгөөд Хуавэй-гийн мэргэжилтний зохион байгуулсан бэлтгэл дамжаанд хамрагдан, Хуавэй-гийн лабораторид хамгийн сүүлийн үеийн шинэ ICT технологиос суралцан, өөрөө туршилт хийж болох юм. 2015 онд зохиосон "Ирээдүйн үр" тэмцээнд Польшийн Вроцлав хотын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Бартломей авьяас чадвараараа шалгарч, Хятадад очиж дадлага хийх 12 хүний тоонд оржээ.
Тэрээр хэлэхдээ, "Би ICT болон мэдээлэл холбооны тухай олон хичээлд суусан ч эдгээр машин тоноглол хэрхэн ажилладгийг үзээгүй байлаа. Хуавэй-гийн гаргасан "Ирээдүйн үр" төлөвлөгөөнд хамрагдсанаар бидэнд Хуавэй-гийн лабораторитай танилцах боломж нээгдсэн. Бид газар дээр нь очиж, нүдээр үзэж, гараар тэмтэрч, эдгээр тоног төхөөрөмжийг ашиглан, хэрхэн ажиллаж буйг судаллаа. Энэ төлөвлөгөөнд оролцсон бүх хүн энд ажиллаж болно гэж би бодож байна."гэжээ.
"Ирээдүйн үр" төлөвлөгөөг 2014 онд Польш, Болгарт, 2016 оны 6-р сард Литва-д, 10 дугаар сард Чехд, 11-р сард Словакт амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл олон улсад зориулсан хандивын төсөл боловч хэрэгжих явцад бэрхшээл тохиолдож байсан гэнэ.
"Анх хэрэгжүүлэх үед бид сургуулиудтай зөвшилцөх, хэрхэн хэрэгжүүлж, тэмцээн зохион байгуулах, сурталчилж түгээх зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан. Гэвч хэдэн жил дараалан хэрэгжүүлж чадсан бөгөөд Польшийн засгийн газар дэмжиж, тусалсны ачаар одоо Польшийн байгалийн шинжлэх ухааны топ 12 сургуультай хамтран ажиллаж, оюутнууд ч идэвхтэй оролцож байна. Мөн үүний үр дүнд зарим оюутан тэмцээнд шалгарч, Хятадад очиж суралцаад Польш дахь Хуавэй компанид ажилд орсон юм."
2016 оны байдлаар "Ирээдүйн үр" төслийг 67 улс орон, бүс нутагт хэрэгжүүлж, 150 гаруй их дээд сургуулийн 15 мянга гаруй оюутан үр шимийг нь хүртэж, дэлхийн олон улс орны 2000 гаруй шилдэг оюутан Хуавэй компанийн Хятад дахь төв байртай танилцаж, суралцжээ. Ийм том төсөл хэрэгжүүлсэн тухайгаа Хуавэй компанийн төсөл хариуцсан захирал Хүө Ли-гийн ярьсанд анхаарлаа хандуулна уу.
"Өнөөдөр бид заавал залуустай хамтарч ажиллах ёстой. Яагаад гэвэл залуу хүн л шинийг зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэд бол ирээдүйн мэдээ мэдээлэл, технологийг удирдагчид юм. Иймээс бид тэдэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднийг бэлтгэж, өсөн дэвжих явцад нь олон боломж нээх шаардлагатай. Тэгж байж ICT-ын салбараас ирээдүйд улам олон инновац төрнө."
"Үр" гэдэг хүсэл мөрөөдөл, ирээдүйн бэлэг тэмдэг юм. Польш дахь "Ирээдүйн үр" төслийг хариуцан ажиллаж буй Ван Вэйжин ингэж хэлсэн юм.
"Хуавэй энэ төслөө Польшид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Оюутнуудад бэлтгэл дамжаанд хамрагдаж, дадлага хийх боломж олгоно. Оюутан байхад нь сурч буй мэргэжлийнх нь хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч, тэргүүний техник, технологийг танилцуулна. Үүний зэрэгцээ бид засгийн газар, их дээд сургуулиас бусад судалгааны байгууллага болон Польш түнштэйгээ хамтран ажиллаж, "Ирээдүйн үр" төслийг улам өргөтгөн сайжруулахаар хичээн ажиллаж байна. "
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |