• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ыг сурталчлагч, Германы таксины жолооч Бристоль Кита

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 08:25:18

Ойрын хэд хоногт Европ даяар улаан өндөгний баяр тохиож байгаа юм. Германы алдарт Шэнь Бейл талбайд "Нэг бүс нэг зам" гэсэн хятад бичигтэй улаан туг, Хятад, Германы төрийн далбааг машин дээрээ өлгөсөн такси олны анхаарлыг татаж байлаа. Тэр таксины жолооч Бристоль Кита хэмээх герман эмэгтэй таксины эмэгтэй жолооч найз нартайгаа хамтран "Нэг бүс нэг зам" санаачилгыг сайн дураараа сурталчилж буй нь энэ юм. Энэ тухай ХОУР-гаас Германд суугаа сэтгүүлчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Бристоль Кита 55 настай, Дрезден хотын жирийн нэг таксины жолооч. Тэр энгийн үедээ шөнийн ээлжинд ажилладаг. Кита өнгөрсөн жилийн 3-р сард герман хэлээр хэвлэгддэг "Бээжингийн долоо хоногийн сонин"-гоос БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайд Ши Миндэ-гийн "Нэг бүс нэг зам"-ын тухай сэдвээр өгсөн ярилцлагыг уншжээ. Тэрээр "Нэг бүс нэг зам" санаачилга нь торгоны зам дагуу орнуудад илүү их ажлын байр, эдийн засгийн үр өгөөж өгч байгаа нь олон хүнд хүрэх ёстой гэсэн бодолдоо хөтлөгдөн, сайн дураараа сурталчилгаа хийх саналаа илэрхийлэн элчин сайд Ши Миндэ-д захидал бичсэн байна. Бристоль Кита: "Би "Бээжингийн долоо хоног сонин"-гоос БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдтай хийсэн ярилцлагыг олж уншсан юм. Элчин сайд ярилцлагадаа, шинэ торгоны зам санаачилгад Германы иргэд ч оролцох ёстой гэж хэлсэн байсан. Ингээд би элчин сайдад захидал бичсэн. Хятад, Германы хооронд "нэг бүс нэг зам"-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ улс төрчид болон жирийн иргэдэд ойлгуулж, дэмжлэг авах ёстой. Учир нь тэд ч гэсэн энэ агуу санаачилгыг хэрэгжүүлж буй хүмүүс юм."

Бристоль Кита: "Би ганцаараа биш. Би дөрвөн найзтайгаа хамтран "нэг бүс нэг зам" нэрийн дор нэг хамт олон болсон" хэмээн ярьж байлаа. Тэд улаан өндөгний баярын амралтыг тохиолдуулан таксигаа улаанаар будаж, өөрөө хийсэн "нэг бүс нэг зам" гэсэн бичиг бүхий улаан туг, торгоны замыг сурталчилсан уриа лоозон нааж, Дрезден хотын төв талбайд ухуулах хуудас тарааж эхэлжээ. Тэдний нэг гишүүн Лена Мадрид ухуулах үүрэг хүлээн авсан бөгөөд тэр хятад хэл мэдэхгүй учир тэдгээрийг бичиж бэлдэхийн тулд багагүй хүч зарцуулсан байна.

"Бид "нэг бүс нэг зам" стратегийн тухай мэдээллийг интернетээс хайж, герман, англи хэлээр олсон мэдээллээ Google-ийн орчуулгаар хятад хэл рүү хөрвүүлж, түүнийгээ зураг болгон хоёр, гурван хоног зарцуулж байж бэлдсэн. Хятад хэлгүй болохоор жаахан хэцүү байсан."

Бристоль Китагийн найз Кассия ухуулах хуудас тараах үүрэгтэй. Тэр ямар зорилгоор "нэг бүс нэг зам" санаачилгыг ухуулж байгаа тухайгаа: "Нэг бүс нэг зам" санаачилга бол торгоны зам дагуу орнуудын харилцан ашигтай, харилцан дэмжих зарчмаар "хамт амжилтад хүрэх" зорилтыг биелүүлэх, хүн төрөлхтний ирээдүйд шинэ боломж нээх юм. Харин Германы хэвлэл мэдээлэл энэ санаачилгыг мэдээлэх талаар жаахан сэтгэлд хүрэхгүй байна. Уг нь энэ талаар хийх ажил зөндөө байгаа хэмээн ярьсан юм.

"Дэлхий ертөнцөд өлсгөлөн, дайн байлдаан гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх ёстой. Дэлхийн олон бүс нутаг дайны хөлд сүйдэж, тэндхийн олон залуусын ирээдүй бүрхэг байна. Герман улс Европын хамгийн чухал улсын нэг учраас энэ бодлогыг нээлттэй хүлээж авах ёстой. Бид Германд санаа нийлсэн олон найзын хамт "нэг бүс нэг зам"-ыг сурталчилсан арга хэмжээ зохиож байгаа юм. Гол зорилго маань энэ санаачилгыг олон хүнд ойлгуулах явдал бөгөөд үүний төлөө хичээн ажиллаж байна. Барууны орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай харьцангуй бага мэдээлж байна."

Сурталчилгааны явцад тэд олон хүний дэмжлэг авчээ. Тэдгээр хүмүүсийн зарим нь таксины жолооч, зарим нь талхчин гэх мэт янз бүрийн мэргэжилтэй бөгөөд тэд чөлөө заваараа ирж тусалдаг байна. Бристоль Кита: Ойрын хоёр жил "Нэг бүс нэг зам" санаачилгын тухай хүмүүсийн ойлголт гүнзгийрсэн хэмээн ярьж байлаа.

"Жилийн өмнө хүмүүс, наадах чинь гадаад харилцаа, засгийн газрын байгууллагуудын хийх ажил шүү гэдэг байсан. Гудамжинд явж буй хүмүүс ч ойлгодоггүй байлаа. Харин одоо хүмүүсээс "нэг бүс нэг зам"-ын тухай асуухад олон хүн мэддэг болсон байна лээ. Зарим нь бүр биширсэн харцаар хардаг шүү."

Бристоль Китагийн найз Кассия: "Гудамжинд жижиг ухуулгын самбар байрлуулах, мэдээлэл солилцох цэг гаргах, ухуулах хуудас тараах зэрэг нь жирийн иргэдээс "нэг бүс нэг зам" санаачилгын тухай саналыг нь авах хамгийн сайн арга юм. Миний хариуцаж байгаа ажил бол ухуулах ажил. Энэ ажил миний амьдралын нэг хэсэг болсон. Цаашид "нэг бүс нэг зам"-ын тухай чадлынхаа хэрээр, аль болох олон хүнд ойлгуулж ажиллах болно" хэмээн ярьж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе