• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээг эергээр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 16:45:36

4-р сарын 28-нд Вашингтон хотноо ОУВС "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв"-ийн тайланг нийтэлж, энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 0.1-3.5 хувьд хүрч, 2018 оны дэлхийн засаг 3.6 хувиар өснө хэмээн төсөөлжээ. Дэлхийн эдийн засгийн өсөх хандлага нь Европ, Япон, Хятадын эдийн засаг үйлдвэрлэл, худалдаанд нөлөөлсөнтэй холбоотой. Гэсэн ч худалдааны ивээх үзэл ихсэх, Америкийн холбооны нөөцийн сан хүүгээ нэмэх, геополитикийн хямрал зэрэг олон асуудлын улмаас дунд хугацааны дэлхийн эдийн засаг унах эрсдэлтэй гэж тус тайланд сэрэмжлүүлжээ. Одоо та бүхэнд ХОУР-гоос АНУ-д суугаа сэтгүүлч Шинь Юйфа-гийн ирүүлсэн мэдээллийг хүргье.

"Ноднин жилийн хагасаас хойш дэлхийн эдийн засгийн түлхэц хүчийг бүтээн байгуулснаар бид энэ жил болон ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг эергээр төсөөлснийг баталгаажуулж чадсан. 2017 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өсөж, ноднин жилийн 3.1 хувийг давж, 2018 онд 3.6 хувиар өснө гэж төсөөлж байна."

Энэ бол 18-нд ОУВС-гийн ерөнхий эдийн засагч Морис Обстфелдын дэлхийн эдийн засгийн ирээдүйн хэтийн төлөвт хийсэн төсөөлөл юм. Эдийн засгийн өсөлт эрчтэй байгаа нь Европ, Азийн бүс үйлдвэрлэл, худалдааны талаар эерэг өсөлттэй, ялангуяа Хятад, Японы өсөлттэй шууд холбоотой юм. Хятадын эдийн засгийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг хадгалахад эергээр нөлөөлж байгаа болохоор Хятад улс энэ он болон ирэх оны эдийн засгийг тус тус 6.6, 6.2 хувиар өснө хэмээн урьдчилан төсөөлсөн хэмээн ОУВС үзжээ. Хятад улс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт, зээлийн хэмжээ өргөжсөн зэрэг асуудлыг сайтар шийдвэрлэх хэрэгтэй гэж Морис Обстфелд үзэж байна.

"Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсвийг хязгаарлах арга хэмжээ авч, санхүүгийн хяналтыг эрчимжүүлэн, дотоодын зээлийн өсөлтийг тогтворжуулах нь эдийн засгийг илүү тогтвортой болгоно гэж олон хүн үзэж байна. Хятадын удирдагчид хүмүүсийн сэтгэлд хүрсэн шинэчлэл хийж байгаа ч цаашид илүү их хүчин чармайлт гаргах ёстой. Эдгээр өөрчлөлтөөр дамжин Хятадын эдийн засагт тогтвортой өснө гэдэгт бид итгэлтэй байна."

Тэрээр: "Дэлхийн эдийн засгийн өсөлт эрч хүчээ хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа. Холбооны нөөцийн сан ирээдүйд хүүгээ нэмж, хөрөнгийн балансаа бууруулах, долларын индексийг өсгөх зэрэг нь их хэмжээний хөрөнгийг шинээр бий болсон зах зээлд оруулах эрсдэлтэй. Дэлхий нийтийн тэгш бус байдлаас болсон худалдааны ивээх үзэл, геополитикийн хямрал зэрэг асуудал дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны хөгжлийг сааруулах эрсдэлтэй. Дэлхий нийтээрээ одоо эргэлтийн цэг дээр байгаа бөгөөд талууд хамтран ажиллаж байж асуудлыг шийдвэрлэх гарц олох юм.

"Олон улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал нь зөвхөн худалдаа гэлтгүй бусад цуврал асуудлаар хил дамнасан олон талт хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид санхүүгийн хяналт, татварын хөнгөлөлт, цаг уур, өвчин зовлон, дүрвэгсдийн бодлого, өлсгөлөнд тусламж үзүүлэх зэрэг сорилттой тулгараад байна. Харилцан түшиж, хүртээмжтэй хамтран ажиллах нь хамгийн сайд арга зам гэдгийг түүх бидэнд өгүүлдэг. Улс орнуудын бодлого баригчид хамтран ажиллаж, ашгаа хуваалцах талыг бодолцох хэрэгтэй."

Тэрээр: "Дэлхийн эрх тэгш бус байдал технологийн өөрчлөлтөөс бий болсон бөгөөд үүнийг худалдааны асуудалд тохох нь өрөөсгөл юм. Эдийн засгийн цогцууд өөр өөрсдийн нөхцөлд тохируулан эдийн засгийн бодлого боловсруулж, эдийн засгийн унах эрсдэлээс зайлсхийн, дотоодын эрэлтийг өргөжүүлэх, технологийг шинэчлэх, дэд бүтэц, боловсролын салбарт дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг арга замаар үр ашигтай өөрчлөлт хийж, нээлттэй, хамжилцсан, үр өгөөжтэй худалдааны системийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе